Дахин нэг өглөө мандаж түүний унтаж буй өхөөрдөм төрхийг харж сэрлээ. Миний хувьд цус сорогч болсон цагаас эхлэн ямар ч өглөөг мөн шөнийг ч ийм жаргалтай угтаж байгагүй билээ. Хүн байхад өглөө босох цаг болсоныг илтгэх ядаргаатай сэрүүлэг, хүссэн хүсээгүй амьдралын шаардлага болсон ажил , орой ирээд өөртөө хоол хийж идэх , буцаад унтах ийм л уйтгартай дарааллаар өдийг хүртэл ажилж ирсэн. Гэтэл нэг л тэр хүйтэн орой энэ залуу намайг өөр ертөнцөд оруулснаар би одоо л амьдралыг утга учиртай харж байна. Магадгүй хүний амьдралаар амьдарсан бол хүссэн хүсээгүй нэг залуутай сууж хүүхдийн гаргаад хөгшрөөд мөнх бусыг үзүүлэх байсан байх. Гэхдээ миний хувь тавилан арай өөрөөр зурагдаж. Үлгэрт л гардаг муу санаатнуугын нэг болж , цагаан морьтой ханхүүтэйгээ үзэн ядалтаар уулзаж , мөн түүндээ ч аажим аажмаар дурлаж , өмнө ирж байгагүй газартаа ирж, очиж байгагүй эсвэл очиж амждаггүй байсан хөгжилтэй газраар зугаалж , одоо л жинхнээсээ амьсгалах болж байхшиг байна. Би уул нь өглөө унтаж шөнө сэрэх ёстой байсан юм , гэхдээ яагад ч юм тэр мэдээ бид 2 ыг айлгаж орхиж. Нэг л мэдхэд унтаад одоо сэрлээ. Цаг өглөөний 9:02 , босож кофе аяглан өөртөө мөн хайртай залуудаа бэлдлээ. Өчигдөр шөнө дэндүү олон гэмгүй хүмүүсийг зооглосон болxоор үнэндээ цус сорох ямар ч сонирхол байсангүй. Төгсөө нойрмоглосон нүдээ нээж надлуу харан мишээлээ . Тэр сөөнгө хоолойгоор "Юу хийж байгаа юм? " гэхэд би түүнлүү инээмсэглэн "Дурлалт залуугаа кофе уунга харж сууж байна. Чи босохгүй юм уу?" гэж хэллээ. Төгсөө арай хийн өндийн урьд шөнө уусан алкохоль доо толгой нь өвдөж байв. Тэр угаалгын өрөөлүү орохдоо "За 2лангыхан эхний долоо хоног энгээд дуусаж байна даа , одоо ганц долоо хоног шүү" гэнгүүтээ эвшээж гарлаа. Би энэ талаар бодход дурамжхан байсан ч гэртээ очоод удаан уулзагүй ээжтэйгээ уулзан гэхээс байж ядаж байлаа. Тэр явдлаас хойш бараг 14хоног өнгөрч , ээжтэйгээ ч уулзаагүй мөн бараг сар болсон гэсэн үг. Хэдий яг сар болоогүй ч надад маш хурдан болоод өнгөрсөн юмшиг санагдаж байлаа. Энэ маш богинохон хугацаа ч гэсэн би түүнд ухаангүй дурлаж орхиж. Энэ нь магадгүй бид 2ын ойлголцох орон зайтай л холбоотой байх. Хэрэв жирийн амьдралаар нэг залуутай танилцангуутаа шууд л дагаад гадаад хүртэл явахгүй байх, гэхдээ би түүнийг танидаг болоод ийм хугацаа өнгөрсөн ч тэр намайг мэддэг болоод 25жил болсоншүүдээ. Цус сорогч болxоороо би өглөөний өндөг , шарсан талх идэх албагүй. Тэрний оронд орой нь хоолондоо Монголоос авсан донорын цусаа уумаар санагдаж байв. Төгсөө нүүр гараа угааж дуусаад гарч ирэнгээ "Би өнөөдөр нөгөө залуустай уулзана , чи өнөөдөр үлдэх үү?" би хариуд нь "Заза тийм дээ угаасаа дараа уулзаж болно би ч бас өнөөдөр ээж дүү нартаа хэдэн юм авах хэрэгтэй байна." гэж тохиролцон тус тусын ажилдаа гарлаа. Нөгөө дэлгүүртээ ороод хэдэн юм харж байхад , эргэн тойрноос минь танил болох хурц үнэр хамар сэтэртэл үнэртлээ . Эргээд харвал юу ч алга. Гайхах зуур миний чих нэг хачирхалтай юм сонсов эргээд харах зуур хэн нэгэн миний аманд нойтон алчуур барин зогсов. Хамгийн сүүлчийн ухаан минь дэлгүүрийн буланд унаж байхыг тогтоож авлаа.
Баасан гараг , өдрийн 12:17 1-р хэсэг
"<Тэрхүү дэлгүүрт явж байсан Мишээл бүсгүйг гадаад цайрай зүстэй залуу дэлгүүрийн буланд ухаан алдуулан унагааж түүнийг тэр дэлгүүрэс гарган машинд суулгав. Залуу хамаг хурдаараа давхиж хаашаа үл мэдэгдэх газарлуу гишгэж байлаа. Түүний очих газар хотоос бага зэрэг зайтай , далайн эрэг байв. Бүсгүйг машийнаас буулгахад түүний ухаан бага багаар орлоо. Гүйцэт ухаан орхоос өмнө залуу түүнд нэг зүйл хийж бүсгүйг амбаарт оруулав.>"
Баасан гараг , өдрийн 12:59
Нүдээ нээхэд үл мэдэгдэх газарт хэвтэж байв. Толгой аймшигтай өвдөж чухам яг юу болоод байгааг юу ч ойлгосонгүй . Миний гар хөлийг маш чангаар хүлээд амбаарт намайг орхиж. Энэ бүхний цаана хэн байгаа юм бол? яагад би энд ингээд хүлүүлчихсэн хэвтээд байж байдаг билээ. Орилох гэсэн болов аманд минь ч бас нэг зүйл хийж , зугтаж болохгүй тусламж ч гуйж болохгүй би маш их айн уйлж байлаа. Харин цүнхнээс минь хол шидэгсэн утасанд миний мэдэхгүй дугаараас байна байна залгаж байв. Ойлгомжтой энэ Төгсөө байж. Харамсалтай нь яаж ч хичээгээд түүнтэй холбогдож чадахгүй . Яаж ч тийчлээд , яаж ч орилоод ямар ч нэмэргүй. Тэр ч зөнгөөрөө намайг асуудалд орсоныг мэдсэн бололтой . Энэ газар зүгээр л элс шороо , нэг модон амбаар , хэрэггүй болсон дугуй нууд байв. Модны завсраар хархад би далайн эргийн хажууд байдаг жижигхэн амбаарт хоригджээ. Тэр бүх зүйл аврагч залуу л хийсэн байж таарна, учир нь би түүний нялуун үнэрээр танисан шүүдээ . Ойр орчимд хүн байсан бол түүнийг харцаараа авчирчих байлаа . Гэтэл байдал шаал өөр байсан юм . Ямар ч хүнгүй . Магадгүй далай г хариуцсан байгуллага өнөөдөр хаасан байх. Яагад намайг энэ газарт авчирснийг ердөөсөө ч ойлгосонгүй.
Энд хүлээстэй хэвтээд таамгаар 4 цаг боллоо , маш их өлсөж , маш их ядарч байсан. Төгсөө г ирнэ гэж хүлээсээр эцсийн цөхрөлдөө тулаад байв. Энэ хавиар хэнч явсангүй . Зөвхөн нар бууж байгаа дүр зураглалыг л би олж харлаа. Ийм өрөвдөлтэй үхэлээр , бүр өлсөж үхнэ гэж бодож тэрэндээ харамсан бурханд залбиран мэгшиж байхад хэн ч юм гэв гэнэт хаалгыг онгойлгон надлуу гүйж ирэн тэврэлээ. Ийм өндөр хурдаар гүйсэнийг бодход энэ цус сорогч , үнэрийг нь үнэртэхэд Төгсөө байв. Тийм ээ , бурхан миний залбирлыг сонсож бүх бие минь сульдсан босож чадахгүй байхад тэр миний хүлээсийг тайлангаа уйлж байв. Гэтэл түүний хамаг бие хөх няц болж цусанд будагдсан байлаа , би арай хийн асуув "Чи хаана байсан юм бэ? бие чинь яасан юм?" гэхэд тэр маш их уйлж "Битгий ярь гууя , битгий зүгээр л одоо бүх юм сайхан болсон хайрт минь" гэж хэлээд намайг тэврээд л байв. Нүд минь харанхуйлж дахин ухаан алдлаа.
Баасан гараг , өглөөний 11:23, 2-р хэсэг
"<Төгсөө залуу Эрик лүү утасдан тэдний үүр болох нууцлаг харшлуу явж байв. Гэтэл түүний дотор нэг л муу зүйл зөгнөөд байгааг тэр анзаарлаа, гэсэн хэдий ч Мишээлийн захисан зүйлийг асуух нь тун чухал байсан тул замаа өөрчлөлгүй очлоо>"
Эрик хаалга тайлахдаа найрсаг дуугаар "Өө миний шинэхэн найз, тавтай морил" гэж өндөр хоолойгоор угтлаа. Бид 2 дотогш орон урьд шөнийн явдлыг ярьж бага сага үг солих зуур Эрик гэнэтхэн "Найз бүсгүй чинь яасан юм?" гэхэд би түүнд "Тэр дэлгүүр хэсэж байгаа , надад бас асуух юм байна." тэр найрсагхан хүн байсан тул шуудхан л зөвшөөрч толгой дохилоо "Миний найз бүсгүйг мишээл гэдэг юм л даа. Би нууж чадахгүй нь , түүнийг би цус сорогч болгочихсон юм. Ингээд насан туршдаа түүнийг хамгаалах үүрэгтэй. Харин энд ирсэнээс хойш намайг нэг асуудал санаа зовоов , бид 2 далайн эрэг дээгүүр зугаал байхад аврагч залуутай тааралдсан. Мишээл хүний болон цус сорогчийн нүдлүү харж байгаад удирдах чадвартай, харин тэр залуу үгэнд ороогүй. Тэгхээр тэр залуу миний таамаглаж буй хүн мөн үү?" гэх зуур түүний царай шуудхан л тун нухацтай болж хувирч байлаа. Тэр маш их юм бодсон харцаар "Дахиж түүнтэй таарсан уу?" "Тийм таарсан дэлгүүрт" гэхэд тэр маш их бухимдалтайгаар "Мишээл одоо хаана байна ? арай тэр дэлгүүрт байгаа юм биш биздээ?" гэхэд би яг яагад байгагын ойлгоогүй ч зөн совин минь хэлээд өгчихлөө. Тэр аюулд орж . Насан туршдаа хайрлах бүсгүйгээ өөрийн мэдрэмжээрээ мэдэрсээр байж аюулд оруулчихлаа . Эрик намайг шуудхан босгон дагуулан явж, зочны өрөөгөөр эргээд байх тусгайлсан өрөөлүү нууц кодоор нэвтрэн ороод бусаддаа ийнхүү чангаар зарлав "Бидний нэг аюулд орлоо , бүгд сонс , бидний дайсан бол сүүлтэйнгүүт. Яг одоо хүн болгон өөр өөрийн зэвсгээ аваад гарцгаа" гэж хэлхэн тэр. Өөртөө маш их дургүй хүрч, тэр газарт байсан хамгийн хэрэглэж болох зэвсгүүдийг аваад бид бүгдээрээ хар машинуудад суун далайн эрэг лүү явцгаав. Явах замдаа Мишээлрүү зөндөө залгасан боловч тэр харилцуурыг авсангүй. Миний дотор галзуурах гэж байгаа мэт аймшигтай мэдрэмж төрсөөрл байлаа. Эрэг рүү ойртох тусам миний зүрхний цохилт хурдтай нь араггүй цохилсоор . Хүрэх газартаа ирэхэд таамагласны дагуу сүүлтэйнгүүт хүлээн зогсож байв. Энэ газарт ямар ч хүн байсангүй, зөвхөн сүүлтэнгүүт. Тэд огтхон ч ази харагдсангүй . Бүгд хачин юүдэнтэй цамц өмсөж байв. Тэд ч мөн зэвсгэлж . 200жил амьдарсан туршлагаасаа эргээд санхад тэд ч мөн буу зэвсэгт амархан үхдэггүй , ер нь бидтэй адил зүрхлүү нь зооход л амь үрэгдэх билээ. Би машинаас тэсэлгүй гүйн гарч тэдний нэгийн толгойг тасалж орхив. Бүгд бие биенлүүгээ дайрсаар. Аймшигт тулаан өрнөж байлаа. Тэд миний гарлуу , хөл рүү бүхэл газар луу бууны сум зоосоор л байсан . Энэ аймшигт цуст тулаан маш удаан үргэжилсээр сая л нэг дуусмагц ойр орчмоо хархад олон олон цус сорогчдийн толгой , сүүлтэнгүүтийн хагас бие байв. Энэ үйл явцаас ердөө манайхаас Эрик , би , түүний багын 5 гишүүн, мөн 2 л сүүлтэн үлдэж . Галзуу юмшиг дайрсан би одоо л эрүүл ухаанаар ойлгож эхлэн тэднээс асуулт асуув. Тэд миний асуултын хариуг огтхон ч хэлэлхгүй байхад миний уур аймшигтай хүрч нэгийг алах гэж оролдов. Эрик гэнт намайг хойноос барьж , Соёлтой зангаар тэр залууг босгон асуулаа . Залуу хэлэхгүй маш их зөрүүдэлсэн боловч хажууд нь суух бүсгүйд гар хүрхэд залуу хэлж эхлэв. Тэд Мишээлийг өөр эрэг дээр нууж ээ. Газарыг нь мэдэж аваад бид тэр залуу бүсгүйг суулгаад замдаа гарав. Эрик гэнт ярьж эхлэн "Энэ муу сүүлтэйнгүүт биднийг алах зорилготой байдаг юм, бүсгүйг чинь барьцаалад чамайг ирүүлж байгаад 2лангыг чинь тамлан алах зорилготой байж, гэхдээ бидний ачаар бүтсэнгүй" би түүнд үнэхээр яаж талархахаа мэдэхгүй байлаа . Бидний 2 залуу үлдэн тэр газрыг цэврэлхээр болсон. Түүнд би маш их баярын нулимсаар "Маш их баярлалаа , үнэхээр их. Чамайг байхгүй байсан бол бид 2 үхэх байлаа. Энгээд би чамд том өртэй боллоо. Энэ залуус миний төлөө амиа золиосолсон. Би чиний төлөө хэзээ ч ,хаана ч байсан очих болно" гэж хэлээд түүнийг тэврэлээ. Тэр "Зүгээрдээ , гэвч эрт баярлах хэрэггүй . Тэд түүнд хорт бодис тарьсан байж болзошгүй , хэрэв тийм байвал 72 цагын дотор ерөндөгийг олох ёстой." Энэ үгийг би сонсоод чихэндээ ч итгэсэнгүй орилмоор үхмээр санагдаж байлаа. Учир нь миний мэдрэмж тарьсан гэдгийг шууд л мэдэрч орхив. Би дотроо худлаа ч гэсэн өөртөө мишээлд юу ч тариагүй гэж игтүүлэх гэж оролдсоор л байсан юм, эрэг дээр ирэхэд нэг амбаар байв, өөрийн эрхгүй мэдрэмж минь хэлээд байв. Бүх зүйл зөв болж тэр минь тэнд хэвтэж байлаа . Бүх хурдаараа гүйн очин хаалгыг нээтэл тэр минь сульдсан маш их цонхийсноор газарт хүлээтэй байв. Түүнийгээ тэврээд уйлсаар л . Тэр минь хэдхэн үг хэлээд ухаан алдаад унав. Одоо хаанаас тэр хараал идсэн ерөндөгийг олох вэ гэдэг асуулт намайг бүрхэлээ.
This comment has been removed by the author.
ReplyDelete