Friday, 29 January 2016

Цус сорогч 2 дугаар бүлэг 3-р хэсэг

Би ёстой муу хүн юм аа, өөрийн эхлүүлсэн зүйл ээ үргэжлүүлэгүй жил орчим болж. Энэ удаа илүү сонирхолтой байх үүднээс гүн гүн утга санаануудыг нэвтрүүлэхийг хичээх болно. Мөн энэхүү цуврал зохиол маань та бүхэнд таалагдвал өөрсдийн найз нөхөддөө дамжуулж улам өргөн цар хүрээтэй болгоорой.


 Бидний маргалдаан эцслэгдээд ахин тэр талаар ярьж хайртынхаа сэтгэлийг зовоохыг хүссэнгүй. Болох ёстой зүйлс л болдогоороо болж, учрах ёстой хүмүүс л жам ёсоороо учирдаг байх. Тэр явдлаас хойш Төгсөө аль байдаг сайнаараа хичээж, намайг гомдоохгүй гэсэндээ их л сайхан ааштай байгаа нь цаанаа л хайр татам. Эрчүүд болсон хойно яг л жаахан хүүхэдшиг гэдэг нь. Надад эрхэлж, энгэрт минь 5настай бяцхан жаал хүү шиг аашилж байгаа нас биенд гүйцсэн залууг хараад өөрийн мэдэлгүй инээд хүрэхшиг. Бид хоёрын харилцаа хамаагүй нээлттэй, илүү шудрага ч болсон юмшиг надад санагдаж байна. Хайр гэдэг чинь агуу шүүдээ, харамсал, гуниг, зовлон хааяа байдаг ч амтгүй хоол идэхэд урамгүйтэй адил хайр ч мөн бага зэрэг ийм зүйлс тохиолдовол хос хоорондын харилцааг илүү бат бөх болгон гэдэгт би тэр өдрөөс хойш итгэсэн юм. Төгсөө бид хоёр ойрын хэдэн жилдээ муу ээжийгээ аз жаргалтай амьдруулахын төлөө энгийн хүмүүсшиг амьдрахаар шийдлээ. Өдрийн 12цаг өнгөрсөн тул Төгсөө “Хайр нь ажилд орно, сурсан мэдсэн энэ олон зуун жилийхээ гавьяаг сайн гаргамаар байна, хөргөгчинд А бүлгийн цус 2 уут байгаа, чи уучихаад гэрээ цэвэрлээрэй.” Гэж эгдүүтэй нь араггүй өхөөрдөм хоолойгоор хэлчихээд босоод явлаа.
 Анх цус сорогч хэмээх хүний амь бүрлэгч этгээд болж хувирчихаад өглөө бүрийг үзэн ядаж, цааш амьд явмааргүй санагддаг байсан бол, энэ хүнтэй амьдралаа холбосноос хойш байдал шаал эсэргээрээ болсон. Түүний дэргэд байхад юу ч намайг гэмтээж, юу ч намайг гомдоохгүй мэт санагдаж өөрийн мэдэлгүй л энэ амьдрал хамгаас их дурлаад байгаа хүн нь болчихоод байна. Ойрын өдрүүдэд ч бид хоёр хүний амь таслахгүй г хичээж, болж өгвөл бэлэн цуснуудаар болгох санаатай. Хэдий энэ нь бидний бие организм д тийм ч таатай биш ч, бусдын амар амгалан-г ч бас бодох нь зүйтэй гэж шийдсэний тэр. Би гэрээ сайтар цэвэрлчихээд, хундаг дүүрэн цус аяглан, хайртай хүнийхээ төлөө бас хүний ч иддэг хоолыг хийлээ. Яагад ч юм юмсыг илүү сонирхолтой, гэгээлэг болгох гэсэн юм. Магадгүй бидний төрөлхтөн илүү ухаалаг болоод хоол хүнсийг орлуулж болдог болгох ч юм билүү. Энэ хооронд цаг ч хурдан өнгөрч, хайрт минь ирэх дөхжээ.
 Хаалганы хонх дугархад би ч сэтгэл догдолсон амьтан, ухасхийн гүйж очоод хаалга тайлтал хэн ч байсангүй, харин ойлгомжгүй ганц хар сарнай. Юу илэрхийлэхгээд байгаа шалтгааныг ойлгосонгүй, ойр орчимоо чагнахад хэний ч хөлний мөр сонсогдсонгүй. Урьд өмнө хар сарнай төдийлөн харж байгаагүй би хаалга андуурч гэж бодон тоосонгүй өнгрөөлөө. Яг хаалга хаагад, эргэн ажилдаа орж байхад гэнэтхэн л Төгсөө залгаад “Байна уу? Миний хайр гэртээ байна уу?”  гэх сэтгэл нь тун хөөрсөн өндөр хоолойгоор ярихад би, “Аанхан , яг гэртээ байна. Чи яасан ирж явна уу?” гэхэд  “Ммхм , за хайр гэртээ байж байгаарай одоо орлоо.” гэж хэлээд утасаа тасалчихлаа бүр гайхаад энэ хүн чинь яг яагаад байна гэж бодоод байсан, хаалга эвдэлчих шахам нүдээд, онгойлготол бурхан минь. Гараарааа дүүрэн боодол улаан сарнай, юу болох нь энэ вээ? Эмэгтэй хүн болж төрсөн биш маш сайхан гоёмсог энэ олон сарнайг хайртай залуу минь хослол өмссөн байдалтай барьчихсан зогсож байхыг хараад маш их баярлан “Хайраа энэ чинь одоо юу вэ? Юу болоод байгаа юм? Юу өмсчихсөн юм бэ?” гэх мэт асуултуудаар булж байхад Төгсөө инээмсэглэн “Хайраа яг одоо гадуур хувцаа өмсөөдөх, нэг тийшээ явах газар байна.” гэхэд нь мэл гайхан  “Чи ядаж хоолоо идээдхээ, би хувцаа өмсөөдхөе.” гэж хэлээд энэ хайр татам эрэгтэйд чин сэтэглээсээ баярласан юм. Юу өмсөхөө шийдэх зур, Төгсөө хүүхэд шиг амаараа дүүрэн хоол чихчихсэн “За хайраа юу ч өмссөн хамаагүй ээ, гарая! Хурдал.” гэж хэлээд хүн чирээд гарчихлаа. Бүүр гайхах нь , юу болоод энэ хүн ингээд баярлаад байгаа юм болоо. Намайг замдаа зогсоогоод май энүүгээр нүдээ боо, яг одоо боо гээд л хүн загинаад эхлэв, ямар хачин юм бэ? Боочихлоошүүдээ гээд л арай гэж нөгөө хар алчуурар нь нүдээ боогоод нэг газарт ирэв. Тэр намайг болгоомжтой гэхчин машийнаас буулгаад, нэг тийшээ хөтлөөд л яваад байлаа. Хүрэх газартаа ирсэн бололтой, хар боолтноос өөр юм харахгүй би үүнийгээ тайлхад...
 Шив шинээрээ, том өрөөний шал нь сарнай нь дэлбээгээр хучигдсан, лаануудаар хүрээлүлж , романтик орчим бүрдүүлсэн тохилог 4 өрөө байранд намайг авчирж. Түүнлүү би нэг том хараад “Энэ одоо юун байр бэ? Хэнийд байгаа юм?” гэхэд тэр инээмсэглэн намайг үнсэж, “Мангараа, хоюулангийхан байр. Одооноос хоюулаа энэд амьдрана. Мөн үүгээр ч зогсохгүй..” Гэж хэлэн тэр өвдөг дээрээ сөхрөн суухад миний зүрхний хэмнэл түг түг цохилж, маш хурдтайгаар дэлсэлж эхлэхэд. “Эрхэм хүндэт, хайртай бүсгүй Мишээл минь, энэ насны минь гэргий болооч гэж гуйж байна.” гэхэд энэ амьдралдаа , 20 гаруй жилийн амьдралдаа мэдэрч үзээгүй хамгийн сайхан мэдрэмж, цагаан морьтой ханхүү, царайлаг залуус гэх мэт утаггүй зүйлсээс илүүтэйгээр энэ л хүн миний хувьд яг жинхэнэ хайр минь мөн. Дэндүү их баярлсандаа баярын нулимс дуслуулж, түүнийгээ тэврэн ТИЙМ ээ гэдэг үгийг тэр мөчид чадлаараа л чанга хэлсэн. Өмнө яг асууж байсан ч тийм ч сүртэй бид хоёр авч хэлэлцээгүй харин энэ удаагийх гайхамшигтай гэдэг үг л тохирно. Хайрт минь намайг өргөн тэврээд, ахиад л машийндаа суулгачихлаа. Энэ удаа бид хоёр нүүр будалтын студио дээр ирж. Гайхаад хартал бүсгүйчүүд надддээр ирэн нүүрийг минь будаж, үсийг маань маш гоёмсогоор засан, хуримийн даашинз өмсүүллээ. Бүр нүдэндээ ч итгэсэнгүй . Төгсөөгөөс өөр хэн ч ингэж юманд түргэн шуурхай хандахгүй байх. Бид хоёр нэгэн хотоос зайдуу байршлах ой модонд бүтсэн, сайхан тохижуулалттай маш гоёмсог хуримын ёслолын газар очлоо. Үгүй ээ энэ чинь юу вэ? Надаас бусад нь энэ талаар мэдэж байсан байна шүүдээ. Хайрт ээж минь , хуучны найз Эрик, түүний хүмүүс, миний 10 жилийн найзууд, Төгсөөгийн найзууд, гээд л маш олон хайртай хүмүүс минь харин суудалны буланд ганцаараа л хар урт даашинз өмссөн Номин бүсгүй надлуу хачин жигтэй инээмсэглэн харж байх нь тэр.
Яагаад ч юм хуримын ёслол маш гайхалтай , сайхан болж байгаа ч өөрийн мэдэлгүй муу совин татаад л. Үүр цайхын алдад , баяр ёслолд цугласан бүхэн арай гэж цөөрч байхад Төгсөө найзнартайгаа уулзна гээд нэг ширээлүү явлаа. Энэ мөчид миний мэдрэмж зөв байсан нь тогтоогдлоо.. Хэн нэгэн хойноос минь хар уут толгойнд минь углаж хоёр залуу намайг нэг тийшээгээ аваад явлаа. Өдөр уусан хүний цус намайг ямар ч хөдөлгөөн хийхэд саад болох нь тэр. Учир нь бид чинь зөвхөн амьд л биетийн цус сорж байж бүтэн энерги тэй байдаг шүүдээ. Харин энэ цус л миний тэр үеийг хөсөрдүүлж шийтгэлээ хүртэж байгаа мэт. Энэ мөчид би ахин өнөөх явдлыг сансан юм. Хар сарнай, энэ Номин бүсгүйгээс илгээсэн аймшигт сануулга байж ээ. Намайг алга болсоныг Төгсөө хэзээ мэдэх бол? Би хаачих бол? Тэр намайг олох болов уу?..

1 comment:

  1. Goe yavj bna shu ali boloh togtmol bichihiig hichegee amjilt

    ReplyDelete