Энэ киног үзнэ хэмээн бодсоор 2сарыг үдэж . Эцэст нь би хүссэн хүлээсэн кино-гоо үзэж чадлаа. Ямар ч дуун орчууллаггүй , сайн бичлэгтэй энэ бүх зүйлд mongolbox8.com /магадгүй ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй шүү./ талархая!
Кино эхлэхэд миний төсөөлсөн шиг байсан. Эхэндээ их эвгүй ч санагдсан учир нь Ansel Elgort залуугын улаан шүтэн бишрэгч би өмнөх кино болох "Divergent" ээр төсөөлж яг л ах дуу 2 мэтээр нь харж байв. Тэд анх бие биенийгээ дэмжих зорилготой сүмд танилцахад би Augustus Waters нэрээр нэрлэгдсэн залуу Hazel Grace Lancaster гэх бүсгүй лүү харах харцыг хэзээ ч мартахгүй. Тэдний эхлэл тийм ч романтик биш ч ямар нэгэн оч цацруулсан өөр. Эхэнд мэдээж гол дүрийн бүсгүй болох Грэйс д эвгүй байх болно , учир нь тэд хүнд өвчин болох хорд хавдартай. Хэн нэгнийг өөрийн орон зайдаа оруулахад бэлэн бус байсан ч Аугуст залуу тун эрч хүчтэй , өөртэй итгэлтэй байсан тул тэд дотносож чадсан. Анхны уулзалт дээр тэр залуугын гэрлүү очиxод бие биенээсээ тэс өөр болохыг мэдсэн ч тэднийг нэг л ном холбож өгөв. Энэ бол бүсгүйн уншдаг алдарт зохиолч Peter van Houten бичсэн роман, үүний туслаймжтайгаар тэд бие биендээ илүү ихээр татагдах болсон. Үнэндээ би нэг бүрчлэн тоочин бичмээргүй байна л даа , гэхдээ энэ кино үнэхээр хором мөч бүхнэн хүний сэтгэлд хүрсэн сайн бүтээл болсон гэж би үзэж байна . Надаар ч зогсохгүй хүмүүсээс өндөр үнэлгээ авсан нь IMDb гээс харж болно , үүнд 8.2 од авжээ . Тэгхээр ямар гайхалтай сайн зохиолчтой кино байгаа биз? Бидний мэдэх энэхүү киногын маань ном байдаг. Магадгүй надшиг хүн тэр номыг заавал унших хэрэгтэй байх! Тэрхүү 2 маань аажиймдаа дасаж өөрсдийн шүтэн биширдэг зохиолч луу мэйл бичсэнээс бүх зүйл эхлэх болно. Тэр 2 , 2лаа зохиолчоос хариу авч Амстердамд уригдана. Энэ л мэдээж дурлалын үндэс болсон юм. Хэдий охины бие муу, ар гэрт хангалттай санхүү байгаагүй ч тэд явхал болно , яагаад гэж үү? Яагаад гэвэл тэдний хүсэл хэн бүхнээс илүү хүчтэй учраас. Тэд хэдий одоохондоо хосууд болж чадаагүй ч Амсертамд дахь гайхалтай болзооны тусламжтай бие биенээ ойлгох болно. Өмнө би ийм сайхан дотоод засалтай зоогын газрыг харж чадсангүй. Үүнд бас зураглаачыг магтах хэрэгтэй байх, үнэхээр сайн өнцгүүдийг гаргаж киног илүү үзүүштэй болгож өгч чадсан. Зоогын газарт моднууд байрлах бөгөөд эдгээр нь тун гоёмсог гэрлэн чимэглэлээр ороогдож , бүхэл орчин цагаанаар бүрхэгдэж ээ. Ямар сонгодог вэ? Тансаг мөн энгийн холилдсон гайхалтай үдэш. Тэдний анхны болзоо... Энэ мөчид л жинхэнэ хайр эхлэж Залуу түүнд хайртай гэдгээ хэлэх болно. Мартагдашгүй сайхан мөч. Бүсгүйг энгийн хэрнээ дэгжин цэнхэр даашинз ямар үзэсгэлэнтэй харагдуулж байсан гээч! Тэр 2 гадуур хэсэг алхасны эцэст Грэйс Аугуст 2ын хувьд хамгийн халуухан шөнө болох болно. Тухайн мөч ямар романтик байсан гэж санана. Магадгүй би өөрөө бүсгүй хүн ч учраас тэр гайхалтай болзооны өмнөөс хэт их догдолсон байх. Маргааш буюу аялалын 2дахь өдөр тэд хүссэн хүлээсэн зохиолчтойгоо уулзаж ээ. Гэвч төсөөлсөн шиг зүйл угтсангүй. Үнэндээ зохиолосоо болоод хэтэрхий их стрэссдсэн галзуу ч гэмээр ахимаг насны эр өөрийн бүсгүйн хамт угтав. Угталт тун таагүй байж тэдний хамаг итгэл найдварыг үгүй хийх шиг болсон. Гэсэн ч тэд бууж өгсөнгүй. Энгээд тэд тэрхүү байшингаас гарж миний хамгийн очихийг хүсдэг газар буюу Анне Франкийн байшинд очих болно. Амстердамд мэдээж аялал зуучлалд зориулж тэрхүү газрыг тусгайлан зориулжээ. Үнэхээр азтай ч гэмээр зүйлсүүд тэр газар болсоор л байсан юм. Хэдий бүсгүй хорд хавдартай бүхэл бүтэн амьсгалах зориулалттай томоохон хэмжээний зүйл авж явч байсан ч хэцүү хэцүү шатуудыг тэр давж гаран хамгийн дээр хүрж чадсан юм . Тэрхүү мөчид л Грэйс Аугустийг үнсэн тэдний гайхалтай хайр тэр өрөөгөөр л нэг цацарж байлаа. Энэ мөч л магадгүй киноны хамгийн торгон агшин байхаа. Залуу бүсгүй нь харц хайртай залуугаа хэрхэн ширтэж байгаа нь үнэхээр гайхалтай. Гэвч бүхэлдээ сайн сайхан байсангүй. Аймшигт өвчин залууг маань нэвчин авж ямар ч авралгүй болсноо мэдмэгц энэ орчлон дуусаж байгаа мэт мэдрэмж бүсгүйд төрөөд ч зогсошгүй надшиг үзэгчдэд ч хүндээр тусав. Залуу маань хорд хавдраас болж хөлөө тайруулсан бол, бүсгүй тал уушиггүй. Гэхдээ энэ хайр дурлалд огт хамаагүй байсан. Хугацаа бага үлдсэн ч гэсэн тэд бие биенээ үнэнч хайраар хайрласаар л байсан юм. Хайртай залуу нь үхсэн гэх мөчид үнэхээр нулмис минь тэвчсэнгүй урсан гарлаа. Хэдий энэ бүх зүйл болсон ч бүсгүй хайрласаар л байсан юм.
Жинхэнэ хайр гэж магадгүй энэ хүний өгүүлэхийг хүссэн зохиол дээрх шиг байх. Хайр олон янз байж болно. Гэхдээ нэг л зүйл нь хэн ч , хэнд ч , яаж ч , ямар ч шалтгаантай байсан дурлаж болно. Тусгайлан Josh Boone-д энэхүү гайхалтай киног хүргэсэнд баярлая. Мөн та ч бас уншсан бол заавал үзээрэй. Үзсэн гайхалтай бүтээлүүдийн чинь нэг байх болно шүү :)
No comments:
Post a Comment