Monday, 5 September 2016

Үнэ цэнэ.

Анх удаа өгүүллэг бичиж байна. Дандаа тууж, нийтлэл, эргэцүүлэл сонирхдог байсан бол богино хэмжээний өгүүллэгийг оролдохоор шийдлээ. Охидуудад гэхээсээ илүү эрэгтэй хүмүүсд зориулсан бичвэр юм шүү. Найз охинтой, эхнэртэй бол заавал уншаарай. Өмнөхөөсөө өөр өнгөөр бичлээ. Сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна :)


Сасаки бол токио хот дахь энгийн ахлах сургуулийн хөвгүүн миний бие. Ахлах сургуулийн 3-ийн А анги. Миний хажууд суух Харука охинд сэтгэл дээ Сакура цэцэгс 4-р сард дэлбээлэх адил тийм өвөрмөц бөгөөд зөөлөн өнгөөр сайн болсон юм. Харукагийн нүд нь гүн бор энгийн боловч нүдний цаана орших хязгааргүй тэр уудам ертөнц миний сэтгэлийг татдаг болов.
 Хажууд нь суухад тэрний нууцлагдмал харц нь үргэлж ямар нэгэн юм бодсоор, хичээлийн ихэнх цагийг өнгөрүүлнэ. Ангид байхдаа тийм ч олон зүйлс ярьдаггүй ч Харука дотроо бүхэл бүтэн вант улс бүтээсэн гэдэгт би итгэдэг байлаа. Харамсалтай нь түүний инээж байхыг тийм ч олон харж байсангүй. Хүмүүс түүнтэй үл үзэгдэгч мэт харьцдаг ч миний хувьд өөр. Түүний дотор хэн нэгэн гайхалтай хүн байгаа д би итгэлтэй байна. Дунджаас хамаагүй урт мөртлөө чолктой бор үстэй тэр охин цаанаа л харц булаам, энгийн байгаа төрх нь ямар ч өө сэвгүй мөртлөө хамгийн өхөөрдөм. Бусад охид над луу харахдаа яг л энэ залуу гэсэн ойлгомжтой харцаар харж, эсрэг хүйстнээ төдийлөн үнэлдэггүй байсан надад энэ охин хамгийн бүр хамгийн илүүтэйгээр таалагдаж байгаа нь нуух юун. Заримдаа тэр хар өнгөөр хувцаслах дуртай, заримдаа цагаан цайвраар. Түүнээс бусад үргэлж гадаад үзэмждээ санаа зовж, надад таалагдах гэж, эсвэл сэтгүүл дээрх охид шиг болох гэж илт хичээдэг бол энэ охин ондоо. Харука бусдаас яах араггүй өөр. Нэг өдөр зориг гаргаж түүнтэй ярилцах гэж оролдсон юм.
 Үд дунд өнгөрч 16 цаг орчим болоход хичээл тарж ихэнх сурагчид сургуулиас явсан байлаа. Ангид орж хувцсаа авах мөчид Харукатай таарав. Энэ л миний мөч, түүнтэй үг солих яг тохирсон цаг. Ингэхэд юу гэж хэлэх вэ? Сайн уу хичээл хэр өнгөрөв дөө?... Өө үгүй ээ би юу бодоод байна. Утгагүй юм уул нь охидууд тай ярилцах маш хялбар боловч энэ охин дээр амнаас минь үг байтугай авиа ч гарахгүй байгаа нь гайхалтай. Тэгэхээр за юу ч хамаагүй хэлье гэхэд гэнэтхэн
Харука:  "-Яасан Сасаки? Юуг тэгтлээ их намайг хараад байгаа юм? Хэлэх юм байгаа юм уу? "
Би : - Өө үгүй ээ, зүгээр л...
Харука: Зүгээр юу гэж?
Би: - Чамтай илүү их танилцах гэсэн юм... Дотроо энэ үгийг хэлсэндээ өөрийгөө зүхэж байсан ч үнэхээр түүнийг анх удаа надаас өөр хэнээс ч биш зөвхөн надаас болж инээмсэглэн ичингүйрэхийг нь харлаа.
Харука: -Ангийнхаа хүүхэдтэй илүү танилцана гэдэг юу гэсэн үг юм бэ? Хоюулаа тийм ч их ярилцдаггүй билүү?
Би: -Надад үнэндээ чи их таалагддаг л даа.. Тийм ээ эр хүн. Эр хүнээс л ийм их зориг гарна шүү дээ. Өөрөөрөө бахархаж байна шууд хэлэх хамгийн зөв санаа. Гэхдээ, гэхдээ тэр юу гэх бол? Зайгаа улам барих биш байгаа? Гэтэл байдал ондоо байлаа. Түүний нүд дэндүү гайхсан боловч дотроо баярласан харцаар над луу ширтсэн юм. Харука илт сандарч, юу гэхээ мэдэхгүй байсан болохоор хамгийн зөв арга болох:
- Заза Харука би явлаа миний лайн нэрийг мэднэ биз дээ, орой тэрүүгээр бичье.
Энэ л зөв арга байх. Түүнийг илүү хүнд байдалд оруулахыг хүссэнгүй. Анги-аас хурдан хурдан алхаж гарахад тэр гайхширсаар хоцорсон юм. Дотроо зүрх минь тэсэрч байсан уу дэлбэрч аль эсвэл эрвээхэйгээр дүүрсэн үү би сайн мэдэхгүй юм. Гэр лүүгээ ч яаж харьснаа сайн санахгүй байна. Тэрний харц, тэрний нүдэн дахь гайхшрал л толгойд минь эргэлдсээр. Харука..

 Энэ явдлаас хойш 8 сар өнгөрч ээ. Сасаки миний бие Харукаад хайртай болчихсон нь хамгийн үнэн. Бид үерхээд 6 сар болж байна. Тэр бодож байснаас минь илүү яриасаг, хамт байхад дэндүү хөгжилтэй, заримдаа багахан анхаарал хандуулахгүй бол гомдолж туньдаг нь айх хайр хүрэх зэрэгцээ байсан. Надад зориулж амттай хоол, өөрийн гараар урласан эд зүйлс бэлэглэж байгаа нь бусдаас хавь илүү өөр, зөвхөн надад зориулсан эмэгтэй гэдэг нь тодхон мэт. Түүндээ асар их хайртай. Юу ч болсон, юу ч өнгөрсөн түүнийгээ л би хайрлана. Тэр минь анх удаа өчигдөр миний төлөө нүдэн дээр минь уйлсан. Тэр үед миний дотор төмрөөр, хутгаар, шилээр гээд л бүх л байж болох хурц зүйлсээр зүсэж байгаа мэт санагдсан. Хайртай эмэгтэй минь уйлах ёсгүй. Харукагаа хэнээс ч илүү амьдруулж хэнээс ч илүү аз жаргалыг мэдрүүлэх болно.
 Өглөө бүр түүнтэй уулзах бүрт сэтгэлд минь догдлол мэдрэгдэж, болзоогоо хэрхэн сайхан өнгөрүүлэх талаар л боддог болов. Түүний минь дүрсэлж буй ирээдүй, мөн гайхалтай ухаантай бодол нь хайр сэтгэлийг минь гэрэлтүүлж байна. Түүн шиг сайхан эмэгтэй гэвэл ээж минь л байх. Халамжилж, намайг зөөлхөн үнсэж, гарнаас минь чанга биш ч хүчтэй атгаж байгаа энэ эмэгтэй г би хэрхэн хайрлахгүй байх юм бэ? Тийм зүйл лав болохгүй байх. Түүнтэй болзоонд явах бүрт би түүнд таалагдах гэж хувцаслаж, түүний дуртай хоолыг захиалж, тэр өдрийг зөвхөн түүндээ л зориулахыг хүсдэг. Тэр минь л жаргалтай байвал бусад нь үнэндээ хамаагүй. Харукагийн үнэрийг үнэрлээд цээжинд нь эрхлээд л баймаар..
Харука: -Би чамтай учирдаг азтай эмэгтэй юм аа. Хайраа чи миний хувьд хамгийн эрхэм хүн юм шүү. Чамдаа маш их бүр маш их хайртай! Гэрлээд чамтайгаа л үүрд баймаар байна.
Гэж хэлээд л надад эрхлэх энэ охин.. Түүндээ хайртай шүү.

 Харука ахиад л надад гомдлоод эхэллээ яршигтай юм. Үерхээд 2 жил болчхоод цаг гаргасангүй гэж уурлаад байх юм. Дээд сургууль хэцүү шүүдээ. Хичээлээ хийх хэрэгтэй байна. Үнэндээ түүнд гаргах цаг алга. Миний ирээдүй чухал байна шүүдээ намайг ойлгооч? Харукатай тогтмол муудалддаг боллоо. Тэр заримдаа галзуу хүн шиг орилж, заримдаа шалтгаангүй уйлдаг. Эхэндээ би их санаа зовдог байсан ч энэ нь надаа яваандаа сонин санагдахаа больсон. Харука ахиад л над луу уурлаад байна. Өнгөрсөн удаа бүр над луу юм шидсэн, шалтгаан нь юу гээч маш энгийн тэвэрч унтсангүй. Ер нь эмэгтэйчүүд юу хүсдэг юм бол оо? Өдөр бүр цуг байж тэврэхгүй нэг шөнө тийм чухал юм байхдаа? Залхаж байна. Үеийн найзууд минь бүгд л өөрсдийн гэсэн хувийн орон зайтай, өөрсдийн гэсэн зугаа цэнгэлтэй байх юм. Харин би энд энэнтэй өдөр шөнө ялгаагүй муудалцсаар. Харука ахиад л буруу харж хэвтээд уйлаад байна. Уйллаа гээд яахав дээ. Өөрийхөө энэ муухай аашийг засмаар юм. Ядаж гарж найзуудтайгаа уулзаасай. Ганцаараа байх юм сан.. Тэр ний үглэх, гомдлох, уйлахаас залхаж байна. Түүнд хайртай ч гэсэн энэ байдлаас нь зугтмаар байна. Зөндөө хөөрхөн охид ууд байхад яагаад энэ ааш мууттай байх ёстой юм бэ? Зарим өглөө тэр маш сайхан ааштай байдаг ч намайг гадуур найзуудтайгаа яваад ирэх хооронд гомдож, надтай үг дуграхгүй байгаа нь заримдаа галзууруулах шахдаг. Би хичээлээ бас хиймээр байна шүү дээ. Үргэлж чамтай зууралдаад байж чадахгүй. Амьдрал минь илүү чухал чи биш. Энэ мөчид тэр ахиад л нөгөө амтгүй хоолоо хийчихсэн байна. Хүн завгүй байхад ядаж аятайхан хоол хийж болдоггүй юм байхдаа?


 Дээд сургуулийнхаа чухал шалгалтандаа тэнцчихлээ. /7сарын дараа/ Энийг маань Харука мэдээд баярлах байхдаа. Орой хамт хоолонд ордог хэрэг ээ. За тэгэхээр ямар хоол идэх үү? Паста ч гоё юм уу? Харука д ер нь дараа ч хэлж болох юм байна. Угаасаа хэлэхгүй байсан ч тэрэнд энэ нээх хамаагүй биз. Дотны хэдэн найзуудтайгаа тэмдэглэнэ.
 Тэр шөнө гайхалтай наргисан ч хаанаас ч юм муу мэдрэмж намайг бүсэлж, сэтгэл минь хоосон оргиод байсан юм? Юу вэ энэ? Гэртээ харимаар санагдаад болохгүй. Юу ч гэсэн харих хэрэгтэй юм байна. Яагаад тийм их баярлахгүй байна, уух юм, хөөрхөн охидууд дүүрэн байхад яагаад ингэж сонин мэдрэмжийг аваад байна? Гэрлүүгээ явах мөч бүрт зүрх минь улам л хүчтэй цохилж байсаар байв. Энэ юун хачин мэдрэмж вэ?
 Гэр лүүгээ ороход Харука байсангүй. Хамгийн сонин нь гэр минь маш хоосон болсон байна. Юу тэр вэ? Өрөөнүүдээр орж үзэхэд тэр явчхаж.. Тэр бүх л зүйлсээ аваад манайхаас явчихсан байна. Хэдхэн цагийн өмнө надтай хэвтэж байсан байж яагаад явчихав аа? Юу болсон гэж? Түүнийг яасан билээ? Аан тийм. Сүүлд бас л үглэдэгээрээ  үглэхэд нь уурандаа чамайг ахиж харахыг хүсэхгүй байна гэж орилчихсон санагдаж байна. Өө үгүй ээ.. Би юу хийчих нь энэ вэ? Хэзээ ч надаас холдохгүй гэж боддог байсан энэ эндүүрэл байсан юм гэж үү? Тэр муудалцсан ч маргааш нь инээгээд надад эрхлээд байдаг. Үнэндээ түүнийг ийм алхам хийнэ ч гэж бодсонгүй. Дотор минь урагдаж, давчдаж байна. Амьсаглаж чадахгүй байна. Ахиад л эвлэрчихнэ гэж бодсон, яасан ч явахгүй гэж бодсон. Яагаад? Яагаад вэ Харука? Энэ мөчид хичээлийн маань ширээн дээр захиа байхыг харлаа. Нээгээд үзэхэд :
- "Сайн уу хайрт минь? Энэ зүйл болсонд харамсалтай байна. Гэвч болчихсон,би явчихлаа...
 Чамдаа анх ахлах ангид орохоос л сайн болсон. Бусад охидууд чам луу харж, чиний араас гүйж байхад би нууцаар л чамайг ажигладаг байлаа. Хичээлдээ сайн, бас царайлаг ч үүнд чинь сайн болсонгүй. Чиний бусдад тусалдаг сайхан сэтгэл, бусадтай харьцдаг өвөрмөц харилцаа, түрхдэг сүрчиг чинь миний анхаарлыг татсан юм. Гэвч хэзээ ч чамдаа үнэн сэтгэлээ мэдэгдэж байгаагүй. Тэр өдөр, хичээл тарсны дараа. Би чамайг над луу зүглээд ирэхэд сандарсандаа бас дэндүү их баярласандаа юу ч болоогүй юм шиг баахан асуулт асууж билээ. Харин өөдөөс минь харж байгаад маш итгэлтэйгээр би чамд таалагддаг гэхэд тэр хором мөч зогссон байх аа. Тэгж чамдаа гүн дурлаж чиний талаар бодохгүй байж чадахгүй болсон.
 Чамтай байх хором мөч бүхэн бурхнаас өгсөн гайхалтай бэлэг мэт. Чамтайгаа л энэ хорвоог барж туулмаар санагдаж. Таних тусам чамдаа дасаж, бас хайрлаж. Хайр ийм байдаг гэж үү? 18 насандаа анх удаа хөвгүүнд дурлаж, анхныхаа хайрыг чамдаа л зориулсандаа би одоо ч баярладаг.
Харамсалтай нь бүх зүйлс бодсоноор минь болдоггүй бололтой.. Бид хоёр жил үерхэж эхлээд чиний ааш араншин өөрчлөгдөж байгааг ажиглах болсон. Надтай уулзах ёстой байхад завгүй гэж хойшлуулж, хамт байхдаа надад тийм ч их сэтгэл гаргахаа больж хичээл ном оо л гэх боллоо. Би ч эхэндээ үнэхээр чиний бодлыг хүндэтгэж хичээлээ хий дээ гэсээр чамдаа маш их итгэн харж суудаг байсан юм шүү. Харин сүүлдээ надтай тэврэлдэхээ, үнсэхээ, хайрлахаа больж цаг мөч бүр надаас хөндийр ч байгаад би маш их сэтгэлээр унаж байлаа. Гэсэн хэдий ч энэ хайраа унтраахгүй гэсэндээ бүтэн жил ганцаараа зүтгэж, ганцаараа шаналж, ганцаараа гуйж, ганцаараа бүхнийг төлөвлөж, аль болох чамд таалагдах гэж хичээсэн юм. Даанч би ч бас хүн учраас чам луугаа хэрэггүй үед уурлаж, хэрэггүй үед гомдож чамайг улам залхааснаа өөртөө ч уур хүрсээр. Хичээлдээ явахдаа хүртэл тарчихад чамд амттай хоол хийж өгөөд, сайхан массаж мөрөнд нь хийгээд үнсүүлэхийг хүсдэг болсон ч чи тэгсэнгүй. Чамайг унтсаны дараа орондоо маш их уйлж өөрийгөө аргадаж энэ хугацааг туулсан юм шүү. Чамайг 7 сарын өмнөөс өнөөдрийн шалгалтандаа бэлдэж байгааг хайр нь сайн мэднэ. Тийм болохоор өнөөдрийг хүртэл чамд зориулж сэтгэлээ өвтгөн байж тэслээ.
 Бүх аргаар чамайг энэ аашаа засаасай гэсэндээ оролдлоо. Байдал дордсоор. Урьд шөнө анх чамтай болзоонд явахдаа өмссөн даашинзаа өмсөөд гадуур жоохон алхах уу? гэхэд чи өөдөөс минь маш ууртайгаар хичээл хийлгэсэнгүй, хувийн цаг өгсөнгүй гэж аашилахад чинь энэ шийдвэрийг зоригтой хийхэд хүргэсэн юм. Хамгийн аймшигтай хэсэг нь АХИН ЧАМАЙГ ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. Энэ үг эргэлзсэн чамайг нандигнан хайрласан сэтгэлийг минь урж тастах шиг болж, өөрийгөө зөвхөн өөрөө л хайрлах ёстой болсон гэдгийг ухаарлаа. Одоо надаас уучлал хүсээд, эсвэл ухаараад гуйх хэрэггүй ээ. Харука би одоо өөрийн амьдралаар шинэ хуудсаар эхлүүлэн амьдрах болно. Чамдаа хайртай шүү. -Харука"
 Энэ захиа л зөвхөн 3 жилийн минь үерхлийг тодорхойлж, өнгөрсөн бүх алдаа, бүх хайхрамжгүй үйлдэл болгондоо би сэтэглийнхээ гүнээс харамсаж байлаа. Ойр орчмоо ажиглавал түүний минь зураг, хамтдаа хийсэн эд зүйлс, хос хувцсаар дүүрсэн ч ганцхан тэр минь л байхгүй байна. Хайртай Харука минь миний анх дуралсан гайхалтай эмэгтэй. Харцандаа уудам орчлонг багтаасан хайртай хонгорхон минь. Миний эрх гүнж, миний найз охин, миний ирээдүйн хүүхдийн маань ээж. Түүнийгээ санаж байна, өөрийгөө үзэн ядаж байна. Би яах вэ? Түүнийг хаанаас хайж олох вэ? Гэртээ лав очоогүй байх. Хаана, хаана вэ? Бид хоёр хаана учирч болох вэ? Хүлээгээрэй тийм шүүдээ. Энэ бидний ахлах сургууль. Тэнд л бид хоёр анх учирсан. Тэнд л хайрт минь намайг хүлээж байгаа. Захидал дээрээ битгий ир гэсэн ч үнэндээ тэр маш их хүсэж намайг хүлээж байгаа. Би энэ боломжийг алдаж болохгүй. Хайрт минь би очиж байна. Намайг хүлээгээрэй Харука!
 Намар хэдийн болсон ч зуны дулаан уур амьсгал хэвээр учир шөнө ч хүйтнийг би тийм ч ихээр мэдэрсэнгүй. Толгойд минь түүн дээрээ л очих байлаа. Ядаж байхад энэ зам ямар удаан юм бэ? Хурдан хурдан! Энэ мөчид би хэдийн ирэх газраа ирж ээ. Гүйснээсээ болоод амьсгаа минь дийлдэхээ больж галзуу хүн шиг ойр орчноороо түүнийгээ хайн гүйж байхад түүний минь ягаан пальто, өмсөх дуртай цагаан шаахайгийн олж харлаа. Бурхны аврал. Би : ХАРУКА!!!! Хайраа!!! гэж чангаар араас нь орилоход эргэж харах тэр харц. Нөгөө л миний анх дурласан гайхалтай харц. Тийм ээ энэ охин мөн, миний ирээдүйн гэрэлт хайр минь. Намайг уучлаарай. Харука намайг уучлаарай, хайрынх нь буруу. Чамайгаа маш их гомдоосондоо өөртөө дургүй хүрч, харамсаж байна. Чамдаа маш их хайртай. Тийм ээ маш их. Надад эцсийн боломж өгөөч! Гэж орилох зуур тэр зогсоо зайгүй уйлж, ихэр татан гомдолтой нь араггүй мэгшиж байсан ч намайг тэр минь чангаас чанга тэвэрч байсан юм. Ойлголоо тэр нь л хариулт байж. Тэр надад эцсийн удаа боломж олгож ээ. Чамдаа маш их баярлалаа! Зүрхэнд минь чи минь улам тод, өмнө байгаагүйгээр тод гэрэлтэж ахиж өөрийнхөө хувиа хичээсэн зангаа гаргахгүй ээ хайрт минь. Ойлголоо бүгдийг ойлголоо. Чамдаа юунаас ч илүү хайртай Харука..

Өнөөдөр би охиноо унтуулчхаад, өөрийн хайртай эрх гүнж болох Харукагаа баярлуулах гээд хоол хийж байна. Маргааш бидний ойн баяр. Түүндээ дуртай үнэртнийг нь, гоёмсог даашинзтай цуг авчихсан байгаа. Тэр минь энэ талаар мэдээд маш их баярлах байхдаа. Миний ажил ч тэгшрээд, Харука ч тушаал дэвшсэн. Түүнтэйгээ учирдаг би ямар азтай юм бэ? Амьдралын сайхан юу вэ гэвэл одоо байгаа минь л аз жаргал. Ийм гайхалтай эмэгтэйтэй учирдаг энэ л миний хувьд амьдралын маань хамгийн сайхан явдал. Дэргэдэх л тэр амин эрдэнэ насан туршдаа хайрлах чухал юм шүү. Чамдаа маш их хайртай Харука!
2016.09.06 УБ.Тэмүлүн.

1 comment:

  1. Яг уйллаа. Чмар гоё юм бээээ :'(((((

    ReplyDelete