За тэгээд амалсан ёсоороо 5 дахь хэсгийг хүргэж байна . Удаасанд маш их уучлаарай.
Энэ мөчид урьд өмнө мэдрээгүй амар тайвныг мэдрэхэн тэр. Түүний тэврэлт тиймч дулаан байгаагүй ч миний хувьд амьгүй болсон амьтай цогцосын минь хувьд дулаахан , нэг л тайван санагдаж гарав. Төгсөө надаас аажмар холдон инээмсэглэж зэргэлдээ толинд өөрийн хэвнээсээ гарсан загварлаг үсээ хойш болгон гараараа самнахад би нэг зүйл санлаа. Би багаасаа л хөвгүүдийг шохоорхож , өөрөө ч муугүй царайлаг охидын тоонд ордог байв.Олон залуус намайг эргүүлдэг байсан ч хэндч нүүрээ өгөхгүй явсаар ирсэн. Гэвч 18настайдаа нэг л залууд анхны хайраа өгөв. Тэр яг л түүншиг үстэй , мөн байнга л үсээ миний хажууд янзалдаг байлаа. Үргэлж энэ үйлдэлийг нь би шоглож хүүхэншиг гэж хочилдог байв. 7жилийн өмнөх явдалыг санагдуулсан миний харц гүн бодолд орж хаашаа ч юм гөлрөх шиг. Төгсөө гэнт "Чи зүгээр үү юу болов?" , Би хариуд нь "Өө зүгээрээ , зарим зүйлийг л эргэн дурсасан юм чи болсон бол гарцгааxуу би харьмаар байна бас өлсөөд байна ." Энэ үгсийг сонссон Төгсөө намайг хөтөлж гаран тэр байрнаас яаран яаран холдов. Нэг л мэдхэд бид огт хүн явдаггүй гэмээр харанхуй газраар явхан тэр. Тэгтэл тэр гэнт "Би чамаар ийм зүйл хийлгэж байгаадаа үнхээр их гутарч байна. Гэхдээ чамайг өлсөгөөд байж чадахгүй нь . Удахгүй замаар хүн явна чи өлссөн, тиймээс түүнээс эрч хүчээ ав." гэлээ . Мэдээж сонсоход таагүй байсан ч миний өлссөн сэтгэл гэдэс минь араатны аашиг хөдөлгөж хормын зуур нэг эмэгтэйг ойртоход хурц соёогоо түүнд зоож орхив. Бүлээн цус амаар минь урсан орж хоолойг минь норгож дурламаар амтыг өгөв. Чихэнд минь сүүлчийн гэмээр хүчтэй ганц цохилт сонсогдлоо . Тэрхүү агшинд аймшигт соёогоо түүнээс суглан авч Төгсөөлүү хамаг хурдаар шилжин очив. Тэр надлуу маш их гэмшилттэй харцаар ширтэх боловч баруун гараараа амнаас минь дуслах цусыг арчиж өгөнгөө нэг л зүйлийг тунгаан бодон үг дуграв. Тэр хэлэхдээ "Би үнэхээр буруу зүйл хийснээ мэдэж байна Мишээлээ чи намайг үзэн ядаж болно. Ийм араатан болгосон учраас би чамайг үүрд хамгаалах болно. Үхэл бид 2 дээр ирвэл хамгийн эхлээд намайг аваг." Хөндлөнгийн бүсгүй эсвэл романтик кинонд дурлагсад д их л сайхан сонсогдсон байж болох ч би дотроо гомдож байв. Яг л өөршийгээ өрөвдмөөр бүсгүйг идэж бүр алсандаа өөртөө зивүүцэж, үхмээр санагдаж байсан. Энэ явдалын дараа бид 2 таксинд сууж 2тийшээ буруу харан гэрийн зүг явав.
Цаг аль хэдийн өглөөний 3 болжээ гэвч нойр огтоос ч хүрсэнгүй , таксины жолооч ирсэнийг мэдэгдэн мөнгө авлаа. Бид 2 мөнгөө өгөөд буун хаалганы гадаа ирэв. Тэр үг дугарсангүй би ч дугарсангүй. Хэсэг хугцааны дараа би түүнд Баяртай гэж сулxан хэлээд гэртээ орлоо. Хаалганы бариулаа татан гэртээ орход хайртай гэрийн минь үнэр угтахан тэр. Утасны дууг хааснаас болж хэн надад юу хэлэснийг ч мэдэх сөхөөгүй явжээ. Утсанд ээжээс дуудлага ирсэн байв. Үгүй ээ ээж шүүдээ! ээж минь би түүнтэй яаж уулзах вэ? хэрэв санамсаргүй тохиолдлоор төрсөн эхийнхээ аминд хүрчихвэл яах вэ? Энэ бүх бодол түүнтэй зөвхөн өөрийгөө хянж сурах хүртэл утасаар холбоотой байя гэсэн шийдвэрт хүргэв. Төд удалгүй 9914тэй дугаараас дуудлага ирэв. Энэ Төгсөө байлаа . Тэр надаас дугаарыг нь хадгалахыг хүсэв би ч яахав хадгалж түүнтэй маргааш уулзахаар тохиров. Нэг бодлын гайхалтай би дахин төрөхшиг мэдрэмж хараа сайжирч , ухаан минь төгсөрөлөө. Гэхдээ нэг л хариултгүй асуулт үлдэв. Миний чадвар чухам яг юу юмбэ? Өөртэйгөө яг адилхан цус сорогчдын тухай кино үзэв. Өмнө огт зав гардаггүй байсан улиг болсон Twilight ийг шимтэн үзлээ. Улиг болсон гэдэг үгийн утгыг ойлгож байгаа байх аль хэдэн жилийн өмнө дэлгэцийн бүтээл болсоншүүдээ гэтэл би гэж хүн одоо л үзэж байдаг хоцрогдсон юмдаа. Тэр кинондээр мөн л адил надтай тун төстэй цус сорогчдын тухай өгүүлсэн байх юм . Бас нэгэн асуулт гарж ирэв . Хэрэв цус сорогчид байдаг юм бол хүн чоно хаана байна? Тэд ерөн байдаг юм уу? Үлгэрт гардаг зүйл бодит амьдрал дээр нууцлагаар оршидогт тун гайхаж орхив. Би яг л үлгэрийн баатаршиг санагдахшиг. Дарааллад олон анги үзсэн би цагаа хартал аль хэдийн нар мандах цаг болж нойр минь ч хүрлээ. Дараагын шөнө би тэдний тухай судлана гэж шийдэд гүн нойрондоо автав.
Яг адилхан өмнөх шигээ нүдээ аниад нээхэд шөнө болж. Утасаа нээн Төгсөөлүү залгалаа. Тэр намайг залгахыг хүлээж байсан мэт утасаа тэр дор нь авч "Байна уу Мишээлээ " хэмээн цаанаа л нэг эрэгтэйлэг дэгжин хоолойгоор харилцуурыг авав. Би түүнд олон юм нуршилгүй гол учраа хэллээ. Мөн түүнийг гэртээ урив. Тэр ч зөвшөрлөө. Байзаараа би чинь бас эмэгтэй хүн сэтгэлт амьтан шүүдээ гэрээ нэг ажвал хөглөрсөн аяга шаазан , хувцас хунар , замбраагүй бичгийн ширээ. Гялс цэвэрлэж нэг өнгө оруулан гэрлээ хамгийн тод дээр асаан улаан дарсны оронд хундаганд тус тусдан цус аяглаж чадлаараа л өвөрмөцөөр угтахаар шийдэв. Ганц бие эмэгтэй гэхэд 3 өрөө байр хангалттай. Зөөлөн цагаан өнгийн обой улаан өнгөтэй хослож эмэгтэйлэг хэв шинжийг гаргаж өгсөн. Унтлагын өрөө , зочдын өрөө, ажлын өрөө гэх тус тус цэвэрхэн орчин үеийн загвараар тохижуулсан хувийн орон сууц . Тэр ч яг цагаа олсон мэт хаалга тогшив. Түүнд хаалгаа тайлтал цэвэрхэн пальто , төрийтэй хар гутал, хурц үнэртэй сүрчиг намайг угталаа . Орооч хэмээхэд тэр өндөр хурдаар гадуур хувцаа тайлан өлгөөд гэрийн шахайнд хөлөө хийхэн тэр. Мэдээж энэ чинь л цус сорогч шүүдээ . Төгсөө надад нүцгэн ганц сарнай авч. Энэ үйлдэл нь би түүний жинхэнэ дурлалт бүсгүй мөн мэт. Гэвч ийм зүйл бодох цаг биш гэдгийг ширээндээр минь байрлах laptop дахь мэдээллүүд сануулж өгөв. Миний буйдандээр Төгсөө сууж намайг юу асуухгэж байгааг мэдсэн мэт харцаар харна. "Хүн чоно байх тиймүү?" гэхэд би толгоо дохив . Би түүнд "Цус сорогчид байхад хүн чоно ч бас байна биздээ? би буруу таамаглаагүй бол?". Төгсөө "Тийм. Тэд байдаг. Гэхдээ тиймч найрсаг биш боловуу. Бидний төрлүүд хоорондоо тиймч таатай биш.Гэхдээ огтхон ч бие биедээ халддагүй. Энэ зүгээр л зохицол юм. Тэд чинь амьтад шүүдээ бидшиг ийм гайхалтай хүмүүстэй ойртоход түвшин доор. Гэхдээ сонин зүйлсээр дүүрсэн хорвоошүүдээ зарим тохиолдолд эрлийзүүд хүртэл байдаг . Хүн чоно цус сорогчдын. Хагас цуст гэж нэрлэгддэг . Тийм хүмүүс байдгал юм мэр сэр. Тэр ч байтугай намайг Орос улсад амьдарч байхаад далайд лусын дагинууд хүртэл байсан. Тэд ч мөн нууцмагдмал амьдралаар амьдардаг. Бүх кино үлгэрүүд бодит зүйлээс сэдвэлсэн байдаг шүү. Харамсалтай нь Монголд ихэвчлэн цус сорогчид байдаг. Хүн чоно нарыг гаднаас нь таних хэцүү тиймдээ ч би сайн мэдэхгүй ". Гайхалтай юм. Ийм зүйлийг өмнө үлгэр домогоос л сонсож байсан гэтэл одоо тэрнийхээ нэгэн хэсэг болчих гэж. Төгсөөгөөс би нэг зүйл хүсэв . Энэ нь тэднартай уулзуулах . Тэдний тухай улам их мэдмээр санагдах тэр их хүсэл. Төгсөө "Болно. Чамтай тухтайхан энэ амралтын өдөр тэдний зүг очие. Харин одоо энэ яриагаа түр орхин чи намайг хундага цусаар дайлахгүй биз?" гэж инээмсэглэхэн тэр. Сонин юм саяхан л үзэн ядаж байсан цус сорогчид д дурлаад ч байгаа юмшиг хачин мэдрэмжээр түүнийг ширтэхэн тэр. Түүний хоолой , давхраатай алаг нүд, өтгөн хөмсөг, цонхигор царай...Тэр орой би түүнд өөрийн бага нас , гэр бүлийнхээ тухай ярьж өнгрүүлэн , үүр цайхад тэр манайхаас явлаа.

goy bolson bn ahiad bgaa yum uu
ReplyDeletegaragui bga garn 2 hongos
DeleteGaihaltai yumaa yag l minii unshahiig hvsdeg bsn ter zvil
ReplyDeleteДавгүй болжээ ххаха
ReplyDelete