Sunday, 15 June 2014

Цус сорогч 8-р хэсэг.

За сайн уу? Цус сорогч цувралаа одоо жинхэнээсээ эрчимтэй үргэжлүүлнээ өөрөө ч урам орцон их сайхан байгаа! За би та бүхэнд амлая энэ хамгийн романтик хэсэг байх болно нээрээшүү!! заавал уншаарай. Мөн шэйр хийж найз нөхөддөө сайн рэклаамдаарай хаха.

Нар мандахын зэрэгцээ би ч бас хүссэн хүлээсэн аялалдаа бэлэн болов. Төгсөөг л хүлээсэн сэтгэл минь утасаа манан буйдандээрээ хажуу тийш харан налуу байрлалтай сууж байсан. Гэнт л сэтгэлийг минь мэдсэн юмшиг Төгсөөгөөс дуудлага ирэхэн тэр, харилцуурыг авхад намайг бэлэн болсон бол доошоо буугаад ирэхийг санал болголоо. Би ч зөвшөөр ч дахин чемдан даа юу байгааг шалгав, үүнд: ойр зуурын хувцас , цагаан хэрэглэл , будаг шунх, за тэгээд мэдээж 14хоногт хэрэглэх 2 цус сорогчидод хүрэлцэхүйц цус. Нэг зүйлд санаа зовнив, тэр нь хил гарах гэтэл цусыг минь нэвтрүүлэхгүй бол яана , бас бодоод байхад шингэн зүйл гаргадаггүй.. Ийм бодолд автах зуур гэнт ухаан минь өөр зүйлийг хэлээд өгөв. Тийм шүүдээ би чинь хүнийг ховсддог хүссэн зүйлээ хийж болно! гэж бодоод л шууд өөртөө итгэлтэйн араггүй гэрээсээ гарлаа. Явах болсоноо ээждээ утасдан хэлж дүүнартаа гоё юм авч очноо гэж ам гарав. Төгсөө машиндаа намайг хүлээн инээмсэглэн , "Нарнаас өөрийгөө хамгаалаарай хөөрхөн бүсгүй минь май шил зүү" гээд урд байсан шилийг надад өглөө. Би ч бас дурлалт залуутайгаа уулзаж байгаа болxоор инээмсэглэн түүний шилийг зүүв, тэгээд түүнээс асуулт асуулаа "Чи машийнаа тэгээд яах юм бэ нисэх ээс?" Төгсөө-"Өө санаа зоволтгүй ээ манай найз тэнчээ хүлээж байгаа 2лангын гаргаж өгчихөөд өөрөө унаж яваад гаражинд хийчихнэ . " би ойлгосон аягтай түүнлүү харснаа "Урьд шөнө надтай их хачин юм болсон . /сонин харцаар/ би өөрийнхөө чадварыг олоод нээчихсэн бололтой" тэр "Хөөх тийм үү?? яасан сайн хэрэг вэ ? тэгээд юу байсан юм бэ? хэлэлдээ" Би хэлэхдээ "хүнийг ховсддог юмшиг байна миний оюун ухаан бусдын толгойнд орж удирдаж байхыг өөрийнхөө биеэр харлаа мэдэрлээ, эхэндээ их айсан л даа гэхдээ л чадчихсан. Маш их баяртай байна " Гэхэд Төгсөө ч баярлан бид 2 ойр зуурын юм ярьж явав. Хүрэх газартаа ирж дахин чадвараа ашиглана гэхээс айж байлаа.. Би чадах болов уу??
Тийм ээ!! бүх юм бодсоноор болж шалгагч бүсгүй залуу 2ыг амархан дөнгөв. Төгсөө энэнд их л гайхсан бололтой онгоцонд нисэх хугацааны турш намайг магтан явлаалдаа. 4 цаг 40 мин нислээ , эхлээд түүнтэй юм хум ярьж хөгжилдөх нь сайхан байхад цаг явах тусам чимээгүй нүдлүү нь хайр татсан харцаар хараад суух л хамгийн жаргал байлаа . Үүлэндээр бид 2 нисэж байх нь ямар сайхан бэ? бүр бие биендээ ухаангүй дурласан хосууд ? гахалтай биш гэжүү ?? Саяхан би түүнийг үзэн ядаж харааж зүхэж байсан бол одоо дурлалдаа шатаж үүрд хажууд нь байна гэхээс баярын оч нүдэнд минь гялалзаж байв. 25тай бүсгүй ойролцоогоор 200 гаруй настай залууд ухаангүй дурлахан тэр! байж боломжгүй юмшиг байхал даа гэхдээ л боломжтой болцон л юм. Хайр гэдэг бидшиг араатанд хүртэл үйлчилдэгийг ойлгож авлаа. Онгоцны үйлчлэгч бүсгүй инээмсэглэн бид удахгүй газардахыг сануулан хэлхэд зүрх хурдан цохилож эхэллээ! Мэдээж шүүдээ өөрийнхөө төрлөх болох цус сорогчидтой харийн оронд таарна гэдэг сайхан зүйл байлгүй яахав. 
Бид их ядаржээ орой нь 19цаг болж буудалдаа орон анх удаа нэг орондээр хамт хэвтэж үзлээ. Түүний үс , сахал, цээж, нүд бүх зүйлд дурламаар хайрламаар. Тэр эхлээд тааз ширтэн харж байснаа надлуу эргэж харан хэвтсэнээ өөртөө татан наалдуулж намайг тэврэхэд би сандарч орхив. Ичсэн болоод ч тэр үү доошоо хархад тэр "Санаа зоволтгүй ээ Мишээл ээ би чамайг яах ч гүй зүгээр л тэвэрч үзэх гэсэн юм , ийм удаан хайрласан бүсгүйгээ энд ингээд тэврээд хэвтэх үлгэр шиг л юм" Тийм шүү би ч бас дурласан залуудаа тэврүүлээд хэвтэхэд сайхан л байлаа. Олон цагын нислэгээс болж бид их ядарсан учраас зүүрмэглэн орхив. Төгсөө шөнө болж байхад намайг сэрээн "Хардаа эдний шөнө их үзэгслэнтэй юм аа , 2ла азаар их том цонхтой өрөөнд орж хамтдаа энд зургаа авхуулцгая. " Гээд нойрмог нүдийг минь арай хийн нээлгэн инээдтэй зураг авлаа. Би түүнд шагнал өгөх гэж буй мэт цүнхнээсээ цус гаргаж ирэн 2 аяганд аяглана хамтдаа уув. Юу ч уугаагүй гэдэс минь тааламжтай болсон юм уу цаанаасаа л сайхан санагдаж түүнийг үүрээд авлаа. Бид 2 хоорондоо маш их эрхлэн бяцxан хүүхдүүд шиг тоглож байв. Төгсөө их олон жил амьдарсан болxоор түүнд хөрөнгө их хэмжээгээр байсаныг би аялал эхлэхэд л мэдлээлдээ , тийм ч учраас ажлаасаа гарсандаа , аялалд явсандаа огт харамссангүй . Тэр гэнэт намайг тэврэн хананд шахан нүдлүү харсанаа үнсэх мэт үйлдэл гаргалаа. Би нүдээ анихад тэр духандээр л үнсэж орхив. Юу вэ? энэ тэгээд нөгөө хайрын үнсэлт юм уу? би дурамжханаар "Үнсвэл олигтой үнсээч манграа !" гэж ууртайн араггүй хэлхэд тэр инээмсэглэн "Чамайг өөрөөсөө ч харамлаад байх юм одоо үнсэхгүй ээ , удахгүй үнсэнэ цаг нь болxоор" гээд надаас холдов тэгсэнээ гэнт нөүтбүүк ээ гаргаж ирэн намайг хажуудаа ирж суухыг санал болгов. Шалтгаан нь хамтдаа хайрын кино үзэх байсан