За удаасанд уучлаарай :) Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх шаардлага гараад ажилаа хийгээд зав чөлөө тааруу байв. 2-р бүлэгийн дараагийн дугаар болох 2р хэсэгийг хүрэж байна.
Гэртээ орж ирхэд түүний минь үнэр угтхан тэр. Хайртай хүнтэйгээ нэг гэрт орно гэдэг бусдын төсөөлж байгагаас ч илүү сайхан байх. Залуу хосууд өө биш ээ, шинэхэн хосууд гэвэл зүйтэй байх хамтран амьдрахад баггүй саад бэрхшээл гарах үе ирэх юм. Заримдаа эрэгтэй хүний төрлөх замбараагүй зан бодит байдалыг үе үе хурцаар сануулдаг. Гэсэн ч энэ бүх жижиг шалтгаан бидний агуу хайрд огтхон ч саад бэрхшээл болдоггүй. Утасны хэдхэн дугааруудын дунд Номин гэх бүсгүйг хадгалаад орхисон. Түүнтэй ирэх пүрэв гараг-т уулзахаар тохирлоо. Өөрийнхөө өрөөлүү орон тольны өмнө зогсоод хувцаа солих зуур Төгсөө гэнэтхэн гарж ирэн "За хайрт минь өдрийг хэрхэн өнгрүүлэв?" гэхэд золтой л цочисондоо уначихсангүй. Цус сорогч сонор чихтэй байдаг ч түүнтэй байхад энэ чадвараа огтхонч ашигладдагүй нь үр дагавар. Хойшоо харан инээмсэглэн түүнийг хүзүүнээс тэврэн үнсэхэд. Төгсөө "За миний хайрд баяртай үйл явдал тохиолдождээ тийм үү? Яасан юм?" гэхэд түүнийг үнссэн хэвээрээ түүндээ хэсэг эрхлэн авч. Түүнлүү харж байгаад буцан тольруу харан "Өө хайр нь өнөөдөр нэг бүсгүйтэй танилцсан. Гэхдээ хүн биш цус сорогч. Тэгэх тэгэхдээ бүр хамгийн хачирхалтай нь чамайг таньдаг эмэгтэй." Тэр сониучхар харцаар харснаа "Намайг таньдаг эмэгтэй? Хэн гэдэг юм бэ?" хариуд нь: "Номин гэдэг их л халуухан хүүхэн байсан шүү? Таних уу?" энэ үгийг хэлхэд түүний цовоо сэргэлэн харц хормын дотор солигдон яг л хэзээ ч сонсож болохгүй зүйлээ сонссон мэт хөмсөгөө зангидан , надлуу маш нухацтай харан хэлнэ : "Юу ч болсон бай түүнтэй ахин битгий уулзаарай. Яагаад гэж битгий асуу. " гэж хэлэн өрөөнөөс гараад явчихав. Чухам яагаад миний шинэхэн найзын нэрийг сонсонгуутаа ийм сайхан уур амьсгалыг хүйтэн болгочихдог билээ? Миний ч бас багахан дургүй хүрч "Чи одоо юун сонин юм бэ? Намайг хүнтэй найзлуулмааргүй байгаа юм уу хайшаа юм? Юу нь болохгүй байна. Угаасаа ахиж уулзана өөрөө хэнтэй уулзхаа өөрөө мэднэ. Сонин юм бэ?" гэх мэтчихлэн бухимдлын үгс урсгаж орхилоо. Төгсөө их төлөв даруу зан байдалтай болхоор төдийлөн үгс хэлээгүй ч их дурамжхан байгааг дорхноо илтгээд байв. Энэ байдлаас ердөө нэг хоногын дараа бид хоёр эвлэрэн ахин Номингийн тухай ярисангүй.
Пүрэв гаригийн өглөө би гэдэг хүүхэн болзоонд явах гэж байгаа мэт гоён нөгөө талаасаа сайхан хүүхэнд муугаа харуулчихгүй гэсэншиг сайтар будаж гангалж хотын төв дахь байрлалтай ресторанд уулзахаар тохиров. Найз залуугийнхаа үгийг нээх ч тоогоогүй би хамаагүй гэхчилэн гэрээсээ гарч явахдаа өнөөх бүсгүйг нүдэндээ ахин төсөөлөв. Энэ удаа магадгүй тэр хар даашинз сонгосон байх гэх таамаглал дэвшүүлсээр ирэхэд миний таамаг биелэлээ олж хар торон даашинз өмссөн улаан уруулт үзэсгэлэнтэй бүсгүй цонхны зэргэлдээ ширээнд хүлээж сууна. Тэр маш найрсагаар "Өө Мишээлээ хүрээд ирэв үү? За суулдаа . Сонин сайхан юу байна?" гэж ирээд л хэзээний сайн найзууд болсон мэт дотноор хүлээж авлаа. Түүний инээмсэглэл араггүй л залуусыг хуулирулдаг нь ойлгомжтой. Бид хоёр цус сорогчид болон бидний хувийн амьдралыг ярьж байсанаа гэнэтхэн Төгсөөлүү яваад орчихов. Номин энэ үед мөн л тийм ч оновчтой хариулт хэлсэнгүй. Өдөрөөс орой болтол бүсгүйчүүдийн буу халалт тун эрчимтэй явсан тул түүнийг би гэртээ урилаа. Тэр эхлээд жуумалзсан өнгө аясаар надлуу харсан боловч зүүн нүдний хөмсөгөө өргөн яагаад болохгүй гэж гэсэн харцаар надлуу харан зөвшөөрсөн. Энэ үйлдэл нь надад бага зэрэг тавгүй сэтгэгдэл төрүүллээ.
220 дахь байршилдаг хуучны барилга дахь эгэл гурван өрөө байрд минь үнэт эрдэнэ мэт сайхан бүсгүй ирэн хэдэн вино, чихэр шоклад аваад орход, шинэхэн найз гэдэг утгаараа үнэхээр сэтгэл өндөр байв. Бид хоёр миний багын дурсамжийг ярьж баахан инээлдэн суухад гаднаас Төгсөө хаалга түлхүүрдэн орж ирлээ. Магадгүй энэ мөч миний амьдрал дахь хамгийн тавгүй бас хэцүү мөч. Яг л кинондээр гардаг мэт цаг хугацаа удааширан бүсгүй залуу хоорондын дунд нууцмагдмал хэрнээ бат бөх холбоо үүссэн мэт. Энэ мөчид өөрийн эрхгүй чихэнд минь Richard Sanderson - ий Reality дуу сонсогдов. Төгсөөг анх удаа хэн нэгнийг ийм удаан мөн зөөлөн харцаар ширтэж байхыг харав. Энэ хачирхалтай гэмээр эвгүй уур амьсгалыг би эвдэнэ "Өө хайр ирчихсэн үү? Манай найз танилц. Өө нээрээ танидаг билүү?" гэхэд өнөөх хоёр буцаад бодит амьдрал дээр ирсэн мэт сандралдалаа. Энэ үйлдэлийг би яаж ч бодоод ойлгосонгүй. Надад хайртай залуу өөр эмэгтэйд анхны харцаар дурлан гэж баймааргүй. Магадгүй миний таамгаар 10 аад л минут болсон байх Номин ухас хийн босон маргааш ажилтай гээд гарчихлаа. Төгсөө харин бодлогширсон харцаар үүдлүү харсаар байв. Үнэхээр зөн совин минь хүйт оргиж түүнийг яагаад байгааг их л гайхаад байсан юм. Тэр надтай нээх ч үг дугралгүй нойл орчихлоо. Би яг үнэндээ өнгөрсөн 10 минут яг юу болсоныг юу ч ойлгосонгүй. Дэмий л толгойгоо өвдтөл бодсоор зориглоод асуулаа. Угаалгын өрөөний хаалгыг зөөлхөн тогшоод "Хайраа гараад ирээч ярилцая? " гэхэд нам гүм.. Арга бараад нээтэл түүний нүд хавдатлаа улайгаад нулимсаар дүүрэн зогсож байх нь тэр. Би гайхаад түүнийг хурдхан шиг тэврээд авхад , тэр яг л жаахан хүүхэд шиг миний энгэрт уйлхан тэр. Яг юу болоод байгааг би үнэндээ юу ч ойлгосонгүй. Тайвширтал нь хүлээж аяга цай өгөөд түүнлүү эгцлэн хараад асуув: "Энэ эмэгтэйтэй ямар холбоотой юм бэ? Яагад ингээд байгааг чинь ойлгохгүй байна. Надад хариулач ?" гэхэд тэр харцаа буруулан "Зүгээр л ахиж уулзаж болохгүй хүн байсан юм. Энэ талаар хайр нь яримааргүй байна. Хайрынхаа санааг баахан зовоочихлоо уучлаарай хайрт минь . Одоо унтдаа" гэж хэлээд духандээр үнслээ. Энэ үнсэлт яагад ч юм зовнилийг минь түр ч гэсэн амраагаад оронд минь оруулав. Цус сорогч хоёр хоног хүнийг сорохгүй байж чаддаг давуу талтай. Төгсөө ажилдаа явсан хойгуур би цус сорох сонирхол төрсөнгүй. Харин чухам яагад ийм сонин сэтгэгдэл төрүүлэв. Сониуч зан минь үнэхээр өөрийн мэдэлгүй Төгсөөгийн хувийн зүйлсийг ухууллаа. Хувцас дундахыг үзэж байхад өөдөс минь хайрцаг унах юм, нээгэд үзвэл. Миний зураг , бас л миний зураг . Бидний хамтдаа авхуулсан жаргалтай зургууд гээд араггүй л хайр энхрийлийг минь төрүүлсээр. Гэнэт хайрцагны гүн буюу доод хэсэгт нэг зүйлийг ижил өнгийн зүйлээр наасныг олж анзаарлаа . Салгах гэж оролдоод арга буюу ураад авхад нүдэндээ ч итгэсэнгүй. Дээрх зургандээр Төгсөө Номин хоёр тун жаргалтай мишээн авхуулсан зураг. Зургын зүүн буланд Номин зөвхөн Төгсөөд хайртай 1970 он 1 сарын 9 гэж тэмдэглэжээ. Энэ зүйлийг би хараад тэнгэр нурж аянга цохисон мэт зүрх минь хүчтэй шархлан өөрийн мэдэлгүй гомдлын нулимс урсгав. Үнэхээр үнэхээр хэзээ ч мэдэрч байгаагүй өвдөлт аймшигтай мэдрэмж үнэхээр аймшигтай. Энэ аймшигтай гомдол хорслыг үгээр хэлж болдог байсан бол яг одоо би бүх газарт бичээд мөн хэлмээр байна. Ямар аймшигтай юм бэ? Бидний хайр , бидний жаргалтай мөчүүд нүдний минь өмнө шатан үгүй болж байгаа мэт харагдана би өөрийн мэдэлгүй цөхөрсөн хоолойгоор хашгирч орхив. Төгсөө энэ үед орж ирсэн байлаа, хамаг хурдаараа гүйж ирэн хормын дотор намайг юу олсоныг юу болсоныг бүгдийн ойлгон намайг тэврээд "Би чамд тайлбарлая. Энэ чиний бодож байгаа шиг биш. Энэ бол өнгөрсөн" гэхэд би анх удаа хайртай залуугаа үзэн ядалтын харцаар харан алагдав. Үнэндэ тэр үед байсан би магадгүй би биш байх. Үнэхээр өвдөлтийг мэдэрсэн болхоор ажлын өрөөлүүгээ гүйн орон хаалгаа түгжээд хоёр цаг бүтэн уйлав. Үнэхээр гомдол цөхрөл мэдэрсэн учраас үнэндээ түүний цайрайг хархыг хүссэнгүй. Гэхдээ тайвширсаны дараа нээрээ л өнгөрсөнд болсон зүйлд би яагаад ийм их эмзэглээд байна гэсэн бодол төрлөө. Нулимсаа арчаад хаалгаа онгойтол Төгсөө сөхрөөд суусан чигээрээ маш их гуниглажээ. Түүнийг тэврээд юу ч дугарахгүй бид хоёр ойлголцохыг хичээв. Тэр намайг гарнаас минь атгаад өрөөлүүгээ дагуулан орход миний сэтгэл хамаагүй дээрдэж ярилцахад бэлэн болов . Тэр анир чимээгүйг эвдэнэ "Чиний харсанчилан чи бол миний өмнөх амьдралдаа ч , одоогийн амьдралдаа ч хамгийн их хайрласан эмэгтэй мөн. Хэдий миний дурласан анхны эмэгтэй чамтай усны дусал мэт адилхан байсан ч би чамд хэн хүнээс илүү хайртай. Тиймдээ ч би чамайг амь насаараа хайрладаг. Гэвч... Гэвч хэдэн зуун жилд дурласан бүсгүй зөвхөн ганц байгаагүй нь нууц юун. Чиний шинэ найз болох Номинд би одоогоос 40 жилийн өмнө үнэхээр хайртай байсан. Гэхдээ битгий санаа зов чи бид хоёрын хайрын хажууд юу ч биш. Гэхдээ хэцүү үед намайг ойлгож хайрласан эмэгтэй тэр мөн. Түүний инээмсэглэлийг харах болгонд орчлон ертөнц өөрчлөгддөг байсан мөчүүд.. Магадгүй тэр миний зүрхийг албан ёсоор хулгайлсан хоёр дахь эмэгтэй мөн. Тэр гэхдээ анх уулзахдаа л цус сорогч байсан. 20 оод жилийн өмнө чамайг төрөх үер гэж хэлж болно тэр үед бидний харилцаа цэглэж богинохон мөртөлөө аз жаргалтай мөчийг минь хуваалцсан эмэгтэй. Арай ч дээ хайртай бүсгүйнхээ хажууд экс найз бүсгүйгээ яриад суух гэж . Би ч арчаагүй эр юм даа" гэхэд би түүнийг зөөлхөн тэврээд хэсэг чимээгүй болон түүнийг ойлгохыг хичээв.
Энэ үед надад бодол орж ирлээ. Чухам Номинтой харилцаагаа таслахуу эсвэл бүгдийг мартан эргэн найзууд болох уу? Магадгүй , эсвэл бүүр ч магадгүй би 2 дахь хувилбарийг сонгох байх. Тэр эмэгтэйтэй улам л ихээр танилцахыг хүсэв..
хүний юмыг битгий дураарай ухаж бай за юу ххаха
ReplyDelete