Sunday, 15 November 2015

Харилцаа

Харилцаа , тэр дундаа эр эм хоорондын тэр ч бүү хэл ижил хүйстнүүдийн хооронд ч үүсдэг тэр нэгэн өвөрмөц холбоог хэн чухам юу гэж ойлгодог талаар хэлэлцэе.


 Хүн бүхэн өөрсдийн амьдарсан хугацаандаа хайр гэх ч зүйлийг их бага хэмжээгээр мэдэрч ойлгож ирсэн. Дөнгөж мэндэлсэн үрс хүртэл эхийгээ л анх харан хайр хэмээх тэр нүдэнд үзэгддэгүй , гарт баригддагүй сонин хэрнээ тааламжтай мэдрэмжийг мэдэртэйгтэй адил.
 Харилцаа бол хүн гэх ухаант амьтанг үүрд тархиндаа удирдуулах биш, хаана ч оршидог нь үл мэдэгдэх тэр нэгэн зүрх сэтгэлээр холбож өгдөг нандин холбоо г хэлдэг байх. Үүндээр нөгөө аймар сөрөг харилцаануудыг хамруулаагүй юм шүү. Юу хэлэх гээд байгааг минь ойлгож байгаа гэж найдая. Эхлэл ээ хайр аар эхлүүлснээс хойш үргэжлэлээ ч хайраар нөхөгдөн бичих гэсийм. Бидний өдөр бүр хардаг цайрай , өдөр бүр үнэрлэдэг дотно үнэр, нэгэн ижил мэдрэмжүүд байдаг ч хэн нэгнийг хархад бусдаас онцгойрч ,тэр хүндээр хамаг анхаарал төвлөрөн, бусдаас илүү их хурц гэрлийг олж хардаг. Насанд хүрсэн , хүрч буй хүмүүст хэн нэгэн мартагддагүй хүн байдаг. Байх байхдаа хамгийн нандин , хамгийн дотор гүнд нь тэрхүү мэдрэмжүүд нуугдаж байдаг юм болов уу?
 Нэгэнт л энэ сэдэв лүү халиад орчихсон болохоор гүйцэмээр санагдлаа. Хэдий өөр хүнд сэтгэлтэй болсон ч , өөр хүний төлөө амьдарч , өөр хүний дэргэд сэрж, өөр хүний үнэрийг өөрт шингэсэн байх вий гэж жаргалтай нь араггүй хайдаг ч тэр нэгэн мартагдсан ч юм шиг хэрнээ бүдэг мэтээр хүрээлүлсэн хүчтэй дурсамж хэн бүхний дотор байдаг юм болов уу?
 Өмнө хэнээс ч авч байгаагүй мэдрэмж, хэний ч өгөөгүй жаргал мөн гуниг энэ бүхэн хосолсон нь ч магадгүй чамайг өнөөг хүртэл тэр хүнийг дурсах тоолонд зүрхэний гүнд чинь хөндөгдөж байгаа юм шиг л мэдрэгддэг байх. Зарим хүмүүс үнэхээр тэрхүү анхны гэх хайр , үнэн ч дурлалаа мартсан байдаг бол, харин зарим нь шөнийн 3 цаг болж байхад хүртэл эргэн дурсах нь олонтоо .
 Хайр дотор байдаг хамгийн өөдгүй ч юмшиг хэрнээ битүүхэндээ тайван мэдрэмж төрүүлдэг нь гуниг байх. Би гутрал яриагүй шүү. Энэ бол гуниг. Хөнгөн , гүнзгий , энгийн гээд л эцэст нь гуниг л бол гуниг. Аз жаргал гэдэг зүйл зөвхөн гуниг гэх ч зүйл байгаа болхоор л оршин тогтнож байдаг нь ойлгомжтой. Яг л сүүдэр байдаггүй байсан бол гэрэл байхгүй байсаншиг.
 Тэр бүхэнтэй холбогдоод анхны гэх тодотголтой хэн нэгэн чинь , хэзээ нэгэн цагт хэн нэгний хэзээ ч мэдрүүлээгүй тэр мэдрэмжүүдийг мэдрүүлсэн болхоор одоо чи хэн нэгэнд , хэн хүнээс ч илүү нандигнан хайрласан тэр хүнээ явуулах нь хамгаас зүйтэй байх. Нэгэнт л амьдралд зүйлс болж өнгөрдөг, урсан явдаг, энэ бүхний эцэст зөвхөн чи л жаргалтай байх нь чухал шүүдээ. Хэрэв үнэхээр бүтэхгүй болохгүй хэмээн бодож байвал магадгүй ахин хэн нэгнийх биш өөрийн нэгэн болгох нь хамгаас чухал байх.
 Одоо харин бараан сэдвээс гэгээлэг лүү шилжье. Харилцаа , тэр нүдэнд үл харагдах нандин холбоо байдаггүй байсан бол оюунлаг хүн байх утга учир оршихгүй билээ. Чиний хамт байхад аз жаргалын гормон ялгарч, сэтгэл дүүрэн байдал дүүргэж байдаг хүнтэй байх нь хамгаас чухал. Энэ л байснаар хүн гэдэг амьтан яг л цэцгийг усалж буй мэт өдрөөс өдөрт цэцэглэн гэрэлтэх юм.
Хэсэг хүмүүс хажууд байгаа үнэт хүн ээ явсан хойно л ойлгодог сул талтай. Яагаад тэгэх ёстой гэж , яагаад урьдаас мэдэж тэр эмэгтэйг/эрэгтэйг хажуудаа байгаа тэр нэг чухал хүн ээ хайрлан ,хүндлэн  ойлгож болохгүй гэж. Харилцан бие биенээ ойлгон, хувийн орон зайг хүндэлснээр харилцааны хамгийн бат бөх чанар үүсдэг юм болов уу.
Хархад хүртэл өөрөөсөө ч харамламаар өхөөрдөм тэр хүн. Ийм л жаргал мэдэрдэг ээрээ бид бүхэн хамгаас азтай байх. 

2 comments: