За тэгээд амалсан ёсоороо Цус сорогч зохиолын 3дахь хэсгийг хүргэж байна . Үг үсгийн алдааг уучлаарай. Магадгүй өмнөх 2оосоо бага зэрэг өөрчлөгдсөн. Ерөнхийдөө хайр сэтгэлийг төлхүү гаргаж ирэхийг оролдов. Хэлэх юм уу хандах юм байвал чөлөөтэй илэрхийлээрэй .
Вампир "Хайрын хүч" 3дугаар хэсэг. Зч: М.Тэмүлүн
Орц яагад ч юм хов хоосон байлаа . 5 давхартай орон сууц болxоор тэгэхгүй гээд яхавдээ гэж бодон доошоогоо буув. Хачирхалтай юм өчигдөр иймэрхүү цагт би харанхуй гудмаар явахад эмээж байсан бол одоо харин ч тааламжтай санагдаж бардам алхах юм . Хамгийн эхлээд тэрхүү залуутай таарсан газартаа хүрч очихоор шийдэж , замдаа элдэв бодлыг тунгаан явлаа. Бодол минь намайг өөр юу нд ч анхаарал хандуулашгүй болгох зуур , цус сорогчын соргог чих минь надад аюул ойртож байгааг санууллаа . Эргээд харвал өөдөөс минь том оврын машин чиглэн ирхэн тэр , гэтэл хормын зуур хэн нэгэн миний биеийг шүүрч аван хажуу явган хүний замдээр гарган түлхэв энэ бүх үйл явц ердөө 2-3 сек үргэжилсэн нь илэрхий байв. Орчиноо ажиглавал нөгөө машины ах сандран бууж ирэн хүн мөргөсөн эсэхээ шалгасан янзтай айсан харагдана, тэрхүү замын хажуугаар явж байсан, зорчиж байсан хүмүүс болон машин дотор байсан хүмүүс тун гайхсан харцаар ширтэж байв. Үнэндээ яг юу болсоныг битүүхэндээ ойлгосонгүй. Тамхины утаа бололтой хоолой гашуу оргиулсан зүйл таагүй мэдрэмж төрүүлж эргээд хартал өчигдөр намайг зэрэмдэг нэгэн болгосон залуу юу ч болоогүй мэт тамхиа сорон зогсож харагдах нь тэр. Би босож хувцаа гөвөн түүнлүү эгцэлж хараад маш ууртайгаар "Чи надад юу хийчих нь энэ вэ? яг одоо яагад ийм алхам хийх болсоноо тайлбарла өөдгүй амьтан минь" гэсэн үгсийг чулуудаж орхив. Залуу санаа зовсон өнгө өнгө аясаар "Ийм царайлаг бүсгүй ингэж муухай аашилж болдог юм уу? май тамхи авчих тэгээд чамайг тайвширсаны дараа тухтай тайлбарлаж өгөе" гэлээ. Надшиг тамхийг үзэдгүй хүн юун тамхи татах эдгээр үгс хоолойны яг таг дундан ирээд буцаан залгиж орхив. Мөн энэхүү үгсийг сонсоод улам зивүүцэж гарлаа. Залуу "Хүүе Мишээлээ чи зүгээр үү?" гэх юм би "Чи яаж миний нэрийг мэдэв мөн xэрэв зүгээр байсан бол хар шөнө чамайг хаанаас гэдгийн мэдэхгүй хайгад явах байсан уу? хорвоо дээрх амьд амьдралаас минь салгачихаад яаж ингэж хэлж чадаж байна? яагад ингэх болсон юм? би ямар зүйлийг буруу хийсэн болод намайг ийм аймшигт араатан болгов?" гэж нэг амьсгаагаар арай хийн хурдан асууж орхив . Амьсгаа дарах зуураа залууг би сая л анзаарлаа өтгөн хар хөмсөг үсээ хойшоо нямбай гэхчин гээльдсэн , цэвэрхэн ноолууран цамц хар пальтоны завсраар цухуйж цонхиор царайндээр нь цайвар бор нүд чимсэн , тунчиг аятайхан залуу байна гэсэн хачин бодол толгойнд төрөв. Тэр инээмсэглэн "Заримдаа хайр хүнийг ийм болгодог юм , аа гэхдээ намайг хүн гэхэд хэцүү л юм . Сэтгэлт араатан гэхэд тохиромжтой . Дэлгэрэнгүй зүйлийг зэргэлдээ сааданд сууж байхдаа хэлэе, тэгэхгүй бол чи кафены зөөгчийг идчих байх" гэж хөхөрлөө. Яагад ч юм дотор байсан бухимдал намайг зовоохоо больж бага ч гэсэн тайвшран түүний үгэнд ороод ойролцоох хүүхдийн сааданд суулаа. Гадаа их л зэврүүн хүйтэн юм гэхдээ л нэг тааламжтай , учир нь би чинь хүн биш цус сорогч шүүдээ....
"За тэгээд чамд эхнээс нь ярих зүйтэй байх" хэмээн тэр анир чимээгүйг эвдлээ , би ч толгоо дохин үг дуугүй түүнийг сонсож суув. "Яг нуулгүй хэлхэд би чамайг өөршигээ ийм болгосонд маш их харамсаж байна. Гэхдээ энэ харамсалыг минь хайрын хүч эвдчихлээ. Магадгүй энэ ертөнцөд би 200гаруй жил амьдарсаны , яг хүн байх хугацаандаа нэг л бүсгүйг амьнаасаа ч илүүтэйгээр их хайрлаж байв. 24насны минь төрсөн өдрөөр миний эмэгтэй нүдэндээр минь зуурдар нас барсан. Наддэр аянга буугад ирсэн юм шиг л тийм их зовлон гашуудлыг би мэдэрч цөхрөлийн дээдэр цөхөрч ганцаардлын ертөнцийг өөрийн дотор барьлаа. Энэ бүх шаналал намайг амиа егүүтгэх шийдэлд хүрэх хүртэл дотроос минь идэж орхиж. Бороотой шөнө байсан санагдаж байна уулын дээр гарчихаад унаж үхэх сонголтыг сонгоод зогсоод байж байтал , нойтон усархаг өвсөндэр хөлийн мөр гишгэх чимээ гарч хүзүүнээс хэн нэгэн ,би эхлээд амьтан гэж бодсонлдоо гэхдээ мөрнөөс минь атгах тэр зүйл хүн гэдгийг нотолж орхив. Ойр хавьд хүн ирж буй дуу гархад тэр хойно байсан зүйл намайг алалгүй дутуу хазчихаад яваад өгчихсөн . Тэрнээс хойш яг юу болсоныг би мэдэхгүй унтаад сэрхэд ижий минь өмнө уйлчихсан хамаг ахан дүүс минь тойрод зогсож байв. Тэр л агшинд би хайртай эхийгээ орхиод яаж амьдын тамд унагаах байсныг ойлгоод өөртөө зивүүцэн уйлж орхилоо.Төд удалгүй арай дээрдэн босох болж өөрийгөө нэг ажиглатал миний бие нэг л хачин оргих шиг. Царай минь хувхай цагаан болж нүдний өнгө өөрчлөгдөж сооёо ургасныг анзаарлаа.Гэрийхэн минь эсэн мэнд байгад минь баярлаж тэр болгоныг анзаарсангүй ээ. Хоол цайгаа идэж байхад огиод огт юм идэж чадсангүй , тэсэлгүй гэрээс гарч агаар амьсаглах гээд уулруу дөхөөд очxод нутгын ах янжуур баагиулж байв. Гэтэл тэрxүү ахын үйл хөдөлгөөн биш ганцxан хүзүүн л намайг байж ядуулав , нүдэнд минь овойж товойсон судас тодоос тод харагдана,тэсэлгүй хүн амьтан г харуулдаж байгаад гэтэн очиж яг л араатан мэт тэр ахын хүзүүг хазаж орхив. Үгээр хэлэхийн араггүй сайхан амт.... Мэдээж сүүлчийн зүрхний цохилт зогсохоос өмнө болилоолдоо. Энэ зүйлийн дараа өөрийгөө араатан аймшигт зүйл болсоныг мэдэж тэр газраас даруйхан зугтсан юм. 10 хоног сураггүй алга болсоны эцэст төрсөн эхийнхээ үр нь учраас тэрүү нэг шөнө санаад үүр цайхаас өмнө гэртээ нууцаар орж ээжийгээ унтах зуур нь үнсээд сэтгэлийн үгтэй захиагаа орхиод гарлаа. Тэр цагаас эхлэж би Монголын нутаг дэвсгэрээс гарч хөрш орон болох Орос улсад амьдрах болсон. Цаг ирэх тусам юм хөгжиж би цус сорогч гэж чухам хэн болохыг надшиг хэдэн ийм хүн бишүүд байдагыг ойлгож авсаарл байв . 1995 онд нутагдаа буцаж ирэхэд бүх зүйл өөрчлөгдөж бараг 176 жил энэ газарт ирээгүй байсан юм. Чамд магадгүй их хачин байгаа байхалдаа яагад би өмнөхөө хуучлад байгаа гэж гэхдээ энэ учиртай юмшүү би чамайг бяцxан охин байхад анх харсан юм. Тэртээх олон 10жилийн өмнө харсан миний дурлалт бүсгүйн бага нас шиг. Чи түүнтэй минь дэндүү бүр дэндүү адилхан байлаа. Би чамайг тэр цагаас эхлэж өдөр бүр ажиглаж өсөж том болхыг чинь харсаар л байсан юм. 25хүрэх жилд чинь би өөрийгөө барьж дийлэгүй ээ... чамд гүнээс гүнд дурлаж орхисон, яг үнэндээ 2дахь удаагаа би нэг хүн шиг 2 өөр бүсгүйд сэтгэл алдарлаа. Миний энэ их хайрын хүч чамайг ийм амьтан болгож хувиргасан . Бүх зүйлд би буруутай өөрөөсөө бас чамаас маш ихээр ичиж байна . Би магадгүй дэндүү хувиа хичээсэн байх намайг үнэхээр уучлаарай бас ойлгохыг хичээгэрэй " гэхэн тэр. Түүний царай барааж ямар нэг зүйлээс тэгтлээ их эмээсэн юмшиг нүднээс нь нулимс цийлэгнэх нь тэр. Ямар өөдгүй юм бэ? ямар муухай юмбэ . Амин хувиа бодож нэг бүсгүйн амьдралыг там болголоо гэжүү? ийм ч амьтан байх гэж миний цээжийг урахшиг болж том дусал нулимсыг ар араас нь унагааж орхив . Тэр намайг тэвэрлээ .Гаднаас бид 2ыг ажвал эгэл жирийн л хосууд сааданд уулзалдаж байгаа юмшиг , харин үнэн хэрэгтээ танихгүй шахам араатнууд уулзаж байх юм. Гомдолтой нүдлүү минь тэр харж байгаад "би чамд цус сорогчдын амьдралын тухай бүгдийг харуулах болно" гэж хэлээд нулимсыг минь арчив.
Түүний харц ямар ч зүйлийг худал хэлээгүй мэт чин үнэнч зүйлийг өөртөө агуулснаар надлуу ширтсэн.
гоё байна амжилт
ReplyDeleteAaiigooo daraagiihiig ni unshmaar bn :)) goy bnaaa
ReplyDeleteДараачийнх нь хна бнаа :)
ReplyDeletevampire diaries vzdeg uu
ReplyDeletesame as always =]]]
ReplyDeleteza dugui unsh haha
Deleteок
Delete