Thursday, 1 May 2014

Цус сорогч 4 "Гол учир"

За тэгээд 2 хоног алга болсонд уучлаарай хичээл ном ,бие даалт гэх зэргүүд хүнийг завгүй болгож чадах юм . 4дүгээр хэсгийг хүргэе. Таалан соёрхож тухлан уншина уу

 .
Вампир 4 "Гол учир"
Түүний хүйтэн гар , мөн адил миний хүйтэн гарыг зөөлнөөр барьж тэр газраас холдов. Замдаа түүнтэй огт үг дугарсангүй , зөвхөн газар ширтэж цааш юу болох талаар бодож гарав. Цаг орой болж ээ , магадгүй 12 өнгөрсөн аль эсвэл тэрнээс ч хол давсан байх. Цус сорогч болоод 1 өдөр 2шөнийг үзлээ , аль хэдийн дасжээ. Тэр гэнт "Чи даарч байна уу? битгий санаа зовоо цус сорогчид ч бас даардаг юм, алив энэ миний гадуурхыг өмсчих тэгээд 2ла нэг хүнтэй уулзая" гэв. Хэдэн минут алхасаныг би сайн мэдэхгүй ч 20орчим мин болсон юмшиг санагдалаа. Төд удалгүй бид нэг нууцмагдмал газрын доод давхар буюу Б1 давхарлуу орж хачин жигтэй хүмүүсийн дундуур алхан хар хаалгатай өрөөнд оров. Хаа сайгүй тамхины утаа, үл таних залуучууд болон бүсгүйчүүд инээлдэн хөөрөлдөн. Хөгжмийн чанга дуу чих хангина. Тэд нэг л зүйлээрээ дотно байв , энэ нь хүйтэн харц яг л надшиг амьгүй мөртлөө амьтай харц. Бид 2 эгц урд байрласан бор буйдан дээр тухлан суулаа. Түүнлүү би санаа зовсон харцаар хархад тэр намайг тайвшруулах зорилогтой бололтой мөрөөр минь зүүн гараа оруулан тэврэв. Бидний хүлээж бүй үл таних хүн ч орж ирлээ, үгүй ээ би андуурч тэр бидний нэг байсан юм . Өөрөр хэлвэл цус сорогч. Тэрхүү үл таних цус сорогчийн гадаад байдал нь тун сонин. Хар хилэн өмд , эрэгтэй мөртлөө мөр давсан урт үс мэдээж зарим хэсгээрээ бууралдсан, төрийтэй гутал, ойлгомжгүй зурагтай хар цамц. Тэрхүү бодлыг минь үл таних залуу тасалдуулж "За сайн уу Төгсөө, энэ нөгөө чиний яриад байсан бүсгүй юу?" гэхэд би одоо л түүний нэрийг мэдэж авав . Төгсөө төгсөө яагад төгс гэдэг ийм сайхан утга агуулгатай нэртэй хүн ийм амьтан эсвэл араатан болоод хажууд минь сууж байдаг байна. -Төгсөө "Өө ах сайн сайн . Та сайн уу?Тийм энэ нөгөө миний таньд хэлсэн дурлалт эмэгтэй минь . Харамсалтайн би түүнийг өөршийгээ болгочихсон.. Таны хэлсэнийг дагаагүйд уучлаарай." . Энэ мөчид би тэдний яриаг тоохоо болиж орчин тойрноо ажиглавал. Хөндлөнгийн миний хувьд их л 80аад оныг санагдуулсан энэ өрөөний ханандээрх зургууд тэртээх рок хамтлагуудын хит болсон плакат , том буйдан ,цагаан шар өнгөөр хучигдсан өрөө байлаа. Гэнэт Мишээл гэж Төгсөө намайг дуудхад тэр үл таних ах бид 2 т энэхүү байгаа байдлыг минь тайлбарлаж гарав . Тэр хэлэхдээ "Чи магадгүй мэдэх байх вампирууд хаанаас хэнээс үүдэлтэйг . Аа гэхдээ Монголд яагад олноор орших болсоныг сайн мэдэхгүй байх. Би бол хамгийн анхны цус сорогчдын нэг . Олон зуун жил өнгөрсөн болxоор би төдийлөн сайн санахгүй байна гэхдээ намайг хятадаас үүдэлтэй цус сорогч хазсан юм . Жирийн л нэг өдөр байсан малаа хариулаад явж байтал хот хүрээтэй ойртох тусам хүмүүс ихээр тааралдаж , орой болох цагт л би ийм амьтан болж хувирсан юм. Гэхдээ зүгээрээ ийм болсондоо огтоос ч харамсдаггүй . Учир нь цус сорогч болгон өөрийн гэсэн хүч чадалтай байдаг би гэхэд л хүний харцнаас хараад тэр хүн юу хүсэж байгааг мэддэг . Мишээлээ чамд маш их асуулт байгааг нүднээс чинь харж байна. Би одоо хариулт өгөе. Чи нэгэнт л ийм болсон буцаах арга чарга байхгүй. Кино зохиол дээрээс уншиж хархад наранд гархад бидний төрөл үхдэг, энэ бол худлаа бид үхдэггүй бидний арьс бага зэрэг түлэгддэг. Цус сорогч болсоны дараа хүний нүдний өнгө өөрчлөгддөг чи анзаарсан байх. Бас чиний хараа , сонсгол гайхалтай хурц болсон байгаа. Чи маш хурдан бүр маш хурдан шилжиж чадна өөрөөр хэлвэл өндөр хурдаар гүйж чадна энэ бол төрөлхийн авьяас . Харин чиний онцгой чадварыг би сайн мэдэхгүй нь . Бид ер нь үхнэ гэдэг барагтай боломжгүй нэг л тохиолдлоор бид энэ хорвоогоос үүрд явна. Энэ бол амьгүй болсон хүний эсвэл амьтаны цусыг сорсоны дараа чи шарх авбал гүйцээ. Гол учир нь чи амьгүй зүйлийн цусыг уулаа гэж бодход яасан ч өөртөө бэртэл учруулж болохгүй 7хоног нуугдах хэрэгтэй . 7хоногын дараа чи хэвэндээ орж тайван байж болно охин минь. Дээрэс нь энэ ертөнцөд олон цус сорогчид нуугдмалаар амьдардаг ч тэд 3 янз байдаг. Эхний төрөл зөвхөн амьтанаар хооллогчид тэд сул дорой сулбагар ерөнхийдөө арчаагүй . 2дугаар төрөл хүний цусаар хооллогчид тэд яг л бидэн шиг бидний нэг гэсэн үг. Эцсийн буюу 3дугаар төрөл Цус Сорогчдын цусаар голоо зогоодог аймшигт төрөл . Ийм төрлөөс хол байх нь зүйтээ чамайг алж чадахгүй ч амьгүй мэт хөдөлгөөнгүй эрч хүчгүй болгоно. Тэдний ялгарах онцлог нь тэд бүгд хар үс ногоон нүдтэй. Аль ч орных байсан хамаагүй бүгд ийм. Санаж яваарай би Улаанбаатар д олон тийм төрөлтэй таарсан шүү. Төгсөө чамайг ийм болгосон учраас тэр чамайг хамгаалах үүрэгтэй энэ бол хууль. Чи хэрэв хэн нэгнийг цус сорогч болговол хамгаалах ёстой. 21зуун эхлэхэд энэ дүрмийг гаргасан юм. Чи үргэлж өөрийн төрлөө таних болно энэ бол мэдээжийн зүйл, анзаарсан л байх энэ газарт байгаа бүх хүмүүс цус сорогчид. Та 2 т ямар нэгэн зүйл хэрэг болвол надад хандаж болно. Төгсөө бол миний хуурай дүү байгаа юм . Ах нь одоо ажилтай миний 2 дүү явах эсэхээ өөрсдөө мэд уучлаарай орхиж байгад, баяртай. ". Ойлголоо би маш сайн ойлголоо өөрийгөө хэн болох ямар учиртайг сайтар ойлголоо . Нэгэнт л бүх зүйл болоод өнгөрсөн энэ бүх чадвартаа гомдоллохгүйгээр ашиглана. Магадгүй бурханых биш юмаа гэхэд өөр хэн нэгний өгч буй бэлэг байх. Энэ мөчид Төгсөө намайг тэвэрч "Юу ч тохиолдсон бай үүрд би чиний хажууд байна" гэж хэлэн духандээр зөөлнөөр үнсэв. 

2 comments:

  1. Ерөнхийдөө зарим талаараа Twilight тай их адилхан болж бна :) гхдээ гоё бнаа дараачийнхыг нь хүлээж байна!

    ReplyDelete
  2. Уул нь шинэлэг юм орж ирлээдээ даан ч хэтэрхий хурдан өрнөчихлөө ххаха

    ReplyDelete