Saturday, 10 May 2014

Зарим нэг зүйлс.

За тэхээр 10 хоног ор сураггүй муу "Бичигч" байсанд уучлах тун.
Зарим нэг мэдээллийг өгөхийг хүслээ . Үргэжлүүлэн уншиж тодорхой ойлголтыг аваарай баярлалаа.


За хамгийн эхлээд хэлэх зүйл бол зун хаянд ирж. Оюутан , сурагч г.м хүмүүсийн хувьд хавар цагын төгсгөл гэдэг бол бөөн бөөн шалгалт бие даалт байдаг билээ. Олон шалгалтуудын улмаас үнэндээ ямар ч зав гарахгүй байна. Ийм олон хүнийг хүлээлэгчихээд өөрөө шалгалт гээд гүйгээд байгаад уучлаарай. 1дахь өдөр буюу даваа гараг т би цус сорогч цувралаа тогтмол хүргэхээ мэдэгдэе. Мэдэгдэхгүй байсан ч яахав өөрсдөө уншина байх . Хүмүүс асуусан Vampire diaries , Twilight зэрэг кинонуудтай төстэй болоод байна гэж. Тэгвэл миний хэлэх бишээ бичих гэж бүй үг бол "Тийм!". Яагад болохгүй гэж? би өөрөө цус сорогч биш болоxоор хамгийн ойрын жишээ болох кино , номыг уншин судалж түүнээсээ санаа гарган ургуулан бичих шүүдээ. Санаа авах , хүний оюуны өмчийг тэр чигээр нь хулгайлах огтоос ч өөр ойлголт гэдгийг сануулая. Гэхдээ яг таг адилхан болгохгүй ээ тийм цагаандаа гарцан амьтан ч биш. Зүгээр л тухайн зүйлд гардаг нийтлэг чанарыг шингээх юм. Өөрийнхөө дотоод ертөнцийг тунхаглан бичнэ . Санаж байна уу? Нэгэн Алис хэмээх бяцxан охин нүхэнд унж доод ертөнц буюу үлгэрийн ертөнцөд очиж ярьдаг туулай, галзуу малгайт, улаан хатантай уулзадагыг. Энэхүү өвөрмөц зохиолыг Lewis Carroll бичиж хамгийн анхны хэвлэл 1865 онд Англи улсад хэвлэн гаргасан . Олон олон уншигчид уншиж, олон зуун захианд дарагдаж , маш өндөр үнэлгээг хүртсэн гайхалтай зохиол. Үүнээс үүдэн 1951 онд Walt disney Анимэйш нь хэлбэрээр та бидний мэдэх Алиса гайхамшгийн оронд гэх нэрээр гарсан. Магадгүй /ганцxан энэ гээгүй л дээ/ энэхүү зохиолоос үүдэн зохиолчдын онгод нь орж янз янзын зохиол гаргаж зарим нь олонд гүнээс таалагдсан. Үүнтэй адил би ч бас өөрийн ертөнцөө энэ блог оор дамжуулан илэрхийлмээр байна . Ганцxан цус сорогчоор зааглахгүй ээ . Өөр олон олон хайр , адал явдал г.м сэдвээр бичих болно. Өөрийн ч бодлоо илэрхийлэх болно. Бүүр сайхан завшаан олдвол ном хэвлүүлэх байх хэхэ одоохондоо мөрөөдөл л дөө.  Би бичxээс гадна олон зүйлийг хийхийг оролддог учраас төдийлөн түргэн хугацаагаар олон зүйл гаргахгүй байх. Гэхдээ тэвчээртэй зочилж уншивал таныг лав уйдахгүй байх аа. Аан тийн хүн гэдэг чинь сэтгэлийн амьтаншүү уншлаа гээд хэнч бодол сэтгэгдэлээ илэрхийлэхгүй байвал би ч бас сонинтоод сонин маягаар алга болчих байх :Р Тэгүүлэхгүй байх гэж найдаж байна. Тэвчээртэй уншсан чамд баярлалаа.


1 comment:

  1. Sonintood alga bolj blohgvi shvv :)) hvleegeel bjiiya hehe bi bs vampiret mash durtai tsus ch uuh durtai V.D vzeed het dontson ghvdee tsus ih bodogddog blson amtand ch orchihsin :P

    ReplyDelete