Sunday, 27 April 2014

Цус сорогч 2

Сэтгэлийн амьтан болxоороо нэг хүний дэмжлэг сайхан сэтгэгдэл өгөөд 2дх хэсгийн үргэжлүүлэд гаргахаар шийдэв. Үг үсгийн алдаа болгонд уучлалд хүсэе. Цаашид өдөр болгон орой энэхүү зохиоллоо хэсэг хэсэгээр хүргэнээ . /Аан тийн чадвал 15 хүрээгүй хүүхэд битгий уншаарай, магадгүй айх байх / 
Элдэв газар хуулвал миний нэрийг заавал дурьдан шүү.


Вампир 2дугаар хэсэг. Зч: М.Тэмүлүн
Нүдээ нээгэд орчин тойрныг ажвал , үүр цайх янзтай бүүдгэр гэрэл туссан байв. Хэн ч байхгүй хэн ч ирэхгүй гэмээр тийм балгасан дунд би хэвтэж байлаа. Энэ бүх дүр зураглал хэдэн цагын өмнөх явдал бодитой байсныг нотлоно. Харин дотор хүн минь яагад ч юм нар мандхан хурдан явж үз гэсэн ятгалагыг өөрийн эрхгүй шаардсар байсан юм. Хамгийн ойрын замлуу дөхөн очиж такси нд суув. Жолооч ах "-Хаа хүрхүү миний дүү?" гэсэн үгсээрээ сая л нэг миний ухааныг байрандан оруулав. "өө ахаа баянгол зочид буудлын хажууханд байдаг байрнуудын тийшээ явчихая, 220 юмдаа." гэсэн хариултыг би өглөө. Бохир балгасанд хэдэн цаг хэвтсэн бие минь тавгүйтэж өөрийнхөө царай зүсийг харахыг тэгтлээ их хүсэлээ,Цүнхээ ууталвал ямар ч толины төрлийн юм байсангүй. Арга ядаж жолоочын яг урд байрлах арын хэсгийг хардаг толинд харвал ажлаасаа гарахдаа ямар байсан яг тэр хэвээрээ санаа зовох зүйлгүй байв. Гэнэтxэн тэрхүү толины тусгалд жолооч ахын хүзүүний бүр тодруулбал артерийн судас нь овойж харагдлаа, урьд өмнөн ийм хачин мэдрэмж хүсэлийг огтоос үзсэнгүй . Бүх биений минь шар үс босж тэр л зүйлийг тэр хүн дотор оршин буй бүлээн цусыг уухыг маш ихээр шаардаж галзуурлыг ирмэг дээр тулав. Нөгөө ах миний галзуурлын дундуур гэнэтхэн "Яг аль байр юм миний дүү ?" гэж хэлэхэд би айсан сандарсан нүдээр "Ахаа энүүхэнд зогсчих хэд болов?" гэж арай ядан эрүүл хүний ухаанар хариуллаа. Тэр зураглалаас цаашид юу болсоныг яг хэлж мэдэхгүй нь нэг л мэдхэд миний 25жил ургуулсан ярзгар цагаан шүд минь аймшигт араатны соёогоор солигдож тэр ахын яг таг гүрээний судсыг олж хазан хурднаар сорох , мөн тэр амьд хүний зүрхний зохилт бүх зүйл чангаас чанга сонсогдох нь тэр. Хамгийн сүүлийн цохилт мэдрэгдэхэд би энэ аймшиг үйлдэлээ зогсоолоо. Нэг мэдэхэд би хүн алчихсан , үгүй ээ бүр идчихсэн байхыг анзаарлаа . Аймшигтай ухаан балартаж хамаг эрчээрээ гарч гүйнэ орцлууга орж хаалгынxаа түлхүүрээ гаргаж ирээд гэртээ ухас хийн орж аймшигт энэ бүхнийг зүүд байгасаа хэмээн уйлж гарав. Хэдэн ч цаг уйлсан юм , ямарчил байсан гадаа нар мандаж дахиад нэг гайхалтай өглөө болсоныг тэр даяараа зарласан байв. Гэвч энэ миний хувьд гайхамшигт биш гайтай өглөө шиг санагдаж угаалгын өрөөнийхөө том толинд өөрийгөө харах гэж яаран босов. Яг угаалгын өрөөний халганы өмнө очиход би өөрийгөө ямар харагдаж байгааг бага зэрэг таамаглалаа. Тэрхүү таамаг биеллээ олжээ , хувцас минь цусаар будагдаж , царай минь үхлүүт цагаан болж , монгол хар бор нүд минь өнгө ногоон цайвар бор өнгөөр солигдож , амнаас минь хурц соёо яралзана. Аймшигтай аймшигтай гэхээс өөр үг олдсонгүй. Байрны гадаа тэрхүү аймшигт явдлыг хэн нэгэн мэдсэн юмшиг хамаг чангаараа орилов , төд удалгүй цагдаагын машины дуу хангинаж түргэний машинч ирлээ . Тэр зүйлийг би харахгүй байж чадсангүй боликон луугаа үсэрэх мэт хурдар гүйнэ очин зогсоход нарны хурц туяа арьсыг минь бага зэрэг өвтгөв. Гэсэн хэдий ч би тэрхүү явдлыг ажиглавал тэр машиныг тойрон хүрээлэх хүмүүс , цагдаанаар өөр юу ч ойлгомжтой байсангүй. Манай байрын ойр орчимд камер байдаггүй г тэрхүү шинэ нүдээрээ би олж харлаа. Гайхалтай яг л бүргэдийн нүд шиг юм , бүх зүйлийг нарийн нягтарлтайгаар хурдан хурдан олж харж байлаа. Сэтгэл амрах айх 2 минь зэрэгцэн зовоож байсан ч би эргээд харанхуй өрөөлүүгээ орлоо. Гэнэт нөгөө үл таних залуу толгойнд бууж тэрнийг хаанаас яаж олохыг толгойгоо гашиглтал бодож гарав. Чухам яагад тэрхүү залуу намайг ийм зэрэмдэг араатан болгов? би энэ янзаараа хэр удах вэ? гэсэн бодлууд толгойны өвчин болсоор л. Утасны сэрүүлэг тэр их бодлыг минь эвдэж өглөөний 6:50 мин болж байгааг түгшүүртэйгээр мэдэгдлээ. Үнэндээ ажилдаа явах ямар ч сонирхол байсангүй мөн айж байлаа. Учир нь дахиад нэг хүнийг магадгүй нэгээс илүү хүний амийг бүрлэхчивий гэж.... Урд минь байрлах ажлын ширээн дээр миний зөөврийн нөүтбүүк минь харагдах нь тэр. Асаах товчлуурдээр дарж гүүглээс вампир , цус сорогчтой холбоотой бүх мэдээллийг уншлаа. Үүнд вампирууд сатантай гэрээ хийдэг , улиг болсон дракула , тэд одоо оршдог , өсвөр насныхны вампир болох гэсэн хэрэгтэй хэрэггүй мэдээллүд залхааж орхив . Монгол хэлдээр олигтой юм байдаггүй г олж мэдээд англиар бүх мэдээллийг нягталж сайтар уншив . Вампирүүд буюу Цус сорогч гэх хүмүүс нь Дракула гын үр сад мөн, эдгээр хачин жигтэй хүмүүс одоог хүртэл жирийн хүмүүстэй цугтаар амьдарч чимээгүй аллагаа үйлдэсээр байгаа гэх тодорхой өгүүлбэр байлаа, сонирхол минь татаж тэдгээр аймшигт цүс сорогчид нь өөрийн жинхэнэ амьд цогцосыг амьгүй болгож сүнсээ сатаанд өгөн өөрийгөө үхэшгүй мөнх амьд бус араатан цогцос болгодогыг бичжээ . Аймшигтай , аймшигтай хэрэв энэ үнэн бол би хэзээ ч сүнсээ худалдахыг хүсэхгүй байхсан . Үгүй ээ яадаж би өөрийнхөө хүслээр ийм араатан болоогүй юм чинь яагад би буруутай гэж энэ бол байж болошгүй зүйл хэмээн өөрийгөө тайтгарууллаа. Нойр яагад ч юм хүчтэй хүрж зөвхөн битүү харанхүй өрөөлүү л тэмүүлнэ. Энэ нь мэдээж үүдний өрөө байлаа . Нар тусах боломжгүй битүү өрөө. Би ч яахав нэг их зүйл бодсонгүй тийшээ очиж хамгийн унтахад тохиромжтой газар хэвтэн дуг хийж орхив .
Хачирхалтай нь би нүдээ аниад нээхэд орой болж , уул нь зүүд аль эсвэл цаг хугацаан баримжаа бага зэрэг баймар юм гэтэл үхсэн мэт унтад сэрэх. Утасаа хартал 9:12 мин болж байжээ , даргаас 2 дуудлага аль хэдийн ирж , хамт ажилагсад минь мсж бичин миний бие зүгээр эсэхийг асуужээ. би дарга луугаа залган учир шалтгаанаа бие өвдсөн гэх үгээр таглаж 7хонгын чөлөө авав. Дахиад л би өлсөж эхэллээ босож очоод хөргөгчөө онгойлгоод бүх л идэж болох зүйлийг идсэн ч ойгуудас хүрэхшиг дур огтоос ч хөдөлсөнгүй гагцxүү цус л хэрэгтэй гэсэн байдал нь ойлгомжтой байлаа . Хөлдөөгчин дотроос үхрийн мах гарган шарах шүүгэн 2 мин тохируулан хийж байж ядан хүлээсний эцэст тэрхүү махнаас урсах бүх л цусыг хаман хувх соров. Сая л нэг амь орлоо , ингээд би нөгөө үл таних залууг хайх аялалдаа гарав.

13 comments:

  1. Eooeoeo ystoi goy bnaa. Iim ym unshhaar l bvr vdend haragdaad tsaanaa l goy bdiishd. Amjilt :)

    ReplyDelete
  2. гоё болж бна амжилт

    ReplyDelete
  3. goe boljee tsaash ni ilvv goe bicheerei bas vg vsgiin aldaagvi bichvel bvr lag bolno shvv amijilt

    ReplyDelete
  4. shinleg aguulag zuil oryylbal bur goy boloh bh amjilt goy bn

    ReplyDelete
    Replies
    1. tednarni yawaa yawaandaa unshaa . enechin ehlelshdee hehehe

      Delete
  5. Iimerhuu vampiretai oguullegend mash ih durtai.Ene Mongol hun zohioj bga gher ulam horhoi hurj bn.Tsaashdiin hesguudiin amtarhan unshnaa :-)

    ReplyDelete
  6. шинэ юм хүсэж байна нтр ххаха

    ReplyDelete