Удаан бичээгүй зүйл ээ ахин нэг бичдэг юм уу гэж бодлоо. Мөн адил өгүүллэг бичсэн шүү. Амралтын өдрийн мэнд ! :)
Хаварын улирал надад таалагддаг. Орчлон ертөнц ахин төрж буй мэт үзэгдэл нь сэтгэлд минь гүн нөлөө үзүүлдэг юм л даа.
Би бол ердийн кофенд дуртай энгийн бүсгүй. Өөрийгөө олох нь аяга кофе, сайхан хөгжим гэж боддог энгийн нэгэн. Сүүлийн үед амар амгаландаа хэт уусах шиг санагдах юм. Хорин дөрвөн хаварыг зооглод өдийг хүрж ээ. Өнөөг хүртэл хэнд ч дурлаагүй нэгэн гэхэд болно. Үеийн охидууд ээж болж, амьдралаа эхлүүлж байхад намайг кофенд дурлаж суухийг минь харж санаа алддаг ээждээ л гэмтэй санагддаг юм. Гэхдээ амьдрал баялаг шүүдээ. Цаашдаа юу болох, юу тохиолдох тааварлашгүй.
Хүмүүсийн дунд тэр дундаа охид бүсгүйчүүдийн дунд би тиймч үзэсгэлэнтэйд тооцогдохоор, харц булаамаар биш ч өөрийн ертөнцдөө өөртөө хайрлагддаг энгийн нэгэн юм шүү. 4-р ангиасаа эхлэн том шил зүүн, аппрадтай шүдтэй байсан охинд дурлах хөвгүүн цөөн байсаныг нуух юун. Хайр дурлалын амьдрал гэдэг миний хувьд яршигтай, яасанч ойлгохгүй эд. Түүний оронд алдарт зохиолч "Жюль Верн" бичсэн "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь" гэх зохиолыг уншин кофе уух надад жаргал. Би номыг ойлгохдоо уран сэтгэмжээр дүүрээн дундрашгүй их баялаг шидэт орон гэж боддог. Харамсалтай нь бодит амьдрал ном хоёр асар их ялгаатай байдаг нь миний хувийн амьдралд нөлөөлдөг байх.
Өө нэг л мэдэхэд бодол дундаа дарагдсаар өдрийн 12 цаг болж. Энэ үед ажилдаа очиж өнөөдрийн нийтлэлээ бичихгүй бол миний ажилдаг интэрнет нийтлэгчийн газар маань алдагдалд орно. Үүгээрээ дамжуулан би уншигчддаа хэрэгтэй, сонирхолтой бүхий л зүйлсийг нийтэлж хүргэдэгч, хайр дурлалын тал дээр ямар ч мэдлэггүй нь үүднээс тун цөөн мэдээлэл оруулдаг нь харамсалтай.. За энэ ч яахав хурдхан шиг ажилруугаа явах минь.
Хэсэг хугацаа өнгөрч нар өнөөдрийг жаргаан шөнө дунд айсуй. Хаврын тэнгэр ойлгомжгүй гэж яасан үнэн үг вэ! Ажлаасаа ирэх цагт цас орж, нимгэн пальто-г минь нэвтлэн орох мэт хүйтнийг мэдэрлээ. Өглөөхөн би өөрөө хаварт хайр зарлаж байсан бол одоо ундууцах нь би өөрөө мөн адил ойлгомжгүй нэгэн мэт.
Ажлын цаг дууссан ч яагаад ч юм сайт-ийнхаа сэтгэгдэлүүдийг уншмаар санагдах юм. Юу намайг ингэтлээ их татна вэ?
Үнэхэр л хүний зөн совин гэдэг агуу юм аа. Өнөөдрийн нийтлэл болох "Хаварын улирал ба би" гэсэн доор нэг уншигч маш анхаарал татмаар зүйл бичжээ. Сайтар уншивал : "Нийтлэл чинь их хөөрхөн юм, гэхдээ сэтгэл чинь их гунигтай байхшиг байх юм. Энгийн бүсгүй гэдэг нь бичгийн хэлбэр, өгүүлбэрээс л харагдаж байна. Бүсгүй минь үүнээсээ илүү жаргалтай байгаарай, дурлаж үзээрэй гэж хүсэе."
Хачирхалтай юм. Ердийн нэгэн нийтлэл уншсан атлаа яагаад ингэтлээ их надад анхаарч, бүр намайг мэддэг юм шиг сэтгэгдэл үлдээнэ вэ? Ихэнх хүмүүс хавар гэх улиралыг магтан сайшааж, хийж болох зүйлс гэх мэт зүйлс бичсэн байхад яагаад цор ганцаараа ийм зүйл бичэв?
Энэ бодол намайг тэр оройжингоо бүслэв. Өмнө хэзээ ч өөр хэн нэгнийг ийм удаан, бүр огт мэдэхгүй харж байгаагүй нэгнээ бодон хондог билээ? Миний сэтгэл юу болчих нь энэ вэ?
Ажилдаа ойрдоо хэт их анхаарал хандуулаад цаг орой болоход зөөврийн компютернээсээ нүдээ салгалаа. Маш их ядарсан, нойр хүрсэнч ажлаа хийж дуусгасандаа баяртай байна, ажил гэдэг чухал шүүдээ. Гэнэт ажлын залуу Өгөөдэй - "Нарантуяа минь ингэж нойр хоолгүй ажлаад байвал унаад өгнө шүү. Хамт кофе ууж дээвэр дээр ярилцах уу?"
Бурхан минь юу болод байна вэ? Хэзээ ч өөр эрэгтэй надад үгүй ээ 10 жилдээ байхад хамт суудаг хөвгүүн л надад санаа тавьж урагдсан формыг минь янзалж өгч байсан болохоос өөр эрэгтэй намайг ядарсанд минь анхаарал тавьлаа гэж үү? Би угийн л ажилдээрээ ч , олон нийтийн газар ч барагтаа юм ярьдаггүй, зөвхөн бодолоо өөртөө л хадгалдаг нэгэн. Би юу гэх ёстой вэ?
Би -"Өө найз нь ядраагүй ээ. Зүгээрээ одоо харилаа."
Энэ үгийг хэлээд шууд л харамсав. Яагаад шууд татгалзчихваа. Би ер нь яагаад ийм өөрийгөө нээдэггүй бяцхан охин хэвээрээ байдаг байна. Ичсэндээ шууд л ажлаасаа гаран гэрийн зүг алхав.
Өмнө Өгөөдэй гэх нуруулаг, өндөр хамар, байнга сайхан сүрчиг үнэртүүлсэн залуутай тийм ч олон үг сольж байсангүй. Дандаа л "сайн байна уу?" гэх юм уу "захирал дуудуулж байна" гэсэн хэдхэн үгнүүдийг хамт 2 жил ажиллахдаа хэлж байсан. Ажлынхан маань ч тэр намайг угийн дуу цөөтэй, даруухан гэж боддог учраас төдийлөн анхаардаггүй. Сэтгүүлч мэргэжлээр төгссөнч хэтэрхий дуугүй хүн болохоор өөрийн мэдэлгүй мэдээ хөтлөх, шууд дамжуулах чадвар муу байсан тул энэ газарийг сонгон авч мэдээлэл, нийтлэл бичдэг болсон. Гэхдээ хэзээ ч хэн нэгэнтэй дотно болж байгаагүй. Тэр яаж намайг дээвэрдээр гарах дуртай, мөн кофенд ухаангүй их хайртайг мэдсэн юм бол? Ойрдоо хачин сонин зүйлс надад маш их тохиолдох болж байна.
Өглөө сэрээд толинд өөрийгөө харвал. Мөр давсан буржгар үс, цагаан мөртлөө шаргал арьс, бараг хоёр гурваараа давхарласан давхраа, хүүхэд байхаасаа эхлэн зүүсэн шүдний аппрад, том шил. Би хэзээ ч өөрийгөө голж шилж байгаагүй, гэхдээ анхны удаа эсрэг хүйстэнтэйгээ харц тулгарсан болохоор өнөөдөр нэгл өөр баймаар санагдаж үсээ хойш чанга боогоод нүүрээ хурц будав. Мөн хувцаслалт ч тэр одоо болтол надшиг өсвөр насны охины дурладаг үдээстэй кет, өндөр судалтай банана өмд, том цамц өмсдөг хорин дөрвөн настай эмэгтэй ховор байхаа. Ингэж бодоод зориглон өнөөдөр анх удаа цагаан цамд, урт бариу юбка өмсөж үзэв. Тиймээ магадгүй ингэвэл тэр залуу намайг өөрөөр харж магадгүй. Би ер нь юу хийгээд байна? Хэзээ ч хэн нэгний төлөө өөрийгөө өөрчилж үзээгүй хүн гэнэтхэн?
Ажлын цайны цаг болж би нэгэнтээ хоёр нийтлэлдээр ажилаад дуусчихаж. Кофе ууж гадуур бага сага алхая гэж бодоод босох гэтэл өнөөх зовлонт бариу юбка хөл бариад бүүр ч нэг төвөг болох нь тэр. Мэдэгдэхгүй г хичээж Өгөөдэй лүү аажийм харахад тэр аль хэдийн цайндаа явж ээ. Ер нь миний найдвар анхнаасаа болхи, бараг бүтэхгүй зүйл байж гэж бодон гадуур алхалаа.
Өнөөдөр маш их дулаахан, нарны гэрэл хайр энэрэлээ өгж байгаа мэт цацарч байгаа нь надад туйлын сайхан санагдав. Зам дагуух гумдажийн үзүүр бүрийг харахад өхөөрдөм жижигхээн ногоо цухуйж удахгүй дулааны улирал болох гэж буйг надад сануулахшиг. Гэнэтхэн хэн нэгэн эрэгтэй - "Нараа чи сул цамцтай үедээ хөөрхөн харагддаг шдэ." гэх танил хоолой сонсогдов. Эргээд харахад юу вэ? Энэ Өгөөдэй? Түүний инээмсэглэсэн царай, нарны гэрэлд улам их царайлаг харагдаж, нүд нь хүртэл инээмсэглэн жижгэрсэн нь миний сэтгэлийн тоос шороонд дарагдсан тэр утсыг хөндөв..
Би - "Сая юу гэсэн бэ?" гээд илт сонссон байж сонсоогүй мэт дүр үзүүлэн асуухад. Надлуу инээмсэглэсээр дөхөж ирэн. "Өнөөдөр би өдөр бүр хардаг хөөрхөн охиныг өөр хүншиг болоод ирэхийг хараад жоохон сэтгэлээр уналаа. Чи заавал ингэж хувцаслах хэрэгтэй юм уу?" Энэ асуулт яг л байж боломгүй гүн зүүдэн дунд төөрсөн мэт санагдаж гайхсандаа нүд минь том болон.
- "Хөөрхөн гэж юу гэж байгаа юм. Хоюулаа бие биенээ сайн мэддэг билүү?"
Өгөөдэй : -" Анх ажилд орохдоо бөөн ном, кофе авчирсан чамайг яаж мэдэхгүй байх билээ. Урд минь суухдаа өдөр болгон кофе ууж, мөрөөдлөөрөө нийтлэлийг бичдэг эмэгтэйг би хөөрхөн л гэж боддог. Яасан чи намайг сайхан залуу гэж боддогүй байсан юм уу?"
Хэзээ ч эр хүнтэй ийм яриа өрнүүлж байгаагүй надад зүрх минь дэлсэж, сэтгэл дотор араатан амьтан бослого гаргаж байгаа мэт сандран хэлэх үг олдсонгүй. Арай хийн амаа нээж. - "Би чамайг намайг бараг анзаардаггүй байх гэж бодлоо.."
- "Тиймүү, би харин өдөр бүр харж, бичсэн нийтлэлийг чинь уншдаг шдэ!"
Ингэж Өгөөдэй гэх залуу хорин дөрөвтэй эгэл даруу бүсгүйн сэтгэлд гэнэтхэн орж ирсэн юм. Бид хоёр дээвэр дээр сууж кофе ууна энэ дэлхийн бүх зүйлийн тухай ярилцана. Яриа маань өндөрлөх тун дургүй. Бүхнийг ярьж суусаар шөнө дунд болж бидний сэтгэл бие маань улам их даслаа. Түүнд дурлаж, түүнийг бодож сэтгэл дотроо хамгийн гайхалтай хүн гэж бодох болж анх удаа эр хүнээр хайрлуулан халамжлуулж үзэв. Анхны үнсэлт маань ч их сайхан анхны борооноор намайг хүргэж өгөхдөө үнссэн юм.
Миний сэгсгэр хайр гээд эрхлүүлэх тэр залуутай би үерхээд хоёр жил болж ээ. Дэндүү хайртай, намайг дэндүү их хайрладаг нэгэнтэй байдаг би ямар азтай бүсгүй вэ? Бид хоёр хурим хийх төлөвлөгөө ч гаргаж, бүхий л амьдрал минь нар, сар, од оор дүүрэн бялхаж байсан юм. Гэвч..
Аав маань сүүлийн үед нэг ажил чухам хөөцөлдөж, юу хийгээд байгаагаа ч надад ч, ээжийд ч хэлсэнгүй. Угаасаа хатуу өсгөсөн намайг найз залуутай гэдгийг маань ч одоог хүртэл сайшаадаггүй зарчимч хүн л дээ. Гэнэтхэн - "Нараа миний охин нааш ир " гэж аав дуудлаа.
- "За миний охин чи залуу байна, эрч хүчтэй байна. Аав нь охиноо өнөөдрийг хүртэл ийм ажил, ийм зүйл хийгээд яваад байхыг хүсэхгүй байна. Олон жил төрийн албанд зүтгэснийхээ гавяа болох чамайг хоёр жил хагас докторын зэрэг хамгаалах Лондонгийн сургуульд оруулчихсан. Чи одоо л өсөж дээшлэхгүй бол хэзээ нэгэн цагт оройтож харамсаж сууна. Миний охин одоо ажлаасаа гарж юм аа бэлд дараа сард явна."
Би -" Та юу яриад байгаа юм бэ? Би сургуулиаа төгсчихсөн надад наадах чинь одоо хэрэггүй. Амьдралаа авж явж чадна. Та яагаад юуч асуухгүй насанд хүрсэн миний амьдралыг өмнөөс минь шийдэд байгаа юм бэ? Би явахгүй."
- "Чи эцгийнхээ сүүлчийн хүсэлийг ингэж тоодог юм уу? Ээж бид хоёр чинь хөгшин, нас оройтсон байна. Дүү нараа өөрийгөө аятахаан авж явахад одоогийн мэргэжил чинь, зэргэм чинь чадна гэж бодоо юу? Нас чинь ч бас хол явж байна. Тэглээч энэ чиний багаасаа хүссэн мөрөөдлийн сургууль. Чи явна өөр ямар ч яриа байхгүй. Одоо гар. Би завгүй байна. "
- "Гэхдээ аав!"
-" Би завгүй байна гэсэн шүү!!!"
Энэ өдөр энэ үгс миний аз жаргалтай амьдралыг дуусгавар болгосон юм. Хүн бүхэн намайг яв, заавал явах хэрэгтэй гэж байхад Өгөөдэй л ганцаараа үлдээч гэж гуйсаар..
Өгөөдэй - "Битгий яв л даа надад итгэ. Би амьдралаа аваад явж чадна. Би бүтээн, болохгүй бол би аавтай чинь ярия тэгэх үү? Хайраа хоюулаа чадна шдээ битгий бууж өглдөө? Надад итгэлдээ тэгэх үү?......"
Сонсохыг хүссэнгүй, миний мөрөөдөл ирээдүй намайг хүлээж байна, харин хайртай хүн минь намайг гуйж байна. Би яах ёстой вэ? Яваад хүрээд ирэхэд хол зай биднийг өмнөх шигээ байлгаж чадах болов уу?
Надад өөр сонголт үлдсэнгүй би явахаар шийдлээ..
Сар өнгөрч би явах мөчид Өгөөдэй маш их өнгө зүсээ алдаж, - "Би чамайг хүлээнээ би чамд хайртай, би ингээд бууж өгч чадахгүй мэдэв үү! Намайг хараарай чамаасаа холдмооргүй байна." Энэ үгс миний зүрхийг урж байсанч би яаж ч чадсангүй. Маш их дарамт нэг дор ирсэн би хэдий бууж өгч ээ.
Одоо юуч хийгээд нэмэргүй би ядарч байна...
Лондонд ирээд гурван сар өнгөрсөнч Өгөөдэй өдөр бүр надлуу зурвас бичиж, намайг сансан талаараа асар их зүйл хэлдэг болсон. Гэхдээ ойлгохгүй байна. Өндөр боловсролтой, царайлаг, ухаалаг энэ залуу надшиг бүсгүйн төлөө яагаад ингэж их зүтгээд байгаа юм бэ? Би, би ердөө хэнч биш шүүдээ.
Өдөр хоногууд хурдан өнгөрч хичээлээс хичээлийн хооронд явах би.. Гунигтай бас уйтгартай. Өгөөдэй харин бичих нь багасч хөндийрсөн байв. Би ч таамгалсан юм аа.. Угаасаа ийм л зүйл болх байсан гэж бодон кофе шоп-д кофегоо уух хооронд
- Одоо хүртэл кофенд дурласан хэвээрээ байгаа юм уу?
Энэ..Энэ чинь Өгөөдэй нь хоолой байна шүүдээ. Би, би зүүдлээд байна уудаа? Гэсээр эргэж харахад хайртай залуу минь дүрээрээ зогсож байв. Урьдийн адил тэр инээмсэглэл. Түүнийг тэврэн авч асар их санасан сэтгэлээ тайтгарууллаа. Түүнийг маш их санасан, маш их бодсон энэ их сэтгэл минь..
Түүнийг яагаад ирсэнийг би ойлгохгүй байсанч энэ нь зөвхөн надтай холбоотой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэр ажлаа, амьдралаа, мөн бичиж байсан докторын дипломоо яасан юм бол? Ийм хурдан дуусгаад ирнэ гэж байх болов уу? Одоо энэ тиймч чухал биш байх. Хайрт минь..
Өгөөдэйг ирсэнээс хойш би тиймч их хичээлдээ анхаарлаа хандуулахгүй, үргэлж түүнтэй цагийг өнгөрөөснөөрөө зорилго умартах шиг.. Энэ нь надад таатай санагдсангүй. Өөрийн мэдэлгүй зөвхөн тэрнээс болсон гэж бодон өдөр бүр уулзахдаа ч, хамт байхдаа ч дургүйцдэг болов. Харин тэр улам их хичээсээр улам их надад халамжийг өгсөөр. Гэрийхаан маань ч найз нөхөд минь амьдралаа бодох хэрэгтэй гэсээр.
Би өөрийгөө ойлгохгүй юм.
Нэг л мэдэхэд хамт байхад төвөгтэй санагддаг болж ээ. Түүнд би одоо энэ харилцаагаа дуусгая гэж хэлэх болно. Товлосон газартаа ирмэгц түүний нүд зовлонгоор бүрхэгдсэн нь илт байлаа, гэсэн ч би зориглон
-" Өгөөдэй, ажил, амьдрал хоёр тусдаа шүүдээ. Хэн хэн нь ирээдүйгээ бодсон дээр. Миний хувьд нас залуу байна өөр төлөвлөсөн ажлын карьер, амьдралын зорилго байна энгээд энэ харилцаагаа дуусгавар болгоё.. Намайг уучлаарай."
Энэ үгийг хэлэхэд эр хүний нулимс, шаналсан сэтгэл тодоос тод харагдсан юм. Маш их гомдол, маш их шаналал түүнээс би мэдэрсэнч.. Намайг уучлаарай...
Хүйтэн салхи, хүйтэн өдрүүд. Гэхдээ тэр яваад удаж байна. Маш их үгүйлдэг боллоо.. Түүнийг хайгад ч хажууд минь байхгүй.. Яагаад ийм сонголт хийсэндээ маш их харамсах юм. Бүхнийг буцааж болдог болов уу? Бүхнийг эргүүлэн хэвэнд нь оруулж болдог болов уу? Би үнэхээр зөв зүйл хийсэн болов уу?
Маш их шаналж маш их зүйлийг ойлголоо. Би надад хайртай зөвхөн намайг л гэдэг алт эрдэнэсээс ч илүү үнэ цэнтэй тийм хүн ээ гомдоон явуулж. Миний төлөө тэр бүхнийг хийсэн. Өөрийн ирээдүйтэй ажлаа хаяж, докторын зэрэглэлээ ч орхин, амьдрал бүх зүйлээ хаяад зөвхөн миний мөрөөдлийг хүндлээд наддээр ирж байхад хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөөрөө би түүнийг гомдоочихлоо гэж үү? Анх нийтлэл дээр минь сэтгэгдэл үлдээсэн тэр нууц эрхэм. Гэнэтхэн хэний ч анзаараагүй охиныг анзаарсан төгс залуу. Амьдралын минь ирээдүй, мөн үргэжлэл. Ийм байх ёсгүй. Ингэж төгсөх ч ёсгүй. Би, би энэ удаад очих болно. Намайг хүлээж байгаарай хайрт минь..
Сэтгэл минь догдлол бас айдсаар дүүрэн байна. Хайртай хүндээрээ очих надад аймшигтай хэцүү ч мөн хамгийн зөв санагдаж байна. Тэр оффисдээрээ нийтлэлээ бичин сууж байна. Гэхдээ суудал нь солигдож магадгүй илүү өндөр албан тушаалд дэвшсэн байх. Шилэн хаалганы хойноос харахад тэрний харц гунигаар дүүрэн, мөсөн хүн шиг.. Гэхдээ би үүнийг нь өөрчлөх болно.
- Залуу хүн байж ийм гунигтай байж болдог юм уу?, дээвэр дээр сууж хамт кофе уух уу?
Эргэж харахдаа тэр нүдэндээ нулимсаар дүүрэн, өнөөх гайхалтай инээмсэглэлээрээ намайг угтав. Тэгж би амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйлээ сонгосон юм.
/Эцэст нь хэлэхэд хэзээ ч битгий амин хувиа хичээж, бусдын үгээр өөрийгөө ороож, цорын ганц тэр л хүнээ битгий алдаарай. Эцсийн эцэст энэ амьдрал зөвхөн чинийх, өөр хэнийх ч биш. Ахин тийм хүн өөр хаанаас ч хайж олдоггүй юм шүү./
Сингапур.2017.01.15

goy zohioluud bichdeg shuu unshih bolgond l goy sanagdhii ��
ReplyDelete