Tuesday, 8 July 2014

Цус сорогч 10-р хэсэг.

Энэ удаагых мөн адил сонирхолтой байна шүү!!


 Өөртөө богино даашинз аван өндөр өсгийт дээр гайхалтай сайхан зохицон гэдгийн мэдэж байсан шиг итгэлтэйн араггүй худалдаа хийх зуур Төгсөө арай өөр зүйл сонирхоод явж байгааг анзаарлаа. Түүнийг хайх зуур дэлгүүр дунд бага зэрэг эргэлдэхэд нэг л танил харцыг олж харлаа, энэ нь далайд таарсан аврагч залуу байх нь тэр. Хэдий Хятад д явж байгаа ч гэсэн тэр залуу Еувроп хүн байсан. Сайн ажиглавал , цэнхэр нүд цайвар үс, тийм ч борлоогүй шардуу арьс . Үнэр нь далайгаас үнэртдэг хурц үнэр , үүнийгээ ч далдлах гэсэндээ юу сүрчигийг тун их хэмжээгээр цацсан нь хамраар нэг тархахан тэр. Төгсөө гэнт цочоох шиг гарнаас минь чанга атган "Битгий наадханлуугаа хар" Гэж хэлээд гарнаас татаад холдуулав. Яагад болохгүй гэж? гэж дотроо бодон бага зэрэг бухимдалтайгаар "Яагад болдоггүй юм, яасын энэ 2лангын алчивал гэж" тэр хариуд "Харамсалтай нь алчиж чадна . Одоо эндээс явцгаая " гэж хэлээд татаад явав. Анх удаа Төгсөөг ийм ууртай байхыг харсан би бага зэрэг дотроо айж түүнээс юу ч асуусангүй. Цаг орой болж буйг илтгэх мэт нар жаргаж үдэшлэгний цаг ойртож байгааг анзаарлаа . Түүний гар , миний гар 2уул 2ла хүйтэн амьгүй , гэсэн хэдий ч бие биенийгээ хайрлах сэтгэл нь дотроос нь асаж буй галнаас төөнөн мэдэгдэнэ. Хэдий би түүнийг үзэн ядаж байсан ч хайрлах сэтгэл илүү давамгайлан , үнсэх , мэдрэх хүсэл тухайн үед тодоос тод мэдрэгдэж байлаа. Энэ магадгүй хайр байх? Хайрыг өмнөн ийм хүчтэй мэдэрч байгагүй санагдана. Энэ бүх бодлыг минь тасалдуулж тэр гэнт зогссоноо эргэж харан намайг үнсэв. Хоёр дахь удаагых байсан ч дахин мартагдмааргүй . Тэр сая л надад өөрийн нууцаа хэллээ. Энэ нь тэр цус сорогчийн ч тэр хүний ч тэр юу хүсэж байгааг зөнгөөрөө мэдрэх . Гэхдээ энэнээс өөр дахиад нэг зүйл бий тэрнийг хэлэх болоогүй гэж надад хэлсэн юм. Одоо бид 2 бие биенийхээ талаар илүү мэдэж , нууж хаах зүйлгүй болсон нь амар санагдав. Буудалдаа буцаж ирэн бид 2 хувцаслалан бэлдэв, би нойлдоо томоос том толинд харж байгаад авсан богино хар даашинзаа , хар өсгийтэй сандаалдээрээ хослуулан өмсөж , өөрийн мөр хол давсан бор урт үсээ том долгионтой гэхчин ороож , цагирган ээмэг зүүн , эмэгтэй хүн болсон хойно Парти будалт хийн уруулаа час улаанар будан бэлтгэл ажил дууслаа. Хамгийн сүүлчийн үйлдэл болох үнэртэй усаа хэд хэд цацаат нойлын өрөөнөөс гархад , Төгсөө ууж байсан ундаагаа шалруу цацав. Би инээгээд түүний үйлдэлийг шоолонгоо цаасаар амын арчаад "Чи чинь яагад байна , эвэртэй туулай харсан юмшиг?" гэхэд  "Би урьд өмнөн ийм үзэгслэнтэй бүсгүй харж байсангүй. Миний хэлэх гэж байгааг зүгээр ойлгоорой гэхдээ чи энэ удаад маш сэкси харагдаж байна. Даруухан Мишээл охин , Халуухан Мишээл бүсгүйгээр солигдож" гэхэд миний инээд хүрэн "Аль нь ч байсан хайрлан биздээ тиймээ Төгс залуу минь " гэж хэлээд уруулыг нь зөөлнөөр үнсэхэд тэр ч бас үнсэнэ бүсэлхийгээр минь тэврээд хайрлах үйлдэл үзүүлэв. Цаг орой нь 10 болж очих газарлуугаа бид 2 дуудлагын такси гаар явлаа.  Инээмсэглэн хүрэх газартаа ирэхэд таамагласны ёсоор яг задгай Парти угтаж авлаа. Энд тэндгүй сайхан бүсгүйчүүд , сайхан залуучууд , чанга дуу, хэмнэлтэй хөдөлгөөн . Надшиг ажлаасаа салдаггүй байсан эмэгтэйд энэ газар үнэхээр шинэ нээлт шиг санагдав. Төгсөө алив бүжиглэе гээд надад уух юм өгөн бид 2 цагыг тун зугаатай өнгрүүлэлээ. Харин миний харц ойр орчмын хүмүүсийг харан гайхалд оров . Зөөгч залуу хэлхэд бүгд цус сорогчид байх болон гэсэн нь худлаа байж, ихэнх энд цугларсан нь энгийн хүмүүс байв. Яг юу сэдээд байгааг мэдэхгүй ч дж , зөөгч, зб , зарим үйлчлүүлэгч нар л зөвхөн цайвар нүдтэнгүүт байсан. 
Энэ газарт ирээд 2цагыг үдэж . Бага зэрэг ядрана зэргэлдээ суудалд суухад , чих минь тэр чанга хөгжмийн хажуугаар нэг зүйл сонслоо . Нүдээ ашиглаад хархад нэг залууг шаргал үст бүсгүй буланд сорж байв. Энэ олон бужигнаан дунд хэнч үүнийг анзаарахгүй байв. Залуу газарт унхад бүсгүй уруулаа арчин өөр зүглүү явлаа. Энэ үйлдэлийг хүмүүс ердөө залууг согтсондоо унасан гэж бодож байв. Бүх юм ойлгомжтой энэ үдэшлэгийн дараа тэд зүгээр ч байхгүй зочидоор хооллох зорилготой байж. Нэг хачин бүрээшиг дуу гархад гарах хаалга , орох хаалга бүх зүйл хаагдаж , цус сорогчид жинхэнэ төрхөө гарган хүмүүслүү дайран нэг нэгээр нь идэж байв. Энэ газар яагад ийм хотоос хол , хүнгүй шахам газар байсаныг ойлголоо. Төгсөө наддээр ирээд /согтсон байсан/ "Бид ч бас хооллох хэрэгтэй босоод ид , Мишээлээ" гэж орилох шахам хэлхэд би өөрийгөө араатаншиг төсөөлж байсан ч энэ яах араггүй өлссөн сэтгэлийг минь хориглож чадсангүй. Хазаад л , сороод л хамгийн сайхан мөртлөө хамгийн аймшигт үдэш. Цаг маш хурдтай өнгөрч тэр газраар цусан далай , цогцсын уурхай болxоос өмнө бид 2 эндээс холдхоор шийдэн хашаалуу явцгаав. Гэнт хойноос Англиар "Энгээд явчих ёсгүй дээ , өөрсдийгөө танилцуулахгүй юм уу залуу авхай хархүү минь" гэхэд Төгсөө яг л галзуурах гэж буй харцаар "Миний эмэгтэйгээс хол бай , хараал идмэрүүдээ " гэж орилох нь тэр. Үл таних хослолтой залуу "Тайвшир залуу би яах ч гүй . Иелдэг байлдаа , чамд миний үдэшлэг таалагдсан биздээ бидэнтэй бага зэрэг ярилцаач тэгэх үү?" гэх нь тэр би Төгсөөгийн гарнаас бариад тэдэнд итгээд үзэе гээд дотроо бодход тэр ч миний хүсэлийг мэдсэн мэт хэлснээр нь дагаад явав. Дотогш орон суухад , бидний төрөл  олуулаа энэ байшинд байсныг сая анзаарлаа . Тэр залуу өөрийгө Эрик гэдэг нэрээр танилцуулж энд ирсэнд талархалаа . Мөн тэр хэлэхдээ "Өөр улсын цус сорогчид гэдгийг чинь мэднээ , энэ газар бид ч бас харийн хүмүүстээ тооцогдоно . Жилдээ нэг ирдэг юм. Аз болж та 2 тэр үед нь таарлаа . Битгий ай бид чинь нэг төрөл шүүдээ . Туслалцаа хэрэг болвол бид үргэлж нэг тал шүү сайхан залуу бүсгүй минь, мөн ирсэнд маш их баярлалаа таалагдсан гэж найдаж байна . Энэ миний нэрийн хуудас . Заримдаа бид ч бас та 2ыг дуудах байх." гэж хэлээд л инээмсэглэлээ. Ашгүй одоо л нэг дотор тайвширж түүний мөрөнд нүүрээ ойртуулаад суулаа. Үдэшлэг ч дуусч бүгд тэр газраас хурдан хурдан явав. Бид 2 буудалдаа иргэнэ ирж унтаад орой сэрхэд зурагтаар мэдээ гарч байлаа. Энэ нь урьд шөнө ямар нэгэн араатнууд гэмгүй үдэшлэгт байсан хүмүүслүү дайрч гэсэн аймшигт мэдээлэл байв. Юу гэдгийн бид 2лаа мэднэ шүүдээ , учир нь өөрсдөө тэр араатнууд юм чинь . Маргааш бид 2 тэр залуустай ахин уулзхаар тохиролцов. Чухам яагад энэ газар жил болгон ирдэгийг , мөн лусын хүмүүсийг ч асуухаар шийдлээ.

4 comments: