Хамгийн анх энэхүү киног үзэж байхад маш их догдлол , маш их урам зориг тэр ч бүү хэл огших ч мэдрэмж яах араггүй төрж байсан. Тэр явдлаас хойш аль хэдийн 3 жил ард хоцорч. Юм болгонд төгсгөл ирдэгтэй адил хамгаас их сэтгэгдэл , өвөрмөц үзүүлэлт үзүүлсэн уран сайхны кино маань энэ хүрээд өндөрлөлөө. Үүндээр өөрийн сэтгэгдэлээ хуваалцая. [ spoiler alert! ]
За энэнээс цаашаа бага зэрэг үйл явдал дурьдагдах болхоор унших эсэхээ шийдээрэй.
Өлсгөлөн тулаан гэх кино анх гархад дэлхий дахин шуугиан тарьж , олон хүний ярианы сэдэв болж амжсан. Тухайн үед яг ямар кино болох талаар бодож байсан ч сонирхож үзээгүй. Тэгэж явсаар сар гаруй дараа шөнө болсон хойно сонирхолдоо хөтлөгдөн үзэхэд л бурхан минь орчлон ертөнцийг тэр аяар нь өөр өнцгөөр харах шиг. Тийм их хатуужил , хайр , хүсэл, тэмцэл харуулж хурц хурц хэсгүүдийг холбогдуулан оруулж өгч ээ. Тэр шөнөжингөө бүхэл бүтэн кино-г тэр чигээр нь бодож, сэтгэл хангалуунаар барахгүй анх удаа кино урлагт 10/10 өгч байсан нь тэр. Энэ явдал болсоны дараагаас үргэжлэх "Catching fire" "Mockingjay" гэх номуудыг англи, монгол хэлдээр тус тус уншиж өөрийн ертөнц , төсөөлөл дундаа Катнисс Эвэрдийн-г бүтээн цаашдын уран бүтээлүүдийг жил алгасахгүй хүлээдэг болсоор ирсэн. Эхний анги дэлхий дахинд маш том хүлээлт үүсгэж дараагийн анги буюу Catching Fire дэлгэцийн бүтээл болон гархад урамыг минь хугаласангүйгээр барахгүй бүүр дэндүү сайн бүтээл болсон байсан юм. Ухаалаг үйл хөдлөл, шийдвэр, тэмцэл улам нэмэгдэж , гол дүр болох Пийта залуу Снөү-д хулгаалагдах зэрэг нь киног улам сонирхолтой, оч нэмж чадсан.
Эцэст нь Мокинжэй ирлээ. Тэр өдрийн өмнө төгсгөлийн ангийн 1-р хэсэгийг үзэх гэж буйдаа маш их баярлаж хүлээн кино театр-д орон чадах чинээгээрээ киноондоо төвлөрхийг хичээлээ. Энэ удаад 10/10 гэж үнэхээр хэлж чадсангүй. Хэтэрхий нуршуу , жүжиглэлт тиймч таалагдсангүй. Магадгүй дэндүү их хүлээлт үүсгэсэн болоxоор сэтгэлээр унасан байх. Юу гарах , цааш нь яахыг нь мэдэж байсан ч бас л сэтгэлд хүрсэнгүй .Үр дүн нь 10/6 л байх. Уул нь 3 цуврал ном дундаас хамгийн сэтгэл хөдлөгөм бүлэг бол яах араггүй Мокинжэй атал хэсэг 1 урам гэхч зүйлийг минь бага багаар мөхөөсөн юм. Хүн болгонд магадгүй өөрийн гэсэн дүгнэлт, өөр хариулт байж мэдэх юм . Харин миний хувьд ийм л байсан. Гэртээ ирэн ахин энэ талаар бодож дараагийн хэсэг дээр кино яах бол, тэд Пийтаагийн сэтгэл хөдлөлийг хэрхэн гаргах бол. Катнисс хэрхэн ялалтыг авчирах бол гэх мэт бодлуудаар дүүрч явсаар ахин нэг жил өнгөрч ээ.
Харин энэ жил байдал тэс өөр болсон юм! Миний бодож байсан , өмнөх дүгнэлт бол юу ч биш жинхэнэ төгсгөл шиг төгсгөл байсан. Үнэлгээ маш өндөр ёстой 10/100 баймаар бүтээл болж ээ. Зүгээр л нэт-д тавигдахын хүлээж суух биш очоод шууд том дэлгэцээр, яг харанхуй орчинд энэ киног үзээрэй гэж зөвлөмөөр байна. Дэндүү бүтээлч, дэндүү сэтгэл хөдлөгөм үнэхээр дэндүү сайн болж ээ. Хүний сэтгэл хөдлөлийг удирдаж байгаа мэт л кино уран бүтээлд томоохон нээлт хийн энэхүү гайхалтай зохиолоо дэлгэцэнд мөнхөлж тэд чадсан. IMDb - д парт 1 10/6.8 байсан бол нээлтээ хийгээд дөнгөж 2 хонож байгаа гэхэд аль хэдийн парт 2 нь 10/7.3 байлаа. Үнэхээр хайр, урам зориг, тэмцэл, бүтээлч байдлыг энэ кинондээр дэлгэрэнгүй харуулж, дүрсэлж, хүн болгоны сэтгэлийн гүнд тэр нэг зорилгийг хүчтэй өгч. Тэд чадсан байна. Анх ямар эрчтэй эхэлж байсан билээ яг түүншигээ төгсгөж бас чадлаа. Энэхүү зохиолыг бичсэн Francis Lawrence-д дэндүү их талархлаа. Кино эхлэхэд хүлээж байсан эхлэл яах араггүй мөн. Хүчтэй баатарлаг эмэгтэй нь дүрийг Жэннифэр маань маш сайн гаргаж өгч. Түүний сэтгэл хөдлөл, номон дээр дүрслэгдсэн тэр бүх нүүрний хувирлуудыг, зан авир, гоо зүйг манай жүжигчин маань дэндүү авяаслагаар бүтээж. Ердөө кино шүүдээ гэж бодож байсан хэдий ч яг л жинхэнэ тэр тулаанд хамтдаа байгаа мэт мэдрэмжийг төрүүлж чадсан гэхэд маш авьяслаг кино найруулагч, хамт олон байгаа биз. Кино тэр дундаа онц сонирхолтой ийм төрлийг өдийг хүртэл шүтэн бишрэгчиддээ хүргэж ирсэн энэ бүх үйл явдалд кино урлагт дурлагч, үзэгч бидэнд хамгаас том бэлэг байсан юм. Цааш цаашдаа ч бас иймэрхүү уран бүтээлүүдийг үзэх байх хэмээн найдаж байна.
Хамгийн сэтгэлд хүрсэн хэсгүүдээс дурьдвал: Киноны дунд хэсэгт Пийтаа өөрийгөө буруутган цааш явж чадахгүй гэхэд Катнисс түүний нүдлүү харан чи чадах болно гэж хэлэн үнсэхэд кино тэр чигээрээ л зогсчих шиг болсон. Парт 1 дээр Пийтаа хайрт бүсгүйгээ үзэн ядалтын нүдээр харж байсан бол энэ үзэгдэл тэр бүх үйлдлийг нь уучлах мэт сэтгэгдэл үзэгчид бидэнд төрүүллээ. Хайр дурлалыг ердөө 15хан секундэд төгсөөр харуулан гэдэг тэр л байх. Хэн бүхний сэтгэлд гүнзгий хүрсэн гэж бодож байна. Яг л миний хамт байгаасаа гэж хүссэн бие биендээ зориулагдсан хосууд тэр хоёр яах араггүй мөн.
Хэдий хамгийн хайртай кино минь төгсөж байгаа ч юм болгон эхлэл байдаг шигээ адилхан төгсөлтэй гээс хойш сэтгэлд минь дурсагдан дууслаадаа. Хамгийн сайхан төгсгөлтэй кино ч гэж хэлж болно шүү бас. Хайр энэрэл, амар тайвныг та тэр мөчөөс л харах болно.
Эцэст нь манай орон ч бас ийм хэмжээний кино хийх боломжтой болон гэж итгэж байна.
This comment has been removed by the author.
ReplyDelete