Амралтын өдөрт тань зориулж 7дугаар хэсгийг хүргэж байна.
Нар ч уламжлал ёсоороо мандаж утасаа нээн Төгсөөлүү залгалаа . Ийм зүйл мэдрээгүй эсвэл анзаардаггүй байсан юм уу бүү мэд маш халуухан аль эсвэл сөөнгө ч гэмээр юм уу хоолойгоор Төгсөө харилцуурыг аван "Байна уу? " гэв. Би учир зүггүй сандарч жаахан охиншиг аашлахан тэр, амьсгаагаа барьж ядан байж "Чи манайд хүрээд ирээч хэлэх юм байна" гэж хурдан хэлчихэд тасалж орхилоо. Хачин юм би яагад байна? Зүрхний цохилт бараг дээд цэгтээ хүрсэн байхаа. Яагаад түүнд бага багаар бишээ бүр ихээр өдөр ирэх тусам дурлаад байна? Заза энэ бүх толгойны өвчнөөс түр салж аягандаа кофе аяглалаа. Төгсөө 20 орчим минутын дараа хаалгыг минь тогшив. Би ч хар хурдаараа очин хаалгаа нээтэл, түүний нүд бага зэрэг хавдаж үс нь арзайсан бүсгүйчүүдийн хэлдгээр яг байглаараа байх нь тэр. Миний инээд хүрж инээхэд тэр "Яасан бэ? шоолоод байгамуу? чамайг дуудхаар шууд ирлээ лдээ.." гэлээ. Би дотроо энэ бүгдийг хараад ямар их хайр хүрсэн гээч , мэдэхгүй ганган залуугаас илүү ийм залуу надад маш их таалагдаж өхөөрдсөндөө хацранаас нь зөөлхөн барьж аваад "Хөөе харин ч өхөөрдөд инээж байна шүү. Битгий наанаа зогсоод бай ороод цай уу нойрмогоо " . Гэж хэлчихээд түрүүлээд явлаа. Зөөлхөн буйдан дээрээ сууж түүнд цай өгөн эгц урдаас нь хөлөө ачин харж суув. Тэрний бүх үйлдэл хайрыг минь татсаар л байлаа, өмссөн том ноосон цамц нь бага зэрэг хуучирчихаж гэж бодож суутал гэнт тэр "Надад хэлэх юм байгаа гэсэн юу юм?" гэхэд би сая л ухаан орж "Аан тийн, чи аялалаар явахыг юу гэж боддог вэ?" Гэхэд тэр "Яахав дажгүй шүү яасан чи явмаар байгаа юм уу?" гэж хэлэхтэн л би шууд толгой дохин "Тийм ээ , явмаар байна гэнэтийн санагдаж магадгүй аль хэдийн захиалчихсан чи хамт явах уу? нөгөөдөр ерөнхийдөө" гэж хэлтэл тэр маш гайхсан харцаар "Чи ч шийдэмгий бүсгүй юм аа , (инээмсэглэн) тэгэлгүй яахав болно гол нь ажил чинь яах юм?" Би "өнөөдөр ерөн одоо яваад 2лаа манай ажилдээр очоод өргөгдөл гаргачихая , ажлаасаа гарна тэгээд угаасаа болно байлгүйдээ " гэж хэлээд бид 2 гэрээс гарахаар зэхэв. Унтлагын өрөөндөө орон би толинд өөрийгөө нэг ажиглалаалдаа хар бор үс , давхраатай цайвар бор нүд минь, эцэг эх минь бага байхад байнга шүлсээрээ арчдаг байсан болоод ч тэрүү өтгөн хөмсөг , тийм ч зузаан биш уруул , хамгийн дуртай хэсэг минь мэнгэ байлаа. Нүдний доор орших гоёмсог мэнгэ. Энэ бүх ажиглалтын дараа би хувцаа өмсөн зогсоход тэр өрөөнд ороод ирлээ. Ичиж орхив , араггүй шүүдээ би өмнөн барагтаа эрэгтэй хүний өмнө хувцаа сольж байсангүй . Тэр аажуухнаар "Чи хүсвэл би өрөөнөөс гарах уу?" гэхэд би тоглой дохин тэр ч гарч хурдан хувцаа солин ажлын зүглүү Төгсөөгийн машийнд суун явав.
Тиймээ гарчихлаа, ажилгүй болсон би нэг талаараа гуниглах ч хажууд минь байгаа залууг харан тайвширлаа. Гэнэт өөрийгөө анзаарав би хүмүүсийн дунд өөрийгөө барьж сурч? Жирийн хүншиг аашилж чаддаг юм чинь онгоцонд ч бас сайн байна гэдэг т итгэнэ гэртээ очиж хувцаа баглаад унтав. Нөгөө л нэг угтдаг зүйл шөнө болчихож сэтгэл бие минь нөгөө цусаа нэхсээр л байлаа. Тэсэлгүй гарж донор төвийг зорив. 24 цаг юм байна . Тэндээс цус авах гэтэл эмчийн тодорхой бичиг энээ тэрээ нэхээд байв ,сувилагч бүсгүй ийш тийшээ яван байхад санаандгүй надтай харц тулгарав бие минь өөрийн мэдэлгүй сувилагчийн нүдлүү гүн ширтэж түүний тархин дотор орох мэт бүгдийн мэдэн амандаа аажуухнаар "Чи надад цус өгөх болно " гэтэл тэр дагж хэлэн ховсдуулсан мэт миний хэлсэнийг хийв. Энэ үйлдэл айдас төрүүллээ. Юу??? би тэгхээр хүнийг ховсддог юм уу? Гэхдээ болоод өнгөрсөн зүйл тийм гэдэг хариулт байв. Өөрийгөө ийм зүйлээс олж нээн гэж бодсончгүй. Сувилагч ирж надад 4 ширхэг тусгайлан хийсэн уттай цусыг өглөө би ч яахав аван кармаанаасаа 20н дэвсгээрттэй мөнгийг хэд хэдээр нь гаргаж түүнд өгөөд гэрлүүгээ алхалаа. Замд маш олон зүйл бодогдов , нөгөө чавар нь энэ юм байхдаа? Надад би улам ихээр таалагдаж хүйтэн салхийг сөрж алхан гэртээ орлоо. Төгсөө бид 2 т түүх ярьж өгсөн урт үстэй ахыг бодон бодон тэр шөнийг барж нар мандхын цагт хувцаа өмсөн аялалдаа гарав.
Uu ih dajgvi shvv howsddog shine hvchee neej ilrvvljee.
ReplyDeleteuneheer sonirholtoi boljee !! Goy bn urgeljluuleerei
ReplyDeleteEniig l hvleegeed blaa shvde ^^ amjilt ;)
ReplyDeletetwilight =]]]
ReplyDelete