юм. Цаг 3 өнгөрч байлаа бид шиг цус сорогчдын ид идэвхитэй цаг. Тэр киноны нэр "The vow"  байсан юм. Үнэхээр гайхалтай хайрын түүх. Төгсөө надлуу бүхэл киноны турш байна байна хараад л байсан , би  юу ч болоогүй мэт  , үнэндээ дотроо их догдолж байсан л даа гэхдээ л бардам зан мин зүгээр л киногоо үзээд суухад хүргэв . Нар мандаж 6 өнгрөхөд тэр , "Мишээл ээ усны хувцаа өмсөөд гадууран палааж өмсчих хамт далай явцгаая!" гээд уриалган хэлхэд би маш их баярлан түүний хэлснээр хувцаслаад далайн зүг бид 2 явлаа. Төгсөө бас мэдлэгтээ ч сайн юм! англи хэлээр ямар ч төвөггүйхэн яриж байхын сонсоод дотроо ямар их бахархсан гээч. Энэ газарт намар хүртэл дулаахан юм. Далайн эрэг дээр ирж бид 2 баахан айлгүйтэж гүйлдэн бие биенийгээ услуу олон удаа татаж орууллаа. Хэнч харсан дурлалт хос яах араггүй мөн! би түүнлүү хөөрөн инээж баахан ус цацан гүйж тэр ч бас миний араас гүйн араас минь тэврэн услуу оруулав. Хэсэг хугацааны дараа бид 2 ядарч түр амасxийн хэвтэхэд тэр надад жаахан хүүхэд шиг бөөн чихэр жимс авчирж өглөө, хамгийн таалагдсан нь зайрмаг байлаа. Зайрмагаа нэг сайхан том хазах гэтэл тэр дооросон түлхэн хамаг зайрмаг нүүрэндээр минь нялагдаж өөрийгөө ч тэр ч намайг шоолсоор цагыг тун зугаатай өнгрүүлэв.  Гэнт тэнгэр муухайрсаныг эс тооцвол бүх юм төгс байлаа. Монголын минь тэнгэрээс өөр гэдгэн шууд л харуулж орхив , гэнт асгаж орхилоо . Бид 2 маш их сандралдан тэр надад өөрийнхөө ноосон цамцыг өмсүүлж би инээгэд дээшээ хархад намайг өмнө хэзээ ч хэн ч тэгэж үнсэж байгагүй мэт түүний уруул үнсэлээ. Энэ үнсэлт энгийн нэг үнсэлт байсангүй , харин жинхэнэ хайрын үнсэлт байв. Түүний уруул миний уруулд шимэгдэн сорох , энэ мөчийг л хүлээж байсан мэт бид 2 тун гүн үнсэлцэв. Энэ цаг мөчөөс л тэр миний албан ёсны найз залуу минь болсон юм. Яаг л кинон дээр гардагшиг тийм л романтик үнсэлт , бороо орсоор далайн эрэг дээр бид 2 бие биетээгээ ойртон үнсэлцэх тэр зураглал... 
Түүний уруулнаас миний уруул арай хийн салж хурдан явцгаая гэж тохиролцож байхад ямар нэг зүйл хойно дуграхан тэр , цус сорогчийн нүдээрээ эргээд харвал , цэнхэр сүүлтэй хачин жигтэй эмэгтэй т олж харлаа..

4 comments:

  1. buh hesguudiig n aldalgui unshij bgaa. Amjilt husie.,

    ReplyDelete
  2. darachiin hesege hurdn bicherei. uneheer gaihaltai bolj. amijlt husie :)

    ReplyDelete
  3. Romantik boljee vrgeljlvvleerei!! ;)

    ReplyDelete
  4. xxaxa гол дүрийн эмэгтэй нь яг д чам шиг царайтай л төсөөлөгдөөд байгаамдаа =))

    ReplyDelete