Thursday, 26 June 2014

Цус сорогч 9-р хэсэг

 

Эхлээд гайхав? юу байсан бэ? Цус сорогчдын нүд ч бас заримдаа зарим юмсийг олж хардаггүй юм байна? бага зэрэг айдаст автав. Төгсөөлүү түгшсэн нүдээр хархад намайг мөрнөөс минь тэврээд "Би ч бас саяны зүйлийг харж чадсангүй" гэж чихэнд шивнэнгээ өөрөөсөө тийм ч хүчтэй бишээр холдуллаа. Бид 2 гайхсан , бас бодолд автсан нь харцнаас илэрхий болов. Өглөөний турш үргэжилсэн жаргалтай үйл явц хэдхэн секүндийн дотор өөрчлөгдөх нь тэр. Тэр миний гараас хөтлөөд буудалсан буудлын зүглүү явцгаалаа. Хэсэг хугацааны дараа өрөөндөө орж норсон үс бие ээ арчин бага зэрэг дулаацан халуун кофе Төгсөөтэй цуг уув. Өрөөний цонх том байх шалтгаан нь хотын сайхныг харуулаад зогсохгүй гүн бодолд автуулах ёстой ч юмшиг. Би түүнтэй юу ч ярьсангүй , зүгээр л цонхоо ширтэж юу байсан талаар бодож гарлаа. Гэнт энэ бүх бодлыг минь тасалдуулан  Төгсөө , "Чи өлсөж байна уу? бид 2 энэ ууттай цусыг уугаад байж болохгүй, энэ нь үхэлд хүргэж ч мэднэ . Тиймээс гарж хэн нэгнээр хооллоё тэгэх үү?" гэж эелдэгээр асуув /үнэндээ бага зэрэг аймар ч санагдсан/. Би ч бас санал нэг байсан тул бид 2 гарж мөн л хүн бараг явдаггүй жижиг дэлгүүрүүдийн хойно орших газарыг ан хийх бай-гаар сонголоо. Сайн ч ажиглав. Энэ газар бөглүү барагтаа хүн явдаггүй , камерчгүй байсан тул ангаа тайван хийх боломжтой байсан. 10аад минут хүлээсний эцэст 2 залуу алхаж ирлээ , сайн юм болж бид 2т зориулсан мэт. Тэртээх залуучууд луу мөн л өндөр хурдаар дайрч очин гүрээний судасыг тас хазаж орхилоо. Энэ удаад үнэхээр миний бие амьд хүний цусаар цангаж ээ. Сүүлчийн зүрхэний цохилтоос өмнө соёогоо суглан авч амаа арчих зуураа өөрөөсөө айв , гэхдээ би одоо нэгэнт л ийм болсоноос хойш буцааж болохгүй гэж бодон юүдэнтэй цамцны малгайг нь өмсөн тэр газраас нэн даруй холдов. Өрөөндөө буцаж ирхэд үд дунд болж бидний бие цогцос тун ядарч байгааг илтгэн ,ядарсан биеээ  том орондээрээ авчран  тухлан унталаа. 
 Нүдээ нээмэгц Төгсөө өрөөнд байсангүй . Шөнийн 2 цаг болсон байхад түүнийг хаашаа явсаныг нь тун гайхлаа. Харамсалтай нь тэр утасаа Монголд үлдээсэн учраас түүнлүү залгах шалтгаан болсон олон улсын карттай байгаад ямар ч нэмэргүй байв. Түүнийг гарч хайхуу эсвэл зүгээр л сууж байх уу эргэлзээн дунд бодол минь төөрлөө.  Харин азаар буудлын хаалгар Төгсөө баахан бороонд норчихсон орж ирэв. Тэгээд өөртөө цай хийж найруулснаа хаашаа явснаа ярилаа , тэр хэлэхдээ "Өдөрийн болсон явдал толгойноос гарсангүй тэгээд би хайсан юм л даа , Мишээлээ хэрэв би буруу таамаглагүй бол тэр усны охин , за байз өөрөөр хэлхээр бага зэрэг инээдтэй сонсогдож магадгүй нөгөө лусын дагина юмшиг байна" гэхэд би "Харин тийм , тийм л бололтой. Хэрвээ би энэ зүйлийг жилийн өмнө сонссон бол чамайг юмтай нөхөр гэж бодохоор л байлаа . Даанч тэр юмтай гэдэг зүйлд багтах төрөл нь өөрөө болчоод байхад итгэхгүй гээд яхавдээ . Төгсөө 2ла одоо унтая тэгээд өглөө нар мандмагц далай луу дахиад очие. Учирах ч юм билүү?" гэж тохиролцоно орондоо орцгоов. Цус сорогч болсоны нэг давуу тал нь унтмаар санагдах үедээ шууд унтах юм. Нойр хулжийн гэсэн асуудал огт байхгүй. Ийм бодол бодох зуур унтаад сэрлээ . 2дахь өглөө байв бидний хувьд аялал дөнгөж эхлэж байна гэдгийг хэлэх шиг . Далайд ирэхэд ямар ч амьтан далай дундаас харагдсангүй , харин хүмүүс усанд сэлж цагыг зугаатай өнгөрүүлэх юм. Байдал гэнт өөрчлөгдлөө тиймээ , энэ нь нэг хүн усанд живж байв. Тэр далайг хариуцсан тусгай усны багынхан байдаг юм байна, дорхоноо сэлж очоод нөгөө хүнээ авраад л сүпер баатар шиг ч юмшиг. Төгсөө бид 2 энэ удаад хөгжилдсөнгүй , харин ямар нэг юмаа алга болгоцгоосон  хүүхдүүдшиг газар далайг ширтсээр л байлаа . Санамсаргүй нэг аврагчийн нүдийг би харлаа, харлаа ч гэж харц тулгарав 3 метр гаруй цаанаас. Байзаарай хүний нүдшиг санагдсангүй ? Би түүний нүдлүү маш хүчтэй хараад "Миний байгаа газар яг одоо ир " гэж амандаа шивнэхэд тэр миний үгэнд , бишээ бодолд минь захирагдсангүй харин ч буруу хараад яваад өглөө . Тийм учир байх ёсгүй дээ? Хүн байсан бол шууд л ирэх жамтай. Төгсөө дээр гүйж очоод болсон явдалыг хэлхэд "Тийм ч байж магадгүй 2ла хүнгүй газар очоод ярилцая. " гээд намайг дагуулад явлаа. Зэргэлдээх уух юмны кафед бараг хүн байхгүй байсан тул бид 2 ярилцахаар болов . Тэр уух юм захиалаад надад "Миний сонссоноор лусын хүмүүс цус сорогчидтой нөхөрлөлийн харилцаатай биш, харин дайсны харилцаатай. Учир нь тэднийг бид өмнөн иддэг байсантай л холбоотой байх. Бүгд хувирдаг тэд ч бас хөлтэй болж нийгэмд амьдардаг . Дахин чамайг далайн зэргэлдээ очихгүй байхыг хүсэе" гэж хэлэн гарнаас минь атгахад энэ орчлонд зөвхөн түүнд итгэж болмоор санагдав. Тэгээд би түүнд амлалт өгөх зуур нэг харц намайг цоо ширтээд байв . энэ нь  зөөгч залуу Хятад хүншиг харагдсан ч бидний яриаг ойлгож буй мэт харцаар харсанаа дөхөж ирэн нямбай гэхчин боосон  урилга өглөө. Би болон Төгсөө гайхаж харан англиар энэ юу вээ хэмээн асуухад . Тэр үл мэдэх хүн "Бидний төрлийн үдэшлэг болно өнөө орой , эндээс холгүй " гэж хэлээд байршалыг нь гар утас дээрх апликейшн дээр тэмдэглээд биднийг орхилоо . Таамаглал зөв байж , тэр бол цус сорогч . Ингэж нэг бид хоёр өөрсдийнхөө  төрлөхтэйгөө таарлаа. Мөн л түүний нүд цайвар, арис нь хувхай цагаан . Бид 2 т ч энэ санаа муугүй санагдаж бэлдэхээр шийдэн дэлгүүрийн зүглүү явцгаав. Магадгүй цус сорогчид гэдэг нэртэй л болхоос чамин тансаг биш 21 зууных шиг жинхэнэ үдэшлэг ч юм билүү гэж бодон аль болох задгай хувцасыг цуглуулхаар аяндаа гарлаа.

4 comments: