Tuesday, 18 November 2014

Цус сорогч , 1-р хэсэг 2дугаар бүлэг.

Би гэдэг хүн их муу юм аа . Бүхэл бүтэн 7-р сараас хойш энэ зохиолоо үргэжлүүлэгүй , тэр байтугай салхи ч оруулагүй нь харамсалтай хэрэг. Гэвч ахин өнөөдөр зохиолоо үргэжлүүлэн бичиж та бүхэндээ хүртээл болгож байна. 1-р бүлэгт ерөнхийдөө хос залуусын дурлалын эхлэл, бусад ер бусын хүмүүс, дайн тулаан, бодит амьдрал гэх зэрэг тодотгон харуулсан бол энэ удаад бүүр ч солиотой зүйлсүүд бичэхийг Тэмүлүн миний бие оролдоноо. Та бүхэн идэвхитэй байж уншина уу. Өө бас тийн үнэг залуу-г одоохондоо түр орхисон  байгаа. Цаг нь ирхээр нөгөө зохиолоо ч бас хөгжүүлээд цэцэглүүлээд явчихна. Хайртайшүү .


Нарны хурц туяа өмнө намайг сэрээдэг байсан бол араатны амьдралд шилжснээр сарны хурц туяанаар сэрэх болж ээ. Цус сорогч, хүний цусыг сорон амьдрагч, вампир гэх мэт нэрээр нэрлэгддэг энэ “харь” төрлийн амьтан болж хувираад өдий 6 сарын нүүрийг хүртлээ. Эхний хэдэн сар хар дарсан зүүд шиг байсан ч , сүүлийн саруудад ийм этгээд хэн нэгэн болсондоо талархах болов. Орны минь эсрэг талд өөдөөс минь хараад хэвтэх тэр нэгэн залууд би гэдэг хүн Мишээл гэдэг охин ухаангүй дурлаж.. Түүний минь үнэр , түүний минь хайраар ширтэж буй харц, замбраагүй үс, хайр татам инээмсэглэл. Нэр нь хүртэл Төгс хэмээх энэ Монгол залууд би гүнээсээ дурлан зүрх сэтгэлийн утасаа гүн уяж. Түүнтэй амьдраад мөн багагүй хугацаа г өнгрүүлж. Эхэндээ би гэдэг хүн зожигросон нь тун мэдрэгдсэн юм. Ганц бие эмэгтэй хүний эрх чөлөө , замбраагүй байдал хоромын дотор өөрчлөгдөж айлын сайн эзэгтэй нэгэнт болж ээ. Нэг харамсалтай зүйл нь би ажил хийхээ болин хамтран амьдрагчийнхаа санхүүд итгэн амьдарсаар л. Шөнө бүр бидний өглөө мэт сайхан санагдах болсон. Магадгүй энгийн хүн мэдвэл биднийг өөр орны хүмүүс ч гэж бодож болзошгүй , гэвч одоо тэр хамаагүй би Төгсөө зөвхөн бид хоёр. Цус сорогч болсноос хойш олон арван хүний амийг тасалсан ч , төгсгөл бүрт нь харамсан дотроо гэмшил мэдрэх юм. Миний амь нас хутганы эрмэг дээр байхад хайрт хархүү минь аварсан түүхтэй. Түүгээрээ ч би түүнд том өртэй яг л насан туршид үүрдийн мөнх түүнийхээ хажууд байх ёстой мэт. Энэ бүх хугацаанд Эрик тэй хааяа нэг холбогдож байдлыг асуунгаа амар мэндээ мэдэлцэх болов. Бид өдөр ирэх тусам шинэлэг зүйлсийг хайж эрж ууланд хамт гаран, цанаар гулгаж тэр ч байтугай өндрөөс үсэрч үзэв. Хүний эх гэсэндээ ижий минь ихэд санаа зовон Төгсөөгийн гэр бүлийг асуухан их, тэр болгонд түүний нүдэнд гуниг харагдаж байгааг мэдрэх болов. Хаварын улирал дуусж буйг илтгэх хурц нарны туяа, халуун агаар бид шиг хүмүүст тун хэцүү мэт. Амьдралыг Төгсөөгүйгээр төсөөлөхөө болисон миний бие найз нөхөд ч тун ховор болж. 
Олон зүйлсийг эргэцүүлэн бодох зуур Төгсөө нойрмог нүдээр "Миний хайр юу болсон юм?" тэгхэд би "Сүртэй зүйл биш ээ, зүгээр л цаг хугацаа дэндүү хурдан юм" гэж хэлэн хайртай залуугийнхаа энгэрлүү шурган орхон тэр. Хичнээн түүнд уур хүрж хүн бус хүн болгосонд бухимддагч , би түүнд хайртай. Хайр гэдэг бол агуу зүйл . Хайр бүхнээс хүчтэй. Түүнтэй байхад л магадгүй би энэ дэлхийн хамгийн анир чимээгүй амаглан тайван ертөнцөд очдог байх. Утасандаа чихэвчийн оролтоо хийн нэг чихэндээ нэг талын  нөгөөхийн Төгсөөд өгөөд хорвоогийн хамгийн анир чимээгүй дууг сонсон хамтдаа хэвтэх юм. Энэ мөч л магадгүй миний зуун зуун жил амьдрах эрч хүч байх. Хичнээн мянган жил өнгөрсөн ч , тэр байтуйгаа хүн төрлөхтөн устах болсон ч хэрэв бид хоёр амьд байх юм бол би чиний дэргэд үүрд байх болно.. 
Бид ахин унтаж орхиж ээ. Энэ удаа сарны бус нарны гэрэл угтлаа. Өглөөний цай уух ёстой хүмүүс яах билээ , агнуурдаа гарна. Магадгүй энэ тун хэрцгий байх , гэвч хүн төрлөхтөн олон сая амьтадыг иддэг тэй адилхан бид ч мөн хооллох ёстой зүйлсээрээ хооллож байна. Гэвч миний бодол тун өөрчлөгдсөн, энгийн гэмгүй хүмүүсд бус харин хор хөнөөлтэй хэн нэгний цусаар амьдрах боллоо. Энд хулгайч, гэмт хэрэгтэн, аймшигт араатнаас долоон дор хүмүүс орно. Хонин сүргээс чоно аль өвчтэйг сонгон иддэгтэй адил бид ч мөн адил үйлдэл хийж байна. Хэрэв өвчтэй хонь дуусах цагт чоно эрүүлрүү дайрж эхэлдэг, магадгүй ийм зүйл бид хоёрт битгий тохиолдоосой гэж бодоно. 
Өдрийн 2цаг 42минут:
Энэ өдөр би гэрээсээ хооллохоос гарснаас өөр зүйлээр гараагүй. Гэвч зөн совин минь гарахыг тэмүүлж байв. Төгсөө энэ хооронд амжуулах ажилтай гээд гарсан. Энэ цагийг би ч мөн адил эмэгтэй хүн мэт өнгрөөх нь зүйтэй байх. Хамгийн сүүлд Хон Конг оос үнэт эдлэл гэх мэт зүйлсүүд авсан , харин шунал минь ахин хөдлөлөө . Хотын төвлүү явах замд яагад ч юм догдлоод байв. Энэ л магадгүй өнөөх эмэгтэй хүний төрлөх зан байх. Хамгийн ойлгомжтой буюу хэрэгцээт эд зүйлс зарагддаг улсын их дэлгүүрлүү явж орлоо. Тун сонин юм олон хүнтэй газар яг л би энгийн хүн мэт байх болж ээ. Олон үнэт зүйлс , гоо сайхны бараа энэ бүх зүйлсийг нүд минь арай хийн гүйцэж харж байв. Гэтэл нэг л хурц ногоон гялалцсан шигтгээтэй зүүлт нүдийг минь хужирлаж орхилоо. Дөхөөд очвол үнэхээр урьд өмнөн харж байгаагүй сайхан үнэт эдлэл . Тун сонирхсон миний нүд яг л хоолруугаа ширтэж байгаа өлсөглөн арслан мэт. Бодлыг минь тасалдуулан харьцааны соёл тун сайн худалдагч барааны талаар бяцxан зүйлсүүс хэлсээр байв. Вампир болсноос хойш миний хамар гайхалтай хөгжсөн, гэтэл маш хурц нялуун мөртлөө сэтгэл татам үнэртэй ус хамрыг минь хуй татан эргэн харуулалаа. Өмнө минь зурагшиг хөөрхөн бүсгүй зогсож байх юм. Түүний хав хар мөртлөө долгион оруулсан торгомсог мөр давсан урттай үс, хүчтэй хөмсөг, гайхалтай улаан уруул, биеийн барьсан улаан даашинз гэх зэрэг гайхалтай зүйлстэй мөн хамгийн гайхалтай мөн тачаангуй болох давхраатай нүдний будалттай тас хар нүд. Тэр бүсгүй ч мөн адил зүүлтийг сонирхож ээ. Тун гоёмсог тансаг энэ бүсгүй эрчүүдийн байтугай эмэгтэй хүний харцыг өөр дээрээ унагаах мэт. Яг бодсоноор түүний амнаас ухаалаг үгсүүд гарах мөчид би тэрнийг хэн гэдгийг ойлгосон юм. Тэр цус сорогч байв. Үл таних бүсгүй намайг ч мөн адил таниж , харцаараа тэр надад гараад ярилцая гэсэн дохиог илгээлээ. Мэдээж энэ үйлдлийг зөвхөн төрлөх нэгтнүүд ойлгоно. Тэрэнтэй би их дэлгүүрийн хажууд байрлах задгай талбайд суун танилцав. Ялдам хоолотой бүсгүй өөрийгөө Номин гэх нэрээр танилцууллаа. Би Мишээл гэхэд тэр маш жуумалзсан инээмсэглэлээр "Би андуурагүй бол Төгсөөгийн бүсгүй мөн биздээ? Хөөрхөн юм аа . Араггүй биз түүнд ийм л эмэгтэй тохирно" байзаарай тэр миний залууг таниж орхихон тэр. Бүр нэг ч уулзагүй хүнээ шууд хараад таних хачирхалтай биш гэж үү? "Өө мөн мөн . Яаж мэдэв? арай чиний чадвар.." тэр "За үгүйдээ би түний зүгээр л эртний танил юм. Эр хүн ч намайг тийм харцаар ширтэж байхыг урд өмнөн харсангүй шүү, харин чи тэглээ. Хөөрхөн ч юм уу?" нээрээ л энэ бүсгүй харагдаж байгаа шигээ тун сайхан харилцаатай юм. Магадгүй тэр миний шинэ найз байх. Түүний талаар бүүр ч ихээр мэдмээр санагдана бид хоёрийн дунд бүсгүйчүүдийн яриа өрнөсөн юм. 

1 comment: