Monday, 22 September 2014

Үнэг залуу 3

За тэгээд удаасан бол уучлаарай.
Анхны болзоо :Р

Тэр бид 2ын танилцсаны нэг сарын ой . Бүтэн нэг сар болxод би түүнийг нэг ч удаа болзоонд урьж үзсэнгүй . Ганц л удаа зориг гарган түүний гэрийн гадаа уулзсан юм . Зулаа бол айлын бага охин. Их л эрх дураараа , бас хөгжилтэй. Харин би айлын том дуу муутай, дотогшоо хүн. Өдөр ирэх тусам түүний хөөрхөн инээмсэглэлд татагдсаар л , гэвч юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй зандаа уур хүрэх юм. Яагаад? яагаад түүний нүдлүү хараад хайртай гэдэгээ хэлж чадахгүй байна вэ? Юуны учир би ийм зориггүй байна вэ? Өөртөө гутарч байгаач түүний инээмсэглэл, түүний нүд, түүний дуу хоолой, үнэр бүх л зүйл амьдралыг минь илүү гэгээлэг, өнгөт болгох юм. Өнөөдөр иймэрхүү бодолдоо суусаар өглөөг барлаа. Утасанд 2 дуудлага ирж, мэдээж эзэн нь Билгүүн. Тэр надаас мөн л урьдыхаараа гадуур зугаалахыг санал болгосон. Сайн найздаа үгүй гэж чадахгүй би өөрийгөө хувцаслан бэлдэв. Удалгүй хаалга ч дугарлаа. Намуунаа онгойлготол Билгүүнээ бөөн баяр хөөр болсон хүн орж ирэн тэр 2 шивнэлдээд л инээлдээд байв. Юу эсэхийн мэдэхгүй би зүгээр л орондээрээ аниме үзсээр л байлаа. Билгүүн өрөөлүү гүйж шахам орж ирээд, хойноос минь угз татан босгон "За залуу минь бос өнөөдөр чамайг гоё залуу болгоноо , хурдал." гэхэд хойноос Намуунаа "Манай найз ирж байгаа тэгээд 4лээ ёстой таныг өөр хүн болгоноо." гэж хэлээд л инээлдэд байв. Энэ үгний цаана чухам юу илэрхийлээд байгааг би бага саг гадарлалаа. Намуунаа нөгөө л нэг дураараа зангаараа гараас татан чихэвчийг минь авч шидээд өрөөнөөс гаргалаа. Хэдий миний дүү хэт дураараа, өөрийхөөрөө ч түүний энэ цоглог зан хэзээ ч намайг уурлулж байсангүй. Толгойнд минь тэдний хөгжилдөөнөөс илүү Зулаа бодогдох нь элбэг байв. Амьдралаас анх удаа үнэн сэтгэлийн мэдрэмжийг авсан тул өөдрөг байдал минь бага ч гэсэн нэмэгдэх юм. Гэрээс гарч зайсангийн ойр хавиар явхад Дүү найзтайгаа чухалчилан юм ярьж Билгүүн харин надаас хэд хэдэн асуулт асуусаар л. Нартай өдөр байсаныг ч хэлэхүү би их л халууцан газар ширтсээр замын талыг барлаа. Бидний хүрэх зам үсчин байж ээ. Намуунагын найз болох Номингийн эгч ажлуулдаг гэх энэ үсчингийн газар тун тохилог юм. Ойр орчимд сайхан энерги ялгаруулсан бүсгүйчүүд, булан тохой бүр нь гүйцэт цэвэрлэгдсэн цэмцгэр орчин, орж ирхэд л угтах анхилуун үнэр гэх мэт. Найрсаг эгчмэд бүсгүй өмнө минь ирж нялуунаар "Энэ хөөрхөн хүү юм уу нөгөө яриад байсан ? Алив эгч нь нэг бодоодхий чи өөрөө нэг засалт хэлдээ" хэмээн инээмсэглэн харилцахад үнэхээр надад ямар ч санаа байсангүй. Тэр мөн л адил найрсаг зангаар "за тэгвэл суучих би зургууд авчирая" гээд өөр өрөөлүү явлаа . Билгүүн ч надад хэдэн санаа хэлсэн ч миний сэтгэлд төдийлөн хүрсэнгүй. Үсээ ургуулах дуртай надшиг хүнд тиймч таалагдах засалт олдохгүй л байв. Үл таних эгч гарч ирэн надад сүүлийн үед трэнд болж байгаа болох хэдэн загваруудын зургуудыг үзүүллээ. Эхний хэд бол байдаг л энгийн засалтууд байсан бол сүүлээсээ хоёрдох засалт миний нүдийг булаав. Энэ нь доод талаасаа халзлан аван дээд талдаа үсийг маш нарийвчлалттай тайран хуваасан засалт байлаа. Үсчин эгчид энэ таалагдаж байна гэхэд толгой дохин "тийм байна чамд тохирох юм байна шүү харин. Чи цагаан царайтай юм чинь үсийг чинь саарал болгочих уу? "  Билгүүн багаасаа л солонгос залуусд дургүй байсан хүн нэг том хараад "Юу вэ? юу нь саарал маарал үгүй шүү заза мэдэхгүй ээ өөрөө мэд " гэж ууртайн араггүй хэлхэд "За чи одоо юу яриад байгаа юм? Ахыгаа өөрчлөх санаатай байхад юу вээ. Тэг тэг эгчээ манай ах ч бас тэгэж бодож байгаа байх" гэж ууртайн араггүй Намуунаа хэллээ. Түүний найз ч бас санал нэг байгаа бололтой. Надшиг ичимхий хүнд үнэхээр энэ засалт хэтэрхий гоёдсон санагдсан ч ганц удаа зоригтой алхам хийж үзэе гэж бодон хэлсэнээр нь засуулахаар тохиролцов. Магадгүй надад харамсах юм байхгүй байх. Би чинь тэртээ тэргүй үнэг болон хувирахад цагаан үстэй болдог шүүдээ. 
 Үнэхээр үсчин эгчийн санаа мэргэн байж ээ. Өмнө нь би өөрийгөө ийм царайлаг байдлаар харж байсангүй. Нөгөө сүрхий дургүйцаад байсан Билгүүнэ хүртэл хөөх давгүй ч юм уу гэх мэтийн үгс унагсаар инээдийг минь хүргэв. Гол зорилгодоо хүрсэн Намуунаа бөөн баяр найзтайгаа инээдэм шууган болж үсчингээс талархлын үгээ үлдээн гарлаа. Тэгээд л Намуунагын төлөвлөгөө дууссан бололтой "За би ямар эрэгтэй хүн биш хувцас хунарыг чинь энийг ав гэж чадахгүй нь , Ахаа Билгүүн угаасаа хувцасны мэдрэмжтэй хамт яваад хувцас авчих. Аав мөнгө үлдээсэн санаа зоволтгүй . Би харин гадуур явлаа" хэмээн санаан амарсан бололтой хөөрсөн сэтгэлээр холдов. Би чухамдаа яагаад намайг ингэж гоёод байгааг асуухад Билгүүн нэг толгойгоо майжсанаа "Намуунаа өчигдөр Зулаад чамайг болзоонд урьж байгаа орой 7цагаас калифорниа хоолны газарт гээд том ам өчиг өгцөн. Найз нь үнэхээр дэмжээд л явсаншүү одоо хэлж байгаад уучлаарай". Энэ үгсийг сонсоод би үнэхээр цочиролд оров. Юу энэ чинь би толгоогүй хүн үү , эсвэл үнэхээр би толгойгүү болтол оо сул дорой болчихож уу? "Та хоёр надад хэлэхгүйгээр ингэж хамаагүй хүний асуудалд оролцож болдог юм уу? Дараагийн удаа битгий ийм сонин зүйл хийгэрэй" гэж хэлэн үүнтэй эвлэрхээр болов. Бид 2 гайгүй гэсэн бүх л дэлгүүрээр ороод хувцасаа аваад , гэртээ харьж хувцаа солиод болзсон газарлуугаа би алхсаар явлаа. Замдаа үнэхээр сандарч , хэлэх үгээ бодсоор алхахад нэг мэдхэн үүдэнд иржээ. Миний бүх сандрал дээд цэгтээ хүрэн цонхтой ойролцоо ширээнд суугаад амьсгаагаа гүнзгий авхад зөөгч эмэгтэй юу захиалах уу гэдэг үгнээс золтой л цочоод уначихсангүй. Өнөөдөр юу ч төлөвлөөгүй байхад бүх л зүйл гэнт болоод өнгрөнө гэж хэн мэдэх билээ. Гэрээс гархад Билгүүн Ээж хоёр амжилт хүсээд гаргасан. Би үүнийг анх удаа амьдралдаа хийж байна. " Хүн ирэхээр захиалгаа өгөе" гэж хэлэн суудалдаа тогтвортой суухыг хичээв. Доошоо харж суухад бүсгүй хүний нарийн хоолой , тэр дундаасаа хамгийн өвөрмөц хоолойгоор "Сайн уу Төгөлдөр өө? суучих уу?" гэж асуухад үнэхээр миний өөрийгөө тайвшруулж байсан бүх замнал алга боллоо. Ээрч мууран арай хийн "Өөө өө тээг тэг . Сайн уу?" гэж хэлээд улайгаад л явчив. Тэр мөн л өнөөх сайхан зангаараа инээмсэглэн хоцросноо замдаа гарсан сааталаас болсон гэж тайлбарлсаар чанга дуугаар "хүүе наад үс чинь түрүүн орж ирээд танисангүй шд , ямар мундаг өөр болчихоовээ надад шинэ чи таалагдаж байна шүү." энэхэн үгс миний зүрхийг үнэхээр догдлууллаа. Түүнийг нэг сайтар ажвал миний өмнө үнэхээр үзэсгэлэнтэй охин суужээ . Өөрийн үсээ буржийлган , нүүрээ өмнөхөөсөө тод будсан эмэгтэйг би харж суун юу захиалахаа ч мартаж орхив. Бид 2ын хувьд анхны болзоо байсан болохоор ч тэр үү цаг маш хурдан өнгрөн нэг л мэдхэд орой болж түүнийг хүргэж өгөх ёстой г илтгэв. Миний хувьд бүх л аз жаргал дээд цэгтээ хүрэн түүнээс өөр хэнийг ч , юу г ч бодож чадахгүй байсаар хаалгыг онгойлгон гарав. Тэр ярьж би сонсон замыг өнгрөөсөөр . Түүнийг би ажиглахад ярихдаа гараа хөдөлгөхийг нь , инээхдээ нүд нь жижгэрэхийг нь харсаар л түүнд улам татагдах. Бид хоёрын халуун яриа 8сарын үдэшийг дулаацулах мэт. Тэр гэнэтхэн л "Хөөе мангараа юм дугарахгүймүү инээгээд л яваад байх юм." гэхэд би "Чамайг хараад хэлэх үг олдохгүй байна, ..... Болох бол энэ хэвээрээ явж байж болох уу?" юу? би юу тэнэг юм хэлчихвээ өөрөөсөө ийм болчимгүй үгсүүд унгаасандаа ичин доошоо харав .Зулаа "Хэхэ , болноо , бололгүй яахав. Тэгвэл би чамд нэг түүх ярих уу? Энгээд л ....." 
Зайсангийн хотхонууд дунд ирхэд бидний гэр холоос харагдсан юм . Тэр гэнт замаасаа зогсоод ямар нэг зүйл хэлэх гэж бүй мэтээр ийш тийшээ харан "Намайг ...." би "Намайг юу гэж ?" Зулаа чангаар "Хөтлөхгүй юм уу?" гэж хэлэн ичиж орхив. Би үнэхээр охиноос ийм үг сонсож байгаагүй сандарсан чигээрээ. Түүний гарнаас зөөлхөн барихад. Өмнө барьж байгаагүй зөөлхөн арьс, дулаахан гар. Түүний гарт хүрхэд орчлон ертөнц гайхалтайгаар мэдрэгдэх юм. Зулааг орцны өмнө хүргэж ирээд тэр намайг дотноор тэврэн инээмсэглээд гэрлүүгээ орлоо. 
Яг л энэ мөчид миний зүрхний цохилт хурдассаар цамцыг минь цоолж гарах гэж буй мэт оргилсоор л байсан юм. Энэ шөнө , энэ мөчийг би хэзээ ч мартахгүй. Миний анхны хайр , анхны болзоо минь....

2 comments: