Thursday, 21 August 2014

Үнэг залуу 2-р хэсэг.

Хайр дурлалд дурлагсадад зориулав :Р

 

 Гэнэт хааанаас ч юм "Хөөе Төгөлдөр өө" гэж Билгүүний хоолой дуудхан тэр , олон жил найзалсан болоод ч тэрүү шуудхан л түүнийг таньж тэрхэн хормыг тасалдуулсан ч эргэн хархад . Билгүүн инээмсэглэн гүйж ирснээ, ямар нэгэн юм шиншилж байгаа харцаар "За тэгээд намайг явуулчихаад өөрөө айн? Танайд харин цамцаа мартчижээ холдоогүй байгаа дээрээ авчихая гэж бодоод" гэж хэлэн намайг гэрлүү минь дагуулан явав. Хэдий бие минь түүнээс холдож байсан ч сэтгэл минь түүний хаалганы цаана зогсоотой байсан юм. Цаг хугацааны баримжаа алдсан намайг гэнт Билгүүн цочоон "Хөөе чи чинь одоо яачихаа вэ? юу болсон болоод ийм хачин байна?" гэхэд би газарлуу ширтэн "Би түүнийг олчихшиг боллоо." гэхэд Билгүүн хаанаас ч юм сугалаа хожсон залуу шиг үсэрч товхцон "Өө ашгүй дээ! миний найзын хүсэл ийм амархан биелчих гэж өө ёстой азны юм. За тэгээд одоо танилцсан биздээ?" гэж хэлхэд дурсамжаа эргэж ууталвал , түүний баярлалаа гэдэг үгнээс өөр үг хэлээгүйг санаж өөртөө гутрав. Би ч угаасаа тийм ч их дугардаггүй байсан учраас чимээгүй л гэрийн түлхүүрээ гарган орлоо. Билгүүн чангаар "Хөөе чи одоо тоглоод байгаа юм уу? яачихаад цонхийгод байгаа юм? Эээ яг авж чадаагүй юм байна шд за болидоо миний найз. Гэрийн ядаж мэдэх үү?" гэхэд сая л нэг дотор уужир ч  "Өө би сая тэднийг нүүхэд тусласан , гэрийн бол мэднэ. " гэж хэлэн баяртайн араггүй инээмсэглэв. Тэрхэн үед Билгүүн ч бас баярлан Намуунагын өрөөнд орж тэр 2 ямар нэгэн төлөвлөгөө зохиохоор шийдсэн бололтой олон юм ярилцсаар байлаа. Харин дурласан надад тэр 2ын яриа огтоос ч сонин байсангүй. Түүний инээмсэглэл , хоолой , нүд бүх л зүйлийг нь бодсоор л суусан юм. Намуунаа гэнт наддээр ирж "Ивий миний муу газар дээр ганц ахдаа  туслалгүй яахав, маргааш дүү нь тэр эгчтэй танилцаад дугаарын аваад өгие , харин та хаана амьдардаг ямаршуу царай зүстэйг нь тайлбарлаад өг бусдын надад даатга" гэж хэлэн бид 2 олон зүйл ярилцав. 
Тэр оройны дараа би өрөөндөө орон орондээрээ хэвтсэн юм. Яагад ч юм түүнийг бодход миний бие дотор бүхэл бүтэн амьтны хүрээлэн орсон мэт хэцүү байлаа. Цээжний минь яг зүүн талд маш их өвдөн , хурдан цохилж байгаа нь мэдрэгдэж байсан юм. Харин энэ бүх дурлалын дараа надад нэг л асуудал төрлөө. Энгэхэд арай найз залуутай юм биш биз? Хэрэв тийм биш байлаа ч  гэсэн намайг тоохгүй бол яах вэ? гэсэн аймшигт асуултууд өөрөөсөө асуухаад өөрийн мэдэлгүй сүүл минь гарч ирээд байв. Гэнэт босон тольны өмнө зогсоод өөрийгөө үнэг хэлбэрээр харлаа.. Өөртөө сэтгэл гутарч , түрхэн ч гэсэн хэзээ ч бодогдож байгаагүй бодол төрхөн тэр. Тиймээ анх удаа би өөрийгөө үнэг гэдэгтээ хорссон юм. Тэр бүсгүй намайг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан учраас уур минь хүрч өөрийгөө алчихмаар ч санагдав. Уул нь би сэтгэл хөдлөл тун муу хүн гэтэл асгартал уйлж өөрийгөө ч үзэн ядав. Уйлах чимээнээр Намуунаа гүйж ирэн намайг тэвэрч "Яагад өрөөндөө тэнэг хүншиг ганцаараа уйлаад байгаа юм бэ? өөртөө сэтгэл гутраад байгаа юм уу?" гэж хэлэн тэврэтэл хамгаас хайртай дүүгээсээ юу ч нуухыг хүссэнгүй. Түүнд юу бодож байгаагаа , юу мэдэрч байгаагаа хэлэх мөчид Намуун миний яриаг анхааралтай араггүй сонсож ,толгой дохин байсны дараа . Тэр намайг дахин тэврэн "Энийг хайр гэдэг юм. Гэхдээ эхлүүлж ч үзээгүй байж та яаж мэдэж байгаа юм бээ? Үзээд алдах хэрэгтэй " гэж хэлэн намайг тайвшруулсан юм. Тэр намайг бага наснаас минь хойш хайрлаж , халамжилаж ирсэн ганц дүү минь . Ээж тэр 2 минь л миний бүх амьдралын хамгийн хайртай эмэгтэйчүүд байсан. Харин зөвхөн өнөөдөр л анх удаа би өөр эмэгтэйг хэнээс ч илүү хайрлах мэдрэмж төрөв. Хайр , хайр , бас дахин хайр...
Урьд шөнө ийм бодлууд бодсоор байгаад би аль хэдийн унтаж орхижээ. Цаг харвал өглөөний 11 цаг. Унтах үед минь чих , сүүл минь гараад ирдэг сул талтай, хурдхан хэвэндээ орж нойл орон угаалгын өрөө орход ээж "Ямар их унтдаг юм. Миний хүү цайгаа уу" гэж хэлэх нь сонсогдов . Нүүр гараа угаасны дараа цайгаа уухаар явах замд дүүгийн өрөөгөөр шалгахад хүнгүй байлаа. Түүнийг гараад явждээ гэж бодон цайгаа уухад яагад ч юм миний зүрх хурдан цохилсоор л байв. Өөрийн мэдэлгүй инээмсэглэн суухад ийм төрхийг минь ээж ажигласан бололтой өмнө минь сууж "За юу болов , яасан их жаргалтай байх юм? Хүнд дурлаа юу?" Эх хүн зөнтэй байдаг гэсэн яалтачгүй үнэн юм байна, ийм үг сонссон би маш их ичин нүүр минь улаан байж "Үгүй юу гэждээ" гэх мэтээр ээжийг тайвшруулж орхив. Хэдий ээж минь нээх их итгээгүй ч дахин асуусангүй. Хаалгаа галзуу юмшиг нүдэх дуугаар би цочин золтой л амандаа байгаа цайгаа цацаж орхисонгүй. Энэ Намуунаа байж ээ , тун сэтгэл хөдлөлтэй охин гүйн орж ирэн яаран гараа угаан инээд цацруулан наддээр ирж. "За дугаарын олсон шүү , надад баярлаж яв, тэгээд амттай юм авч өг" гэж хэлээд үнсэв. Ээж шуудхан л инээж "За тээр хэлээгүй юу? хэнд юм бээ?" гэхэд ам султай зангаараа Намуунаа бүгдийн хэлж орхилоо. Би их ичсэн ч анх удаа ээжлүүгээ харан "Тийм би хүнд дурлчихсан" гэж хэлээд босоод явав. Замд минь хацар төөнөж бүй мэт ичиж байсан ч харин ч дотроос хар чулуу авсан юмшиг уужирлаа. Дугаарыг нь хараад би маш их баярлаж түүнлүү мсж бичхээр утасаа гаргаж ирхэд юу бичихээ мэдсэнгүй. Би байна, тусалдаг залуу гэхүү гэж бодож бодож 10аад минуут өнгрөөлөө. Юу ч орж ирсэнгүй . Өө нээрээ тийм , Намуунаа д баярлалаа гэж хэлж чадаагүй одоохон өрөөлүү нь ороод Намуунаа д баярласнаа хэлнэ , гэж бодон дүү охиныхоо өрөөлүү орход аль хэдийн утасаар Билгүүнд бүх юмаа ярьж суух юм. Тэр 2 аль эртнээс ч дотно байсан , магадгүй тэр 2 ч... гэж бодох зуур Намуунаа цоглогоор яасан ах хариу бичсэн үү? гэхэд нь би "Дугаарын авч өгсөнд баярлалаа, харин юу гэж бичхээ мэдэдгүй гэхэд" дүү маш их хөхрөн инээж хэвтснээ утас шүүрэн авч сууна мсж бичээд явуулчихав. Би түүнээс арай гэж утасаа аваад уншвал "Sain uu ? bi nuguu tanaih nuuhed tuslasan zaluu baina. Durguitsehgui bol taniltsahuu huurhun ohin baina lee hehe" гээд явуулаад орхиж, ичсэн би яах гэж ийм мсж явуулсаныг нь зэмлэх зуур хариу ирлээ. Намууна  "За хэлээ биздээ , хүнд итгэхгүй байсан нээгэд унш унш" гэж хэлээд уншаад хартал "aan hehe tiin tiin. Bololgui yahaw Zulaa. Chamaig? uchigdor bayrlasan shuu yostoi" Гэсэн мсж ийг хараад би маш их баярлан түүнтэй тэгэж танилцсан юм. Цаашид бид 2 үерхэх , эсэх нь зөвхөн бид 2 оос л шалтгаална . Энэ мөчөөс хойш Зулаа бид 2 ын хайрын түүх эхлэсэн юм даа..

2 comments:

  1. баярлалаа дараагийн хэсгийг нь хүлээж байя.

    ReplyDelete
  2. ямар хурдан юм бэ ххаха

    ReplyDelete